Өвдөлтийг анагаах виртуал төхөөрөмж

Хуучирсан мэдээ: 2021.12.08-нд нийтлэгдсэн

Өвдөлтийг анагаах виртуал төхөөрөмж

Өвдөлтийг анагаах виртуал төхөөрөмж

Сара Хилл гэх эмэгтэй тархиндаа нэг төрлийн гэмтэл авсныхаа дараа 24 цагаар хүний асаргаанд байх шаардлагатай болжээ. Харин виртуал төхөөрөмжүүд дэлхий дахинд гарч ирснээр гэрийн асаргаа сувилгаанаас эхлээд далай тэнгис, сансар огторгуйн гүнд хүртэлх шинэ ертөнцийг түүний өмнө нээжээ.

“Би алхаж чаддаггүй байсан. Харин одоо чаддаг боллоо. Надад маш хөнгөн мэдрэмж төрж байна. Төхөөрөмжөө ашиглаад далайн гүнд шумбаж, загас жараахай ч харсан болно. Энэ нь миний сэтгэлийн түгшүүрийг багасгадаг юм. Үнэхээр ач тустай зүйлээ би оллоо” гэж Сара Хилл ярьжээ.

Олон дахин туршсаны дүнд, иммерсив буюу хүнийг аливаа зүйлд бүрэн автуулах технологи нь эмчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой юм байна гэдэг тодорхой болсон нь энэ. Төрөл бүрийн өвчин эмгэгүүдийг эмчлэхэд уг технологийг туршиж үзсэн байна. Хатагтай Хиллийн физик эмчилгээний эмч Памела Хикэн хэлэхдээ уг төхөөрөмж нь хөдөлгөөн болон харилцан үйлдлийг дэмждэг гэжээ.

Ийнхүү виртуал төхөөрөмж нь дэлхийн эрүүл мэндийн салбарт хурдацтай хөгжиж эхэллээ.

Уэльсийн засгийн газрын Амьдралын шинжлэх ухааны төвийн гүйцэтгэх захирал Кари-Эн Күинн хэлэхдээ, "Иммерсив технологи нь Уэльс болон бусад орнуудын ирээдүйн эрүүл мэнд, нийгмийн халамжийн тогтолцоог тодорхойлж байна" гэжээ. Мөн Оксфордын их сургуулийн виртуал технологийг үндэслэгч профессор Даниел Фриман BBC-д өгсөн ярилцлагадаа, "Виртуал технологи нь ирээдүйд томоохон байр суурь эзлэх болно" гэснийг онцолжээ.

Виртуал төхөөрөмжийн зах зээл хөгжсөөр 2024 он гэхэд 1.2 тэрбум долларын үнэд хүрэх төлөвтэй байна. Харилцаа холбооны зохицуулагч Ofcom-оос мэдээлснээр 2020 оны эхэн үед Их Британийн 17 өрх тутмын нэг нь виртуал чихэвчтэй байжээ. Тус компанийн статистик тооцооллоор 2021 оны эцэс гэхэд нийт 6.1 сая ширхэг төхөөрөмж зарагдах төлөвтэй байна. Гэхдээ зарим мэргэжилтнүүдийн зүгээс анхааруулж буй зүйлс ч бий. Тодруулбал, хэрвээ тухайн төхөөрөмжийн технологи тийм ч сайнгүй бол хэрэглэгчийн хувьд дотор муухайрах, ядрах зэрэг сөрөг нөлөөллүүд илэрч болзошгүй гэв.

ЭХ СУРВАЛЖ: BBC

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж