"Хөгжмийн зохиолчдын дэлхийн аваргаас 2 дахь түрүүгээ хүртлээ" | News.MN

"Хөгжмийн зохиолчдын дэлхийн аваргаас 2 дахь түрүүгээ хүртлээ"

"Хөгжмийн зохиолчдын дэлхийн аваргаас 2 дахь түрүүгээ хүртлээ"

"Хөгжмийн зохиолчдын дэлхийн аваргаас 2 дахь түрүүгээ хүртлээ"

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр Финляндын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын уралдааны тэргүүн байрын шагнал хүртээд буй. Тэрбээр сүүлийн үед тайз, дэлгэцийн болон дан хөгжмийн бүтээлээрээ цойлж яваа уран бүтээлч. Дэлхийн наадмаас хоёр дахь түрүү, олон улсын уралдаанаас зургаа дахь шагналаа хүртээд буй түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Олон улсын хөгжмийн зохиолчдын наадмаас зургаа дахь шагналаа хүртсэнд баяр хүргэе. Уралдаанд хоёр бүтээлээрээ оролцсон гэж сонслоо?

-Та бүхэндээ баярлалаа. Финлянд улсын Турку хотод арваннэгдүгээр сарын 26-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулсан мэргэжлийн хөгжмийн зохиолчдын уралдаанаас тэргүүн байрын шагнал хүртлээ. Хөгжмийн зохиолчдын уралдаан нь дотроо дуулаачийн болон дан хөгжмийн гэсэн хоёр төрөлтэй. Миний хувьд төгөлдөр хуур найрал хөгжимд зориулсан концерт, "286-р галт тэрэг" симфони найрал хөгжимд зориулсан зураглал гэсэн хоёр бүтээлээрээ оролцсон.

Финляндад олон улсын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын дунд жил бүр болдог “JS Fest Competation” наадам нь дуулаачийн болон найрал дуу, дан хөгжмийн бүтээл, эликтро хөгжим, computer music гэсэн төрлүүдээр зохион байгуулдаг нэр хүндтэй наадам юм.

Энэ жилийн наадам цар тахлын улмаас цахим хэлбэрээр болсон учраас дэлхийн олон орны 1000 гаруй хөгжмийн бүтээл ирсэн гэж сонссон. Тэргүүн байр эзэлсэн "286-р галт тэрэг" симфони найрал хөгжимд зориулсан зураглал нь галт тэрэгний хөдөлгөөнийг илэрхийлсэн болохоор сонирхолтой байсан байх.

-Таны хувьд анх удаа энэ уралдаанд оролцов уу?

-Би анх удаагаа Финляндын олон улсын уралдаанд оролцлоо. Олон улсын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын уралдаан нэг бол найрал хөгжим, ардын хөгжим, хийл, төгөлдөр хуур хөгжимд зориулсан гэх мэт төрөл жанраа өөрчлөөд байдаг. Энэ жилийн хувьд миний бүтээлүүд болзолд нь нийцсэн учраас бүтээлээ явуулсан юм. Сая Финляндад очиж оролцох байсан боловч цар тахлын улмаас чадаагүй. Өөрөө шагналаа гардаж авсан бол тэрэн шиг дурсгалтай, үнэ цэнэтэй зүйл гэж үгүй шүү дээ.

Өмнө нь Итали, Франц, ОХУ зэрэг олон улсын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын уралдаанд оролцсон. Анх оюутан байхдаа 2010 онд Москвад олон улсын уралдаанд оролцож, урам авч байлаа.

"286-р галт тэрэг” симфони зураглал нь оюутан цагийн дурсамжтай нь холбоотой гэж сонссон?

-Манай нутгийн яруу найрагч А.Эрдэнэ-Очир “Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд” гэдэг шүлэг бичсэн байсныг анх олж уншсан. Тэгээд би Дорноговь руу явж байгаа байдлаар хөгжмийн зохиол бичиж болох юм байна даа гэж бодсон юм. Тэрийг л хөгжмийн хэлээр илэрхийлж, галт тэрэгний хөдөлгөөн, дуут дохиог дүрсэлсэн хэрэг л дээ.

Энэ бүтээл 2015 онд “Алтан намар” наадмын шилдэг бүтээлээр шалгарч байсан. Төгөлдөр хуур найрал хөгжимд зориулсан концерт нь цоо шинэ бүтээл. Стиль жанр нь нэлээд орчин үеийн төрлийнх. Дундаа жазз хөгжмийн хэсэгтэй.

-Сүүлийн үед тайз, дэлгэцийн хөгжим дээр түлхүү ажиллаж байгаа харагдсан. Хамгийн сүүлд “Хөхөө” киноны хөгжмийг зохиосон байх аа?

-Тэглээ. Мэргэжлийн хөгжмийн зохиолчдын бүтээлийг дуулаачийн бүтээл, дан хөгжмийн, тайз дэлгэцийн гэж гурав хуваадаг. Жүжгээс гэвэл “Анна Каренина” хөгжим дээр ажилласан. Киноны хөгжмөөс “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжим олон улсын шагнал авчирсан. Сүүлд “Хөхөө” уран сайхны киноны хөгжмийг бичлээ.

Уг нь 10 хөгжим бичсэн ч нэг л хөгжим нь киноны төгсгөл хэсэгт орсон. Яагаад гэвэл үйл явдлыг хэт хурцдуулж, сэтгэл санааны хүнд байдалд оруулах байх гээд хассан. Хөгжмийг нь найруулагчийн хэлснээр хийсэн, маш их таалагдсан. Мөн “Хархүү” гээд морины тухай Өвөрмонгол найруулагчийн киноны хөгжмийг бичсэн.

-Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын бүтээлээс монгол ахуй “ханхалдаг” шүү дээ?

-Миний бүтээлүүд монгол ая аялгаараа онцлог. Мэдээж хөгжмийн орчин үеийн арга техникүүдийг оруулдаг. Дан уламжлалт маягаар хийвэл сонирхолгүй шүү дээ. Бидний өмнөх үеийн уран бүтээлчид хангалттай сайхан бүтээлүүд хийчихсэн. Европын оронд ази хөгжим, тэр дундаа монгол хөгжмийг их сонирхдог. Уламжлалт өв соёлоо орчин үеийн хөгжмийн найруулгын арга барилтай хослуулах нь чухал.

-Өөрийгөө хөгжмөөр илэрхийлбэл?

-Би бол дөлгөөн хүн. Тиймээс уянгалаг хөгжимтэй зүйрлэнэ. Гэхдээ хөгжмийн зөрчлийг нарийн мэдэрч, илэрхийлэхийг зорьдог. Том хөгжмийн зохиолын хамгийн чухал нь драматург буюу зөрчил.

-Уран бүтээлийн цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Би ч нэг их айхтар төлөвлөгөө гаргадаггүй. Энд тэндээс захиалга ирвэл бүтээлээ чин сэтгэлээсээ хийж өгдөг. Том, жижгээсээ шалтгаалж өдөр өдөрт суугаад байхад гараас гарчихна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сонсогч 2021-12-07 103.212.119.223

Овоо юм болуу гэсэн чинь дүнкүү нөхөр байсан байна. Тийм л мундаг юм бол шинэ юм хийлдээ. Аль 7 жилийн өмнө бичсэн юмаараа л авсан байнашд. Дэлхийн аварга ч гэх шиг.

Avatar

Bagsh 2021-12-07 84.204.53.212

Za tehdee terenguil mundga zohiolch awah ymaa awna…yuund ingej hudlaa surjignej baidgiin haana bas hen delhii awraga ntr geed shaachihaw…zuheer l mundag gedgiini medej l baigaa shvvdee…manaihan bas heterhii delhii yaridagaa bolino shvv…ter Munkhertunts gej bas neg demiirel baina. Namar neg uraldaand 3t orchool delhii geed soliorood baisan…ternii hajuud ene Ulziibayar agyy amitan shvv kkk

Avatar

B 2021-12-07 166.48.51.231

Mundag yumaa. Ulam ih amhilt husye!

Avatar

Зочин 2021-12-07 185.220.101.182

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Шүтэн бишрэгч нь 2021-12-07 202.55.188.101

Ninth international composition competition гэж байхад нь л дэлхийн хэмжээний биш гэж хэрүүл хийх юм даа. Тэгээд Монголд болчихсон тэмцээн үү?
Энэ хүн бол өөрийнхөө салбарт сурах ёстой бүхнээ сурч, бүтээж туурвиж, ажиллаж, амжилтаа баталж яваа хүн.
Шүүмжлээд байгаа хүмүүс нь өөрийнхөө ажилладаг салбартаа дэлхийд 6 удаа өрсөлдөж тэргүүлчхээд ийм юм бич.
Ядаж бүтээлүүдийг нь эхний ээлжинд судлаад үз. Гаргасан амжилтуудыг нь судлаад үз.

Avatar

Zochin 2021-12-07 84.204.53.212

Saikhan awyaastai zohiolch mun… odoo negent delhii gej baigaan bol ter morin hyyr myyrt oroltshoo boli gej damjuulj helmeer baina…ih myyhai haragddag heden uran saihanchidtai uzeed huurhii ted nar uzeed bayasjil baig…

Avatar

Зочин 2021-12-07 202.9.46.237

Дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнтэй ямар ч холбоогүй. Хамаагүй хөөрцөглөж болохгүй.

Avatar

Зочин 2021-12-07 82.132.231.109

атаархаад үхэх нь ээ ходоод чинь…

Avatar

Зочин 2021-12-07 122.201.31.103

delhiid bishee

Avatar

Зочин 2021-12-07 66.181.161.44

Нутгийн минь бахархал болсон дүүд уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе

Avatar

Урлаг 2021-12-07 202.126.88.201

Сайн бнаа.том хэмжээний олон сайн бүтээлтэй

Avatar

Дүү хүү бөхчин болохгүй дээ 2021-12-07 192.82.76.132

Жудочин. Ерөнхийлөгч ч болж магад

Avatar

Зочин 2021-12-07 64.119.16.105

Урлагийнхан дандаа ингэж сэтгүүлч хөлсөлж нэг нэгнээсээ давах гэсэн заваан юм хийдгээ болих хэрэгтэй, үнэхээр сайн юм бол тэртэй тэрэнгүй танигдаад яригдаад л гараад ирнэ ш дээ

Avatar

Банзаа 2021-12-07 66.181.181.83

ГАДААДЫН МЭРГЭЖЛИЙН ОЛОН ХҮМҮҮСТЭЙ УРАЛДААД ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД 2 УДАА ТҮРҮҮЛНЭ ГЭДЭГ МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИЙГ ДЭЛХИЙД ГАЙХУУЛЖЭЭ.ОЛОН ҮЛСААС 6 УДАА ШАГНУУЛНА Гэдэг энэ залуугын Оюуны бяр чадлын, хичээл зүтгэлийг харуулж байна.Төр засаг минь та нар ЭНЭ ИХ ОЮУНЫ ХҮЧИЙГОЛЖ ХАРЖ,СОНСОЖ БАЙНА УУ..
ШИНЭ СОЁЛЫН ЯАМАА ТА НАРЫН БАХАРХАЛ ЧИНЬ ЭНЭ БУСУУ. ЭРХЭМ ДҮҮД УРАН БҮТЭЭЛИЙН АМЬЖИЛТ ХҮСЬЕ. МОНГОЛ ТҮМНЭЭ ЭХ ОРНОО ТИВ ДЭЛХИЙД ЦУУРАЙТУУЛЖ ЯВААРАЙ .АРД ТҮМЭН ЧАМААР БАХАРХАЖ БАЙНА.

Avatar

Зочин 2021-12-07 192.82.67.139

Saihan zaluu uneheer mundag bn tsaashdiin ajild ni ulam ih amjiltiig husie,minii mongoliin aviyaasalag zaluuchuud

Avatar

Зочин 2021-12-07 203.91.115.54

Баяр хүргэе. Хэзээ билээ, арай 10 гаруй жилийн өмнө билүү шилдэг 20-д монголын хөгжмийн зохиолч үлдлээ гээд л уншиж байсан нь санагдана.

Avatar

Amazing 2021-12-07 202.126.90.108

Энэ том амжилт. Спортоор бол олимп дэлхийн аварга шүү дээ. Манайд даанч оюуныг үнэлэх биш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж