Японы өвөрмөц загвар Харажүкүгийн тухай

Хуучирсан мэдээ: 2021.12.08-нд нийтлэгдсэн

Японы өвөрмөц загвар Харажүкүгийн тухай

Японы өвөрмөц загвар Харажүкүгийн тухай

Япон бол ер бусын чиг хандлагаараа алдартай бөгөөд загварын мэдрэмж нь ч ялгаагүй. Харажүкүгийн гайхалтай загвар нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүсийн төсөөллийг өөртөө шингээдэг. Өнгөлөг театрчилсан байдал, этгээд дүрийн сэдвүүдээр тодорхойлогддог энэ бол бид бүгдээрээ өмсөх зоригтой байхыг хүсдэг бүтээлч, хөгжилтэй загвар юм. Косплей болохоос эхлээд визуал кей болон бусад бүх зүйлийг орчин үеийн Харажүку стилийн түүхээс  үзэж сонирхоорой.

  1. Gyaru

Гяру гэдэг нэр томьёо нь англи хэлний "gal " гэсэн үгийн галиг орчуулга юм. 1970-аад оноос эхлэн гоо сайхны уламжлалт хүлээлтийг эсэргүүцсэн өсвөр, 20-иод насны загвар өмсөгч охидыг хэлэхийн тулд ашиглагдаж эхэлсэн. Энэ загварын алдар нэр 2000-аад оны эхээр оргилдоо хүрсэн. Өнөө үед энэ нь янз бүрийн загварын хэв маягийг дурдаж болно. Энэ нь өөрөө загварын илэрхийлэл гэхээсээ илүү гарал үүсэлтэй бүх өөр өөр дэд соёлуудын шүхэр нэр томъёо юм.

  1. Kogyaru

Когал-ийн Ко нь япон хэлээр кокосеи буюу 10 жилийн охидыг хэлнэ. Энэ дүр төрх нь сургуулийн дүрэмт хувцас дээр тогтох  бөгөөд ялангуяа богино банзал, эгдүүтэй дагалдах хэрэгслийг багтаасан болно. Энэ загвар нь 1995 онд алдаршиж,  хэдэн жилийн дараа бараан арьстай гангуро дүр төрхөөр солигдов.

  1. Ganguro

Гангуро гал (гяру) Японы уламжлалт гоо сайхны тухай ойлголтыг эсэргүүцсэн. Энэ нь хэт борлосон арьс, их хэмжээний нүүр будалт, цайрсан үсээр тодорхойлогддог. Энэ хэв маяг нь анх 1990-ээд оны дундуур гарч ирсэн боловч түүнээс хойш буурчээ. Гэсэн хэдий ч энэ загвар нь сүүлийн үеийн банба, манба, яманба стильд нөлөөлсөн гэж үздэг. Тэдгээр нь илүү бараан арьстай, илүү цагаан нүүр будалт, заримдаа чихэрлэг өнгөтэй үс эсвэл хиймэл үстэй байдаг. Банба бол гангурод хамгийн ойр, дутуу хэллэг, харин яманба бол хамгийн боловсронгуй хэлбэр юм.

  1. Cosplay

Япон бол косплэй ертөнцийн төв. Харажүкүгийн гүүр( Harajuku Bridge) нь Токиод очиж үзэхэд хамгийн тохиромжтой газруудын нэг юм. Кослэй хийх нь  Харажүкугийн онцлог боловч Японоос гадна дэлхийн өнцөг булан бүрд үүнийг хийдэг. Видео тоглоом, манга, аниме болон бусад  бүх дүрслэх урлагийн нөлөөгөөр шүтэн бишрэгчид өөрсдийн дүр төрхийг харуулахын тулд хувцас урлаж, хувцасладаг. Косплейнгийн нэр хүнд 1990-ээд онд хурдацтай хөгжиж, хуучрах шинж тэмдэг харагдахгүй байна.

 

  1. Gothic Lolita or Dark Lolita

Энэ загвар нь Лолитагийн загвараас үүссэн. Лолитагийн нэгэн адил хувцаслалт нь Викторийн үеийн сонгодог загварын нөлөөнд автдаг. Энэ нь бараан, готик будалт, эрвээхий зүүлт , хавчаар, үнэт эдлэл гэх мэт уламжлалт Лолитагийн элементүүдийг гайхалтай эргүүлсэн. Энэ хэв маяг нь 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр алдартай болсон бөгөөд одоо ч олон япон залуучуудын дунд байсаар байна.

  1. Sweet Lolita

Лолита загварын бараан дэд соёлуудын эгдүүтэй, эмэгтэйлэг ижил төстэй загвар болох Sweet Lolita  загвар нь цайвар, эмэгтэйлэг өнгө, Викторийн уламжлалт хувцасны охидын дүр төрхийг харуулдаг. Пастел эрвээхий зүүлт , тууз, үслэг эдлэл нь түүний нэрийн хуудас  юм. Энэ загвар нь бараг хүүхэд шиг бөгөөд Лолита загварын уран зөгнөл тал дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Sweet Lolita  илүү орчин үеийн Лармегийн хэв маягт нөлөөлсөн.

  1. Visual Kei

Visual kei (визуал хэв маяг) загвар нь Visual Kei-ээс  тэднийг хайрладаг шүтэн бишрэгчид хүртэл уусан орж ирсэн. Энэ загвар нь хар бараан, бараг готик маягийн нүүр будалт, нарийн хийцтэй үсний засалтуудыг агуулдаг. Яг л японы манга дүр амилсан шиг. Хэдийгээр визуал кей нь хамтлагтай  холбоотой байж болох ч дуу авиа гэхээсээ илүү дүрсний хэв маяг, гадаад төрхийг хамардаг тул энэ нь хөгжмийн тодорхой жанрыг дүрсэлдэггүй. Энэхүү загвар 2000-аад оны эхээр алдарын  оргилд хүрсэн. Visual kei-ийн тод, аз жаргалтай хувилбарыг oshare kei гэж нэрлэдэг. Загварууд нь ялангуяа гадаад дахь шүтэн бишрэгчдэд түгээмэл байдаг.

  1. Co & Lu Street Style (B-Gal)

Co & Lu брэндээр дүрслэгдсэн Харажүкүгийн гудамжны ердийн дүр төрх. Ийм хөгжилтэй, хип хоп стиль 2010 онд алдартай байсан бөгөөд түүний хувилбарууд өнөөдөр загварт оршсоор байна.

  1. Shiro Nuri

Широ-нури гэдэг нь "цагаан өнгөөр будсан" гэсэн утгатай. Энэхүү жижиг дэд соёлыг зураач, загвар өмсөгч Минори алдартай болгосон. Энэ нь будсан цагаан арьстай,  хувцас нь Лолита болон косплэй дэд соёлтой ижил төстэй шинж чанартай байдаг. Энэ хэв маягаар өрнө, дорнод нэгдэж буй нөлөө маш тод харагдаж байна. Минори 2009 онд буюу дөнгөж 18 настай байхдаа стилийн анхдагч болж эхэлсэн.

  1. Decora

Decora бол харьцангуй шинэ загвар юм. Энэхүү загварыг  Харажүкү поп хөгжмийн хатан хаан Киари Памю Памю алдаршуулжээ. Энэ загвар нь хувцас, үсний аль алинд нь тод солонго мэт  өнгөтэй байдаг боловч ихэнх нь  олон төрлийн үсний хавчаар, чимэглэл, гоёл чимэглэлтэй байдаг. Энэ дүр төрх нь гадаадад байгаа шүтэн бишрэгчдийн дунд ч алдартай.

ЭХ СУРВАЛЖ : CULTURE TRIP

Т. ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж