Ази тивийн бүсийн вэбинар болно

Хуучирсан мэдээ: 2021.09.13-нд нийтлэгдсэн

Ази тивийн бүсийн вэбинар болно

Ази тивийн бүсийн вэбинар болно

“Дэлхийн сурагчийн сүүний өдөр”-ийг тохиолдуулан Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Олон улсын сүүний холбоотой хамтран “Dairy Asia webinar: School milk program” сэдэвт бүс нутгийн арга хэмжээг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 14.00 цагт цахимаар зохион байгуулах гэж байна.

“Сургуулийн сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, сүүний нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, сүүний салбарын зах зээлийг тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Тус арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа болон Олон улсын сүүний холбооны ерөнхий захирал Каролина Эмонд нар үг хэлнэ. Мөн арга хэмжээнд Энэтхэг, Хятад, Тайланд, Бангладеш улсын хэрэгжүүлсэн “Сургуулийн сүү” хөтөлбөрийн туршлага, үр дүн мөн Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран боловсруулж байгаа хөтөлбөрийн саналын талаар танилцуулж, харилцан туршлага, мэдээлэл солилцох болно.

Та тус цахим арга хэмжээнд оролцохыг хүсвэл дор дурдсан хаягт бүртгүүлнэ үү.

https://fao.zoom.us/…/register/WN_If1xh5RcT7KZlBw27HGRrA

Ази тивийн бүсийн арга хэмжээ англи хэл дээр явагдана.

ХӨТӨЛБӨР

ХугацааХөтөлбөр
14.00Чиглүүлэгч
14.00-14.30Нээлт:

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа
  • Олон улсын сүүний холбооны ерөнхий захирал Каролина Эмонд
14.30-14.45Илтгэл 1: Энэтхэг улсын “Сургуулийн сүү хөтөлбөр”

Сүүний салбарын хөгжлийн үндэсний

зөвлөлийн дарга Санграм Чаудхари

14.45-15.00Илтгэл 2: Тайланд улсын “Сургуулийн сүү хөтөлбөр”

Мал аж ахуйн хөгжлийн газрын

зөвлөх Сарох Нгармкум

15.00-15.15Илтгэл 3: Хятад улсын “Сургуулийн сүү хөтөлбөр”

Сургуулийн сүү хөтөлбөрийг

дэмжих газрын захирал Жао Вей

15.15-15.30Илтгэл 4: Бангладеш улсын “Сургуулийн сүү хөтөлбөр”

Сүүний эксперт,

зөвлөх Насим Бхай

15.30-15.45Илтгэл 5: Сургуулийн сүү хөтөлбөрийн төслийн санал

ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-н Худалдаа, хоол

үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон

15.45-16.45Асуулт, хариулт, хэлэлцүүлэг
16.45Хаалт: Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын зохицуулагч Б.Батбаатар

Эх сурвалж: ХХААХҮЯам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж