"Төрд очиж, авлига авах боломжтой гэсэн сэтгэхүй суулгажээ"

Хуучирсан мэдээ: 2021.12.07-нд нийтлэгдсэн

"Төрд очиж, авлига авах боломжтой гэсэн сэтгэхүй суулгажээ"

"Төрд очиж, авлига авах боломжтой гэсэн сэтгэхүй суулгажээ"

УИХ-ын гишүүн асан М.Билэгтээс МАН-ын их хурлын талаар тодруулга авлаа.

-Намын их хурлаар дүрэмдээ өөрчлөлт оруулж, авлига авсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцдог байх тухай ярьж байна. Таны бодлоор дүрэмдээ өөрчлөлт оруулснаар авлига цэгцрэх үү?

-МАН-ын 30 дугаар Их хурал болж байна. Энэ удаагийн хурал МАН үүсгэн байгуулагдсан 100 жилийн ойн хүрээнд хийгдэж буйгаар онцлог байна. Хамгийн гол нь МАН-ыг тусгаар тогтнолын үнэ цэнэтэй нам гэж боддог. Үе үеийн ахмадууд, дунд үеийн гишүүдээс бүрдсэн нам зуун жилийн хугацаанд хариуцлагатай байж ирсэн. Зах зээлд шилжсэн 30 жилийн хугацаанд энэ улс орны тусгаар тогтнол ганхах хэмжээнд очсон. Нийгмийн төлөвшил бусармаг байдал руу орсон. Хойч ирээдүй залуус маань зөв шударга, нийгэмд амьдармаар байна шүү дээ. Гэтэл сүүлийн 30 жилд төр засаг, улстөрчдийн буруу ёс суртахуунаас болж нийгмийн төлөвшлийг үгүй болгочихсон. Сүүлдээ төрд очиж ажиллаж, амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор аль нэг намыг ашигладаг ийм л иргэд бэлдэж байна.

Бид хойч үедээ ямар нийгэм үлдээх гээд байгаа юм бэ. Хэн нэгний цүнхийг барьж, төрийн албанд очсоноор дээшилж чадах уу. Энэ 30 жилд тэнд очиж авлига авах боломжтой гэсэн сэтгэхүйг суулгажээ. Тэгэхээр энийг засах ёстой. Манай намын удирдлага залуужжээ. Энэ залуучууд намын 30 жилийн алдааг засаад, нийгмийг зөв төлөвшилттэй болгох ёстой. Энэ нь МАН-ын гол зорилго. Цар тахал манай улсад хүндээр туслаа. Монголчууд 30 жилийн өмнө бүх зүйлээ дотооддоо үйлдвэрлэдэг байсан. Гэтэл зэрэгцээ байгаа Хятад улсыг хар. Зах зээл рүү шилжихдээ байгаа зүйлсээ өөд нь татаад, улам сайхан болгосон.

-Намд бугшсан авлигыг өөгшүүлэхгүй гэдэгтэй та санал нийлэх үү?

-Авлигатай холбогдсон албан тушаалтанд хатуу арга хэмжээ авдаг байх ёстой. Ингэж байж энэ нийгмийг зөв төлөвшүүлнэ. Үүнийг МАН манлайлж хийх ёстой. Тэгэхээр дүрэмдээ өөрчлөлт оруулаад, хатуу болгох нь зөв.

-Та парламентын гадна талд буй хүний хувьд одоогийн парламент хэр ажиллаж байна гэж бодож байна вэ?

-2020 оны парламент дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед ажиллаж байгаа болохоор эдийн засаг маш хүнд байна. 2020 онд иргэд маань "шок"-нд орсон. 30 жилийн хугацаанд явж байсан нийгмийн байдал тэр чигтээ өөрчлөгдөх болж байна. Одоо цар тахлын үед өөрчлөгдөхөөс аргагүй буюу үйлдвэрлэгч орон болох ёстой юм байна. Зээлгүй хүн нэг ч байхгүй боллоо. Иргэд ажилгүй, орлогогүй болчихсон учраас мөнгөний эргэлт байхгүй болчихсон.

Иргэд 2020 онд ломбардад байгаагаа тавиад, зээлийн хүүгээ төлөөд явж байсан бол одоо 2021 онд ломбардад тавих ч юмгүй болсон. Өөрөөр хэлбэл эдийн засаг маш муу байна. Томоохон төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжийн бүтээн байгуулалтын ажил яст мэлхийний хурд аятай хөдлөх төдий явж байна. Гэтэл тэр төслийг хэрэгжүүлэхэд авсан банкны зээлийн хүү цаг хормоор нэмэгдэж байна. Цаашдаа яаж явах юм бэ. Хил гааль хаагдаад, барааны эргэлт байхгүй болчихлоо. Жишээ нь, худалдаа эрхлэгчид гэхэд өнгөрсөн жилийн бараагаа борлуулж байна. Тэд зээл аваад, бараагаа захиалсан байгаа. Хүү нь яваад байдаг. Тиймээс эдийн засаг уналттай байна. Үүнийг яаж сэргээх вэ гэдэг эгзэгтэй үед байна. МАН-ын иргэдийн өгсөн итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд эдийн засгийн уналтыг сэргээх, намын их хурлаараа шийдвэр гаргаж, дүрэмдээ өөрчлөлт оруулж байгаа нь зөв. Төр засгийн үндсэн үүрэг иргэдээ ажилтай, орлоготой байлгах ёстой. Үүнийг л бодитой хэрэгжүүлэх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж