Хуучирсан мэдээ: 2021.12.07-нд нийтлэгдсэн

ГЯРДГАЙН ЧОГСОМ

(1927-2021 он)

Бидний хайртай аав, хайрт өвөө, малын эмч, багш, дипломатч Гярдгай овогтой Чогсом 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, гэр бүл төрөл саданд нь хүнд гарз тохиолоо.

Г.Чогсом нь 1927 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Завхан аймгийн Алдархаан сумын 4-р багийн нутаг, Гэцийн амны Хоолойн бууц гэдэг газар мэндэлжээ. Гярдгай овогтой Чогсом нь 1937-1941 бага сургууль, 1941-1944 онд Завхан аймгийн төвийн дунд сургуулийг тус тус дүүргэсэн. 1944 онд Ховд аймгийн Мал эмнэлгийн техникумд суралцан, малын ахлах эмч мэргэжлээр төгсч, улмаар тус сургуульдаа багшаар хоёр жил ажиллажээ.

1948 онд Улаанбаатар хотод шилжин ирж, “Био комбинат”-д малын бага эмчээр зургаан жил сүргийн бүтцийг сайжруулж, мал сүргийг эрүүлжүүлэх ажилд идэвхи санаачлагатай ажиллажээ. Тэрээр өөрийгөө байнга хөгжүүлэхээр суралцаж байсан бөгөөд 1953-1957 онд МУИС-ийн түүх, нийгмийн ангид суралцан төгссөн юм. Улмаар МАХН-ын Төв хороонд зааварлагчаар томилогдон ажиллаж байгаад 1958-1962 онд МАХН-ын нарийн бичгийн даргын туслахаар томилогдон ажилласан байна.

1965-1987 оны өндөр насны тэтгэвэрт гарах хүртлээ Ой модны аж үйлдвэрийн яаманд албаны даргаар ажиллаж байжээ. 1987-1989 онд ЗХУ-д сургагч багшаар ажилласан байна.

Г.Чогсом нь 1950 онд Ш.Долгорсүрэнтэй гэр бүл болж, долоон хүүхэд төрүүлж өсгөн, өдгөө 50 aч, зээтэй өнөр өтгөн болжээ. Улсад нийт 43 жил өөрийн ухамсарт амьдралыг зориулахдаа үр бүтээлтэй ажилласныг нь өндрөөр үнэлж байгууллагын аварга, ойн медалиудаар удаа дараа шагнасан юм.

Бидний хайртай өвөө, халамжит аав маань ажилсаг хичээнгүй, төлөв даруу, уран цэцэн, ухаан саруул, хүнд тусархаг, сайхан сэтгэлтэй нэгэн байлаа. Үр хүүхэд, ач зээ нар нь үүрд дурсан санах болно.

Хүндэтгэсэн,
Үр хүүхэд, ач, зээ нар нь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж