“Harry Potter”-ийн 20 жилийн ойд зохиолчоос бусдыг урьжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.07-нд нийтлэгдсэн

“Harry Potter”-ийн 20 жилийн ойд зохиолчоос бусдыг урьжээ

“Harry Potter”-ийн 20 жилийн ойд зохиолчоос бусдыг урьжээ

“HBO Max” платформоос алдарт “Harry Potter” цувралын 20 жилийн ойн тусгай бичлэгийг цацжээ. Улмаар цувралын жүжигчид, кино багийнхан гээд бүх хүнийг нэг дор цуглуулсан боловч зохиолч Ж.К.Роулингийг уриагүй байна. Цацсан бичлэгт найман ангиас бүрдэх “Harry Potter” цувралын гол дүрийн жүжигчид болох Даниель Радклифф, Руперт Гринт, Эмма Уатсон нараас гадна олон жүжигчний нэрсийн жагсаалтыг танилцуулсан ч зохиолчийн нэрийг дурдаагүй аж.

Ж.К.Роулинг бэлгийн цөөнхийн тухай ярьснаасаа болж хүчтэй эсэргүүцэлтэй тулсан юм. Тэрбээр “Сарын тэмдэг ирдэг хүмүүсийг л эмэгтэй гэж нэрлэх хэрэгтэй” гэснээс нь болж трансжендер хүмүүсийг дорд үзсэн сэтгэгдэл төрүүлсэн аж. Улмаар олон нийт түүнээс зайгаа барих болжээ.

“Harry Potter” цувралын 20 жилийн ойн тусгай бичлэг ‘Fantastic Beasts: The Secrets of Dumbledore’ киноноос өмнө 2022 оны шинэ жилийн үдэш цацагдах юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж