Пап лам Францисыг "тэрс үзэлтэн" гэж доромжилжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.07-нд нийтлэгдсэн

Пап лам Францисыг "тэрс үзэлтэн" гэж доромжилжээ

Пап лам Францисыг "тэрс үзэлтэн" гэж доромжилжээ

Грекийн үнэн алдартны шашны нэгэн санваартан Бямба гаригт Ромын пап лам Францисыг Афин хотод айлчлах үед түүн рүү “тэрс үзэлтэн” гэж хашгирчээ. Пап лам Грект гурван өдрийн айлчлал хийхээр ирсэн бөгөөд Грекийн олон католик шашинтан зүүн болон барууны сүмүүдийг ойртоход тусална гэж найдаж байв.

Гэтэл тэр чигээрээ хар өнгөөр хувцасласан үнэн алдартны шашны санваартан грекээр “Пап аа! Чи тэрс үзэлтэн” гэж пап ламыг барилгын хажуугаар өнгрөх үед гурван удаа хашгирчээ. Цагдаа нар санваартныг барин, дагуулан явж байх үед тэрбээр газар унасан гэж "Ройтерс" мэдээлэв.

Пап ламд сонсогдохоор чанга хэлсэн ч тэрбээр санваартны хэлснийг анзаараагүй мэт Хамба Иеронимосийн байшин руу орсон гэж тэр үед байсан иргэд хэлжээ.

Пап лам, хамба хоёр тодорхой асуудлаар ярилцаж, санал нэгдээд, христэд итгэгчдэд хандан байгаль орчныг хамгаалах, цагаачдыг халамжлахын төлөө хамтран ажиллахыг уриалав.

"Хэрэв Дэлхийн хамтын нийгэмлэг, хүчирхэг улс орнуудын удирдагчид, олон улсын байгууллагууд зоригтой шийдвэр гаргахгүй бол байнга заналхийлэлд өртөж буй эмзэг бүлгийн дүрвэгсдийн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн тоо өссөөр байх болно" гэж Иеронимос хэлээд, "Бид хамтдаа дэлхийн хүчирхэг хүмүүсийн үл тэвчих байдлын эсрэг чулуу, ханыг нураах ёстой" гэжээ.

1054 оны Их хуваагдал нь Христийн сүмийг Ромын католик болон зүүн Ортодокс сүм болгон хоёр хуваасан байна.

Эх сурвалж: FOX NEWS
Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж