Швейцарь улс үүрд унтуулах зөөврийн авсыг хүлээн зөвшөөрч хуульчлав

Хуучирсан мэдээ: 2021.12.07-нд нийтлэгдсэн

Швейцарь улс үүрд унтуулах зөөврийн авсыг хүлээн зөвшөөрч хуульчлав

Швейцарь улс эдгэрэх боломжгүй өвчтөнд эвтанази хийх буюу үүрд унтуулах аргыг төхөөрөмжийн тусламжтай гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч, дөнгөж сая хуульчиллаа. Тодруулбал, тус улсын Эрүүл мэндийн хяналтын зөвлөл Sarco Suicide Pod нэртэй 3D зөөврийн авсны хэрэглээг албан ёсоор зөвшөөрөв. Тус зөөврийн авс хүний амьдралын эцсийн мөчийг амар амгалан байлгах зориулалттай, цонхтой капсул хэлбэрийн төхөөрөмж юм.

Урьд нь өвчтөнийг үүрд унтуулахын тулд эмнэлгийн арга ашигладаг байсан. Уг зөөврийн авсыг зохион бүтээгч Philip Nitschke нь SwissInfo.ch цахим мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа уг авс өвчтөнүүдэд огт өөр арга санал болгож байна гэжээ. “Бид эмч биш, өвчтөн өөрөө үйл явцыг удирдах боломж олгодог. Бидний зорилго бол хүний оюуны чадавхийг тогтоох хиймэл оюун ухааны хяналтын тогтолцоог хөгжүүлэх явдал юм” гэж хэлжээ.

Уг капсулыг дотор талаас нь ажиллуулах боломжтой бөгөөд өвчтөнд эцсийн мөчөө хаана өнгөрөөхийг хүсч буйгаас нь шалтгаалан олон төрлийн сонголт санал болгодог. Өвчтөн капсулыг хэрэглэхдээ өөрийн хүслээр уг шийдвэрийг гаргаж буйгаа баталгаажуулахын тулд цахим судалгаа бөглөх шаардлагатай. Нас барсных нь дараа капсулын байрлал болон онгойлгох код холбогдох хүмүүст өгөгдөнө.

Капсул дотор орсон хойно өвчтөн урьдчилан бэлдсэн асуултуудад хариулах бөгөөд дараа нь дотор агаарыг азотоор дүүргэх товчлуурыг дарна. Ийнхүү дотор агаарыг азотоор дүүргэснээр хүчилтөрөгчийн хэмжээ 21-ээс 1 хувь болтол багасах юм. Өвчтөн капсул дотор ороод хэвтэх ба энэ нь маш тухтай гэж зохион бүтээгч онцолжээ. Үйл явц 30 секунд орчим үргэлжлэх бөгөөд өвчтөн хүчилтөрөгчийн болон нүүрстөрөгчийн давхар ислийн дутагдалд орох юм. Гэхдээ өвчтөнд ямар ч амьсгалын дутагдалд орж буй мэдрэмж төрөхгүйгээрээ онцлог гэв.

Швейцарь улсад 2020 онд нийт 1300 орчим өвчтөнд шингэн натрийн пентобарбитал уух аргаар эвтанази хийсэн бөгөөд энэ аргыг хэрэглэснээр өвчтөн нас барахаасаа өмнө гүн комд ордог байна.

Sarco Suicide Pod 2022 оноос ажиллаж эхлэх аж. Үнэ өртгийн тухай мэдээлэл хараахан тодорхой болоогүй байна.

Эх сурвалж: DAILY BEAST
М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ЗөвЗөв
43
ГайхмаарГайхмаар
40
ХарамсалтайХарамсалтай
21
ТэнэглэлТэнэглэл
18
ХахаХаха
9
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж