"Төрд очиж, авлига авах боломжтой гэсэн сэтгэхүй суулгажээ" | News.MN

"Төрд очиж, авлига авах боломжтой гэсэн сэтгэхүй суулгажээ"

"Төрд очиж, авлига авах боломжтой гэсэн сэтгэхүй суулгажээ"

"Төрд очиж, авлига авах боломжтой гэсэн сэтгэхүй суулгажээ"

УИХ-ын гишүүн асан М.Билэгтээс МАН-ын их хурлын талаар тодруулга авлаа.

-Намын их хурлаар дүрэмдээ өөрчлөлт оруулж, авлига авсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцдог байх тухай ярьж байна. Таны бодлоор дүрэмдээ өөрчлөлт оруулснаар авлига цэгцрэх үү?

-МАН-ын 30 дугаар Их хурал болж байна. Энэ удаагийн хурал МАН үүсгэн байгуулагдсан 100 жилийн ойн хүрээнд хийгдэж буйгаар онцлог байна. Хамгийн гол нь МАН-ыг тусгаар тогтнолын үнэ цэнэтэй нам гэж боддог. Үе үеийн ахмадууд, дунд үеийн гишүүдээс бүрдсэн нам зуун жилийн хугацаанд хариуцлагатай байж ирсэн. Зах зээлд шилжсэн 30 жилийн хугацаанд энэ улс орны тусгаар тогтнол ганхах хэмжээнд очсон. Нийгмийн төлөвшил бусармаг байдал руу орсон. Хойч ирээдүй залуус маань зөв шударга, нийгэмд амьдармаар байна шүү дээ. Гэтэл сүүлийн 30 жилд төр засаг, улстөрчдийн буруу ёс суртахуунаас болж нийгмийн төлөвшлийг үгүй болгочихсон. Сүүлдээ төрд очиж ажиллаж, амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор аль нэг намыг ашигладаг ийм л иргэд бэлдэж байна.

Бид хойч үедээ ямар нийгэм үлдээх гээд байгаа юм бэ. Хэн нэгний цүнхийг барьж, төрийн албанд очсоноор дээшилж чадах уу. Энэ 30 жилд тэнд очиж авлига авах боломжтой гэсэн сэтгэхүйг суулгажээ. Тэгэхээр энийг засах ёстой. Манай намын удирдлага залуужжээ. Энэ залуучууд намын 30 жилийн алдааг засаад, нийгмийг зөв төлөвшилттэй болгох ёстой. Энэ нь МАН-ын гол зорилго. Цар тахал манай улсад хүндээр туслаа. Монголчууд 30 жилийн өмнө бүх зүйлээ дотооддоо үйлдвэрлэдэг байсан. Гэтэл зэрэгцээ байгаа Хятад улсыг хар. Зах зээл рүү шилжихдээ байгаа зүйлсээ өөд нь татаад, улам сайхан болгосон.

-Намд бугшсан авлигыг өөгшүүлэхгүй гэдэгтэй та санал нийлэх үү?

-Авлигатай холбогдсон албан тушаалтанд хатуу арга хэмжээ авдаг байх ёстой. Ингэж байж энэ нийгмийг зөв төлөвшүүлнэ. Үүнийг МАН манлайлж хийх ёстой. Тэгэхээр дүрэмдээ өөрчлөлт оруулаад, хатуу болгох нь зөв.

-Та парламентын гадна талд буй хүний хувьд одоогийн парламент хэр ажиллаж байна гэж бодож байна вэ?

-2020 оны парламент дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед ажиллаж байгаа болохоор эдийн засаг маш хүнд байна. 2020 онд иргэд маань "шок"-нд орсон. 30 жилийн хугацаанд явж байсан нийгмийн байдал тэр чигтээ өөрчлөгдөх болж байна. Одоо цар тахлын үед өөрчлөгдөхөөс аргагүй буюу үйлдвэрлэгч орон болох ёстой юм байна. Зээлгүй хүн нэг ч байхгүй боллоо. Иргэд ажилгүй, орлогогүй болчихсон учраас мөнгөний эргэлт байхгүй болчихсон.

Иргэд 2020 онд ломбардад байгаагаа тавиад, зээлийн хүүгээ төлөөд явж байсан бол одоо 2021 онд ломбардад тавих ч юмгүй болсон. Өөрөөр хэлбэл эдийн засаг маш муу байна. Томоохон төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжийн бүтээн байгуулалтын ажил яст мэлхийний хурд аятай хөдлөх төдий явж байна. Гэтэл тэр төслийг хэрэгжүүлэхэд авсан банкны зээлийн хүү цаг хормоор нэмэгдэж байна. Цаашдаа яаж явах юм бэ. Хил гааль хаагдаад, барааны эргэлт байхгүй болчихлоо. Жишээ нь, худалдаа эрхлэгчид гэхэд өнгөрсөн жилийн бараагаа борлуулж байна. Тэд зээл аваад, бараагаа захиалсан байгаа. Хүү нь яваад байдаг. Тиймээс эдийн засаг уналттай байна. Үүнийг яаж сэргээх вэ гэдэг эгзэгтэй үед байна. МАН-ын иргэдийн өгсөн итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд эдийн засгийн уналтыг сэргээх, намын их хурлаараа шийдвэр гаргаж, дүрэмдээ өөрчлөлт оруулж байгаа нь зөв. Төр засгийн үндсэн үүрэг иргэдээ ажилтай, орлоготой байлгах ёстой. Үүнийг л бодитой хэрэгжүүлэх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gadnii gaysex bolvoln yaanaa zyrx ubdchluu 2021-12-07 132.194.33.142

ob

Avatar

Зочин 2021-12-07 185.220.101.182

!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-07 192.82.76.10

ҮХЦ-н Одбаярын охин Билэгт авгайн хүүтэй суусан. М.Энхболдын найз нь Билэгт авгай. Тэгээд тэгээд цэцийн дарга болгоод…..

Avatar

Зочин 2021-12-07 172.58.163.46

Ovol bolohoor huiten boldog tiim ee bilegt egchee

Avatar

Зочин 2021-12-07 202.126.89.73

Төрийн төмөр хатагтай Билэгт

Avatar

Зочин 2021-12-07 192.82.76.10

Худ чинь их нотой ноцтой хүн шүү. Та эх хүн бэр ямар орчинд хүмүүжсэн гээд асуудал байгаа шүү. Том ярих яахав өөрийн толгой дээрхи бухлыг хар!!!!!

Avatar

Зочин 2021-12-07 202.9.47.62

МАН бол Монголын Авилгалчдын Нам.

Avatar

Зочин 2021-12-07 202.126.89.218

үнэнийг хэлжээ одоо намынхаа удирплагуудад алуулнаа

Avatar

Зочин 2021-12-07 66.181.161.109

Өөрсдөө ийм замаар гарч ирцгээсэн шүү дээ.

Avatar

Зочин 2021-12-07 43.228.129.131

Өвөл болоход хүйтэн болдог. М.Билэгт

Avatar

Зочин 2021-12-07 66.181.178.113

Энэ балиар хэрүүлч авилгач авгай одоо больмоор юм.. Өөрөө нэг их энхийн цагаан тагтай байсан юм шиг.. Хоёр нүүртэн …

Avatar

Зочин 2021-12-07 103.80.210.183

бүгд төрд орж нэг хоёр жилд баян болох хүсэлтэй байгаа шүү дээ.

Avatar

"Төрд очиж, авлига авах боломжтой гэсэн сэтгэхүй суулгажээ" 2021-12-07 192.82.76.132

Бүр жинхэнэ бодит ажил хэрэг болсон доо энэ заваан сэтгэхгүй нь. УИХ-ын нишүүд нь квотоор Төрийн албан тушаал зарна.

Мөнгөөр албан тушаал авсан л** нь алдсан мөнгөө нөхөх гэж гарын үсгээр, хүнд суртлаар мөнгө авч авлигыг цэцэглүүлнэ.

Монголын төрийн бүх шатанд авлигал дүүрсэн.

МАН бүх шатандаа авлигчдаар дүүрсэн. УИХ-д дэвшүүлж авлига авна, сайд болгож авлига авна.

ЭНЭ ХЭЗЭЭ ЗАСРАХ ВЭ ОЮУКА ДАРГАА ???

Avatar

Irgen 2021-12-07 202.126.89.31

Setgehui suusan bishee bodittoi bii bolood olon jil bolj bna, tiimees hulgaich bur tsunh barigchiin ajil hiigeed tur luu l yavj bna , medleggui malnuudaar tur maani duurch ee

Avatar

"Төрд очиж, авлига авах боломжтой гэсэн сэтгэхүй суулгажээ" 2021-12-07 192.82.76.132

Бүр жинхэнэ бодит ажил хэрэг болсон доо энэ заваан сэтгэхгүй нь.

УИХ-ын нишүүд нь квотоор Төрийн албан тушаал зарна.

Мөнгөөр албан тушаал авсан л** нь алдсан мөнгөө нөхөх гэж гарын үсгээр, хүнд суртлаар мөнгө авч авлигыг цэцэглүүлнэ.

Монголын төрийн бүх шатанд авлигал дүүрсэн.

МАН бүх шатандаа авлигчдаар дүүрсэн. УИХ-д дэвшүүлж авлига авна, сайд болгож авлига авна.

ЭНЭ ХЭЗЭЭ ЗАСРАХ ВЭ ОЮУКА ДАРГАА ???

Avatar

Үнэн 2021-12-07 192.82.77.223

Үнэн шүү. МАН бол авилгачидын нам. Баячуудын нам. Муу сэтгэлтнүүдийн нам болсон нь тодорхой.

Avatar

Зочин 2021-12-07 66.181.180.114

АН бол авилгачдыг буй болгосон,өсгөж үржүүлсэн,цатгаж цүдийлгэсэн нам.Шуналтан танхай зэрлэг араатнуудын нам.Хүн чанар ёс зүйг устгэсэн жинхэнэ хогийн сэтгэлтнүүдийн нам Нийгэмд зөвхөн зөрчил тэмцэл, хэрүүл шуугиан, үзэн ядалт,үймээн самуун өдөөнө. Эдний дотор хүн чанар ёс зүйтэй сэтгэл сайтай хүмүүс байдаг юм уу.

Avatar

Зочин 2021-12-07 202.126.89.35

АНЫХАН САНААЧИЛСАН АЖИЛ МАНААЧИГ ХЭН МАНАХ ВЭЭЭ ГЭЭД НЭГ ХҮЗҮҮГҮЙ ХҮН

Avatar

Зочин 2021-12-07 66.181.177.17

huurhii dooo ene bilegt. ooroo bas baahan idej uuj baigaad yavsan baih daa

Avatar

Зочин 2021-12-07 66.181.180.114

Монголыг ардчилагч нэртэй хулгайчууд л идэж ууж шимж нураасан. МАН халдварын аюулыг давах,эдийн засаг бизнесийг сэргээх гэж бололцоот бүхнээ хийж байна.Харин авилгыг устгахад зөвхөн төр засаг бус нийгмээрээ тэмцэх хэрэгтэй. Нэг ажил бүтээх гээд хүн бүр л танил тал эрээд,чихэр б**в боогоод гүйцгээдэг.Энгэж авилгыг бид өөрсдөө өдөөдөг.Өөрсдөө авилга өдөөгч байж авилгаа гайхаж, хамаг бурууг төр засаг рүү түлхэж болох уу.Гэтэл зарим оронд энэ байдал бараг арилжээ.Ёс зүй дээшлэхэд авилга багасана

Avatar

Зочин 2021-12-07 192.82.67.139

chi mun seruun dongodvoo 96 jil tur barisan nam ni idej uugaad mongoliig iim bolgoson yam uu,4 jil tur barisan ni idej uugaad iim bolgoson bh uu,jinhene uher,sotsializmiin bool bn daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж