Цоожтой хаалганы цаана үлдэх багачуудын эрх!

Хуучирсан мэдээ: 2021.12.08-нд нийтлэгдсэн

Цоожтой хаалганы цаана үлдэх багачуудын эрх!

Цоожтой хаалганы цаана үлдэх багачуудын эрх!

Боловсролын бүх шатны сургалтын үйл ажиллагааны танхимын хичээлийг энэ сарын 10-наас бүрэн зогсоохоор болсон тухай өчигдөр Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн. Тус мэдэгдлийн үеэр хэд хэдэн анхаарал татсан шийдвэрийг онцолсон билээ.

Тэдгээрийн нэг нь харах хүнгүй, зайлшгүй шалтгаанаар цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийг тусгай бүлэг нээж цэцэрлэгийн захиргаанаас зөвшөөрөл гаргасны үндсэн дээр хамруулна гэсэн юм. Угтаа сугалаанаас аз нь товойж арай гэж цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдэд дахин нэг даваа тохиолдож буй нь харамсалтай. Хүсэлт гаргахаа хүрвэл бүх эцэг, эх цэцэрлэгийн захиргаанд хандана.

Харах хүнгүй асуудлаа тоочвол хэн хүнгүй л хүүхдээ цэцэрлэгт нь хамруулахыг зорьж байгаа. Гэлээ ч яамнаас гаргасан албан шийдвэр хэрэгжиж эхлэхээсээ өмнө иргэдийн дургүйцлийг хүргээд эхэлжээ.

Арга ч үгүй биз. Хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж буй цар тахлаас шалтгаалж улсын хэмжээнд өнгөрсөн жил 78 мянган хоёр настнууд хохирсон. Тэднийг насаар ангилж цэцэрлэгийн мандат олгохгүйгээр эрхэнд нь халдсан. Ямартай ч аав, ээж нь ажилтай хүүхдүүд гэртээ өөрийгөө харахаас өөр сонголтгүй болдог. Бага насны хүүхэд хараа хяналтгүй үлдэх нь амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө зэрэг болзошгүй эрсдэл дагуулах хортойг боловсролын сайд мэдэх нь тодорхой. Гэсэн ч яам, боловсролын газрууд судалгаанаас хальж сэтгэхгүй байснаас одоо цэцэрлэгийн насны хэдэн арван мянган хүүхдийн эрх ашиг зөрчигдөх гэж байна.

Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэдэг шиг дэлхий нийтээр Covid-19-тэй хөл нийлүүлэн амьдрах эргэлтгүй шийдвэр гаргаж байхад Монгол Улсын бүхий л салбар ухралттай явж байгаа. Тэдгээрийн жишээ бол боловсрол.

Ерөнхий боловсролын сурагчид хичээлийн агуулгын хоцрогдолд орж, танхимын сургалтаа 100 хувь танхимаар орохыг хүснэ. Харин 3-5 насны багачууд цэцэрлэгтээ явж шинэ жилээ үнэг, чоно болохоор үгээ цээжилж байгаа. Өвчлөл өндөр байгааг харгалзаж гаргасан буй шийдвэр хэрэгжих нь тодорхой болсон. Албан хүсэлт, зайлшгүй шаардлагын дагуу цэцэрлэгтээ хамрагдахаас бусад хүүхдүүд асран хамгаалагч нь ажилтай бол өөрийгөө л харна. Хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээгээд ажилдаа явсан гэрийнхэн санаа амар ажил нь гэж худал. Хүүхэд яаж байгаа бол, тогтой утсанд хүрэх вий дээ, халуун гал руу орчихвол яана гэхчлэн эцэг, эхчүүд тайван сууж чадахгүй. Ажлын бүтээмж ч төдий дайнд унана. Тиймээс сургуулийн өмнөх боловсролын сурагчдыг ядаж танхимаар хичээлд хамруулах нь зүйтэй.

Зөвхөн эрх ашгийн асуудал энд яригдаагүй. Хариуцлага хүлээх эзэн холбогдогч чухал. Шийдвэр гаргахаараа яамны нэр барьж нийтээрээ боловсруулан баталсан гэж зарлан тунхагладаг атал, хүүхэд хохирлоо, оновчгүй шийдвэр байжээ гэхээр эзэн холбогдогчгүй болдог.

Ийм л уламжлал тогтсоноос болоод гэртээ байгаа хүүхдүүдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа үйлдлүүд гарч байна. Сүүлийн жишээ гэхэд гэртээ үлдсэн гурван хүүхэд, гэртэйгээ шатсан, эцэг, эх нь гэрээ цоожилж явснаас болж дөрвөн настай охин дүүтэйгээ хамт өөд болсон. Галд түлэх түлшгүй болж, олон хоног хоолгүй өдөр хоногийг бээрч өнгөрөөсөн гээд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа зүйл олон бий. Асуудал гарах бүрд хороо, дүүргийн нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, хамтарсан багаас эргүүл хийж хяналт тавьдаг ч хүүхдэд тавих анхаарал халамж өнөөдөр ч муу хэвээр л байна. Анхаарал хандуулахыг эцэг, эхчүүд хүссэн ч ажилтай учраас амьдралаа авч явахын тулд хүүхдүүдээ цоожилохоос өөр сонголтгүй болдог.

Тэгвэл БШУЯ-наас гаргасан энэ удаагийн шийдвэр, мэдэгдэл нэг ч иргэнд таалагдаагүй. Учир нь үүнээс болоод цоожтой хаалганы цаана үлдэж, эрх нь зөрчигдөх хүүхдийн тоо өснө. Эргээд энэ асуудлыг шийдвэрлэх эзэн олдохгүй учир хүүхдийн эрх зөрчигдөхөөс өмнө хүн бүхэн цэцэрлэгийн захиргаанд хандах нь зөв байх. Тэгж байж бүлэг хамаарахгүй цэцэрлэгт хамрагдаж чадна. Тиймээс холбогдох яам, хамаарах хүмүүс нь хүүхдийн эрхийг зөрчихгүй, ялгаварлахгүй байх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Эс бол цэцэрлэг, сургуулийн бага насны бүх хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн хэвээр үргэлжилж, үүнийг нь тоохгүй томчууд ч хариуцлагагүй хандсаар байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж