БНСУ-ын өмнөд Кёнсан мужийн Янсан хотын нэгэн дунд сургуульд сурдаг монгол охиныг дөрвөн солонгос охин бүлэглэн хүчирхийлж, зодож танхайрсан хэрэг гарсан билээ.
Цагдаагийн газраас мэдээлснээр, гэмт этгээдүүд болон хохирогч хэн хэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд хохирогчийг харъяаллынх нь хувьд доромжилж танхайрчээ.
Кённамын Боловсролын газар болон цагдаагийн газраас хохирогчийн биед учирсан гэмтлийг шалгаж байна. Мөн хохирогчийн хамаатны хүн өөр нэг сурагчийг гэмтээсэн байж болзошгүй хэргийг давхар шалгаж буй аж. Хэрэгт холбогдсон дөрвөн сурагчийн хоёрынх нь хувьд хэрэг хүлээх насанд хүрээгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа юм.
Энэ асуудлаар иргэд БНСУ-ын Ерөнхийлөгчид хандахаар цахим санал хураалт явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 200389 хүн саналаа өгөөд байгаа юм. Санал хураалт 2022 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Санал хураалт дотроо дөрвөн үе шаттай бөгөөд одоогоор хоёрдугаар шат буюу "Petition in progress" төлөвт байна.
Монгол охиныг дээрэлхэж, хүчирхийлсэн дөрвөн сурагчид хатуу шийтгэл оногдуулж, нэрийг нь илчилж өгнө үү гэсэн хүсэлт Хөх ордны албан ёсны сайтад нийтлэгдсэн билээ.
Эх сурвалж: PRESIDENT.GO.KR
Холбоотой мэдээ