Ганга нуурын хөвөөнд 5000 гаруй хун чуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.07-нд нийтлэгдсэн

Ганга нуурын хөвөөнд 5000 гаруй хун чуулжээ

Ганга нуурын хөвөөнд 5000 гаруй хун чуулжээ

Монгол орны байгалийн гайхамшигт үзэгдлүүдийн нэг нь хунгийн чуулган юм. Жил бүрийн аравдугаар сард хун шувууд дулаан орныг зорихоосоо өмнө ийнхүү чуулдаг. Сүхбаатар аймгийн Ганга нуурын хөвөөнд болдог хунгийн чуулганыг харсан хүн байгалийн эрчим хүчийг өөртөө шингээж, эрч хүчтэй болдог гэж ярих нь бий. Эрт дээр үеэс хүмүүс дээрх чуулганыг харахаар алс холоос Ганга нуурыг зорин очдог уламжлалт тогтжээ.

Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, энэ жил урд онуудаас илүү олон буюу 5000 гаруй хун чуулж, 12 мянга гаруй жуулчин үзсэн гэсэн судалгаа гарсан байна. Энгийн жуулчид, шувуу судлаачид, гэрэл зурагчид, эрдэмтэд гээд хунгийн чуулганыг зорин ирэх жуулчдын тоо ийнхүү эрс нэмэгдсэн нь Ганга нуурын хамгаалалт сайжирсантай холбоотой аж.

2019 оноос Ганга нуурын усны түвшин, эргийн толио тэлсэн зэрэг нь хун чуулахад эерэгээр нөлөөлжээ. “Цаг агаар дулаан, урт намар байсан учир хун шувууд арваннэгдүгээр сарын сүүлээр буюу их орой буцсан” гэж Дарьганга сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Чулуунчимэг мэдээлэв.

Дашрамд дурдахад, Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн нутаг Түргэн цагаан нуурт жил бүрийн намар "Хунгийн чуулган" болдог байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж