"Хүүхдээ цэцэрлэгт үргэлжлүүлэн явуулах бол хүсэлт гаргана" | News.MN

"Хүүхдээ цэцэрлэгт үргэлжлүүлэн явуулах бол хүсэлт гаргана"

"Хүүхдээ цэцэрлэгт үргэлжлүүлэн явуулах бол хүсэлт гаргана"

Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.МЯГМАР:

-УОК-оос Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дагуу Шадар сайд, Эрүүл мэнд, БШУЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан тушаалаар сургууль, цэцэрлэгийн амралтыг зохицуулах тушаал батлагдсан. Тодруулбал, цэцэрлэгийн үйл ажиллагаанд нийслэлд арванхоёрдугаар сарын 13-наас, орон нутагт арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсан.

Энэ хугацаанд гэртээ харах хүнгүй, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд буюу цэцэрлэгт зайлшгүй хамрагдах шаардлагатай хүүхдүүдээ цэцэрлэгт авна. Нөгөөтэйгүүр, хажууд нь харах хүн байсан ч тэр нь өндөр настай, эсвэл хүнд өвчтэй, гэрт нь түлээ нүүрс, халуун хоол ундгүй буюу амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдээ хүлээн авна.

Хүүхдээ цэцэрлэгт үргэлжлүүлж хамруулах хүсэлтэй эцэг, эхчүүд цэцэрлэгийн захиргаанд хүсэлтээ гаргана. Цэцэрлэгт хамруулах шаардлагатай хүүхдүүдээ холимог хэлбэрээр хамруулах зайлшгүй хэрэгтэй байгаа талаар УОК-т уламжилж, зөвшөөрөл авсан. Өөрөөр хэлбэл, гэртээ харах хүнгүй, ахуйн эрсдэлд өртөх магадлалтай 4-5 насны хүүхдүүдээ хүлээж авах бүлгийг зайлшгүй ажиллуулах шаардлагатай байна. Энэ хүрээнд цар тахлын үеийн дэглэмүүдээ баримтлан, нэг ангид байх хүүхдүүдийн тооны хязгаар хэвээр мөрдөгдөнө. 

БШУЯ-наас 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт танхимын сургалтад хамруулах боломж байгаа эсэх талаар эрсдэлийн үнэлгээ хийсэн. Ингэхэд цар тахлаас шалтгаалан одоохондоо хамруулах боломжгүй байна гэсэн хариу гарсан. Тиймээс 2-3 настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 1-нээс танхимын сургалтад хамруулах асуудлыг ярилцах нь зүйтэй гэсэн чиглэлийг Засгийн газраас өгсөн.

Архангай аймгийн цэцэрлэгийн багшийн хувьд цэцэрлэгийн багшийн техникумыг 1987 онд төгсч, бакалаврын зэргээ 2008 онд авсан. Үндсэн диплом баримт бичиг нь хуурамч биш. Манай бүртгэлийн санд орсон, мэргэжлийн цэцэрлэгийн багш гэсэн үг.

Харин цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар бага ангийн багш мэргэжлээр Архангайн их сургуулийг дүүргэсэн. Цэцэрлэгийн багшийн диплом нь хуурамч байсан нь яамны мэдээлэл, удирдлагын системээс шүүхэд нотлогдсон. Багш биш, цэцэрлэгийн захирал, арга зүйч хоёрын СӨБ-той холбоотой диплом нь хуурамч байна гэх дүгнэлт гарсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-07 202.55.191.45

Хохь нээ л***р МАНгаруудын давралтыг 5 цаасаар саналаа худалдсан гөлөгнүүдээ

Avatar

Зочин 2021-12-07 185.220.101.182

)))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

zo 2021-12-07 192.82.71.151

хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлтэй болоод л өгөөд байгаан бус уу. болоод яваад байгааг нь зогсооно гээд байх юм

Avatar

Зочин 2021-12-07 103.29.144.250

Хүсэлт нэртэй баахан цаас үйлдвэрлэх болж дээ.

Avatar

зочин 2021-12-07 66.181.185.188

өмнө нь зүгээр л яваад байсан. Бас нэг тэнэг нь яаманд ороод бас нэг тээглээ гаргаж нэр олж авах гэж үхэн хэтэн зүтгэж байх шив. суудлын бөглөө,

Avatar

Зочин 2021-12-07 202.126.89.218

Псду дандаа хааж бооно үхээсээ МАНгасууд

Avatar

Зочин 2021-12-07 66.181.187.60

Buh hun l huuhdee yavuulah baih daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж