"МАН томилсон шигээ хариуцлага хүлээлгэдэг улс төрийн соёл хэвшүүлнэ" | News.MN

"МАН томилсон шигээ хариуцлага хүлээлгэдэг улс төрийн соёл хэвшүүлнэ"

"МАН томилсон шигээ хариуцлага хүлээлгэдэг улс төрийн соёл хэвшүүлнэ"

"МАН томилсон шигээ хариуцлага хүлээлгэдэг улс төрийн соёл хэвшүүлнэ"

Авлига авсан, албан тушаалын хариуцлага алдсан, хүнд суртал гаргасан бол Ардын намын гишүүн байх эрхгүй. Үүний тулд шат шатны улс төрийн албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашиглах явдлыг хязгаарлаж, ёс зүйн хариуцлага тооцдог болно гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн.

Тэрбээр намынхаа 30 дахь удаагийн Их хуралд тавьсан улс төрийн илтгэлдээ “Намын ардчиллын зарчимд харшилсан, хүний эрхийг зөрчсөн, МАН-ын үнэт зүйлийг сэвтээж буй, ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, намын аливаа удирдах албан тушаалд ажиллуулдаггүй байх. Төрийн болон улс төрийн албан тушаалд томилоход дэмжлэг үзүүлэхгүй байх зарчмыг МАН-ын Хяналтын ерөнхий хороо болон Ёс зүйн хорооны дүгнэлтэд үндэслэн хэрэгжүүлж ажиллана. МАН дэвшилтэт нам болохын хувьд намаас сонгогдон, томилогдож, төрийн алба хашиж буй гишүүдэд ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэдэг улс төрийн соёлыг хэвшүүлнэ. Улс төрийн нам ардчилсан тогтолцооны гол институц болохын хувьд хариуцлагын зарчимд суурилах ёстой. Намын үнэт зүйлийг сэвтээж, ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтнуудад улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй.

Улс төрийн нам бол ард түмний улс төрийн хүсэл зориг, үзэл бодлыг илэрхийлж, нийтийн сайн сайхны төлөө ажиллах үүрэгтэй  институц болохоос хэн нэгний ашиг хонжоо олох, албан тушаалд хүрэх шат биш. Тиймээс намын үнэт зүйл, үзэл баримтлалыг дэмжиж элсэн орсон хэнд ч болов чадахуйн зарчмаар шатлан дэвших адил тэгш боломж олгоно. Тэр дундаа шийдвэр гаргах түвшинд цөөн төлөөлөлтэй эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш боломж олгоно. Энэ бол МАН нээлттэй, ил тод нам байх чиглэлд хийж буй суурь үзэл баримтлал” гэлээ.

Их хурлын хоёр дахь өдөр МАН дүрэмдээ өөрчлөлт оруулж, Ерөнхий нарийн бичгийн мэдэгдсэнчлэн сахилга, хариуцлагын асуудлыг хатуухан “хуульчиллаа”. Тодруулбал, МАН-ын дүрмийн 4.7-д “Намын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол намын удирдах байгууллагад сонгогдох, бүх шатны сонгуульд намын нэрийн өмнөөс нэр дэвших эрх эдлэхгүй”.

Намын дүрмийн 34.6-д “Илтэд ёс зүйн зөрчил гаргасан, ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан, авлигын гэмт хэрэгт холбогдсон бол намын гишүүний эрхийг хугацаатай болон хугацаагүйгээр түдгэлзүүлнэ. 34.7-д дээрх үндэслэлээр гишүүнчлэлийн эрх нь түдгэлзсэн намын гишүүнийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр авлигын гэмт хэрэгт гэм буруугүйд тооцсон бол гишүүнчлэлийн эрхийг сэргээнэ" хэмээн тусгаж, батлав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-07 103.229.122.11

Коммунистууд угаас ард түмнийг итгэтэл уран гоё ярьдаг сурталчилдаг уламжлалтай! Харин энэ удаагийн гоё амлалтуудыг амалсны нь зоргоор биш, бодит ажил хэрэг болсон хойно нь харж байж л үнэмшье!!!

Avatar

Иргэн 2021-12-07 122.201.24.243

Худлаа хуцацгаад бай. Одоо томилсон зарим хумуусээ хар.

Avatar

ш** ш** пздануудаа 2021-12-07 103.111.68.3

Ихээхэн худлаа улин хуцдаг өмхий алнууд шүү..

Avatar

Зочин 2021-12-07 185.220.101.182

!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Ууртай иргэн. 2021-12-07 66.181.190.23

Хулгайч өөрөө хулгайчыг бариарай гэдэг шиг юм болов оо хөөрхий!

Avatar

ЖДҮЧИН Амарбаясгалан эхлээд ОГЦОР 2021-12-07 192.82.76.132

ЖҮДгээс хүүгүй зээл авч Ард түмнээ сарын 3%-иар хүүлдэг шилдэг ЖДҮЧИН МАН-ын ЕНБД Амарбаясгалан ОГЦОР

Шорондоо орооч чи. Үхсэн ацны шударга ёс МАН-ын муу авлигачид.

Avatar

mgl 2021-12-07 103.212.119.253

Uls turiin nam iim baih yostoi. Amjilt husiye.

Avatar

Зочин 2021-12-07 66.181.186.72

Худлаа ярихаа боличих хэрэгтэй хулгайч дарга нар чинь дүүрэн байна, нямдоржоо эхлээд хөө л дөө тэгвэл ямарч бизнес хийхгүй яаж ингэж баяжаад ба

Avatar

зочин 2021-12-07 66.181.180.114

АН харин жинхэнэ луйвэрчин хулгайчдын нам гэдгээ бүр эрт, хийж буй ажил,хэрэгжүүлж буй арга хэмжээ, залилан луйвар, гүжир гүтгэлэг хорон санаа байж байгаа байдлаараа танигдаад хүмүүс бүр итгэхээ байж, тэдний төлөө саналаа өгөхөө байгаа биз дээ. Нямдорж үнэний төлөө явсан, АН-ынхны зохиомол хилс хэрэгт холбогдож,хилс ял хүлээсэн хүнийг суллахаар ажилласан .Яагаад Нямдоржийг АН-ынхан үзэн ядах болов. Эд нар ийм л аюултай хүмүүс. Шудрага үнэний төлөө,ард иргэдийн төлөө тэмцэгчдийг үзэн яддаг

Avatar

нууц тагнуул 2021-12-07 103.111.68.3

Нямдорж Монголын нууц мэдээллийг хятадад зарж ингэж хөрөнгөжиж баяжсан ,Тэрнээс биш ямар баасаа зараад баяжилтай биш..

Avatar

ЗОЧИН 2021-12-07 202.9.47.107

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛД МАН-С ТОМИЛСОН ХҮН НЬ ТЭТГЭВРИЙН НАС НЬ ХУУЛИАС 10-ААД ЖИЛЭЭР ХЭТЭРЧИХЭЭД , СУУДАЛ НЬ ӨМХИЙРЧ БАЙХАД МАН ЯАГААД ХАЛДАГГҮЙ ЮМ БЭ? НӨГӨӨ ШУДАРГА ЁС, ЁС ЗҮЙТЭЙ БАЙГАА НЬ ЭНЭ ҮҮ ??????????????????????????

Avatar

ЖДҮЧИН Амарбаясгалан эхлээд өөрөө огцор 2021-12-07 192.82.76.132

ЖДҮ сангаас 900 сая төгрөгний хүүгүй зээл авч өөрийн ББСБ-аар ядарсан иргэддээ сарын 3%-иар хүүлж байсан ЖДҮЧИН Амарбаясгалан огцор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж