МҮБХ-ны шинэ дүрэм Э.Оюунболдын спортын карьерт цэг тавив

Хуучирсан мэдээ: 2021.12.07-нд нийтлэгдсэн

МҮБХ-ны шинэ дүрэм Э.Оюунболдын спортын карьерт цэг тавив

МҮБХ-ны шинэ дүрэм Э.Оюунболдын спортын карьерт цэг тавив

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өчигдөр (2021.12.06) болж, тун чухал шийдвэрүүд гаргав. Тодруулбал, давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн арслан Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасав.

Дээрх хэрэгтэй холбогдуулан бөх сонирхогчид талцаж, энэхүү шийдвэр буруу зөв эсэхийг хэлэлцэж байна. Саяхан л улсын аварга цол хүртэж, наадамчин олноо баясгаж явсан Э.Оюунболд сүүлийн гурван жил дараалан хүнд цохилтод өртөв. Эхлээд допингийн шинжилгээнд бүдэрч, гурван шатны шүүхээр явсны эцэст аварга цолоо хураалган, барилдах эрхээ нэг жилээр хасуулсан. Гэтэл түүнээс дахин допинг илэрч, өдгөө 28 настай тэрбээр найман жил барилдах эрхгүй болов.

Энэ оны тавдугаар сард Цэцдийн зөвлөл хуралдаж, барилдааны дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Энэхүү шинэчлэлийн хамгийн чухал хэсэг нь үндэсний бөхийн холбоо өөрийн зохион байгуулсан болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулалцсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг дөрюөн жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл  найм ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах байв.

Үндэсний бөхийн холбоо допингтой хатуу тэмцэхээ зарлаж, дээрх дүрмийг санаачилсан.

Өөрөөр хэлбэл, шинэ дүрэм үйлчилсэн хамгийн анхны бөхчүүд бол Э.Оюунболд, Н.Батсайхан, Б.Хадбаатар, Б.Уртнасан нар юм. Тэднээс өмнөх допингийн шинжилгээнд бүдэрсэн хүмүүс хуучин дүрмээрээ шийтгэлээ амсаад, 1-2 жилээр барилдах эрхээ хасуулан, цол, чимгээ хураалгасан.

Үндэсний бөхийн холбооны шийдвэр гарсны дараа дөрвөн жилээр эрхээ хасуулсан аймгийн заан Б.Уртнасан байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Миний бие допингийн шинжилгээнд бүдэрсэн нь үнэн учир та бүхнээсээ уучлалт гуйя. Мэдээж энэ бол үндэсний бөхөд асар их хор хөнөөлтэй зүйл. Мэдсээр байж юу юугүй галзууртлаа, бандайтлаа тариулаад явж байгаа олон бөх байгаа. Үүнд би бат итгэлтэй байна. Учир нь илрэхгүй байгаад л хамаг учир байна. Хэдэн төгрөг гаргасан, мөн танил талтай нь дээгүүр доогуур ярьдаг ийм л юм миний хувьд анзаарагдсан. Үндэсний бөхийн холбоо бөхийнхөө ирээдүйн төлөө ажил хий. Яг одоо ид үзэж байгаа залуусаас чин сэтгэлээрээ, аавынхаа залгамж халааг өвлөж барилдах үргэлжлэл ирээдүйд байх уу? Энэ бол маш эргэлзээтэй. Учир нь 90 хувь нь допинг. 2030 он гэхэд мэдэгдэнэ. Тийм учир байнга шинжилгээ авах хэрэгтэй.

Шинжилгээ авч буй допингийн төв хяналт маш муу байна. Бүх зүйл баримт камерын дор баймаар байна. Би бол маш их гомдолтой байгаа. 10 жил барилдсан аймгийн заантай л үлдсэн. Энэ цолдоо гол нь биш, цаг хугацаа хүний амьдрал шүү дээ. Жирийн дэлгүүрт зардаг уураг витаминаа уугаад л үнэнчээр өдий хүрсэн. Надад тэр допинг хийлгэх ямар ч шаардлага байхгүй. Би унахдаа хүртэл маргаж үзээгүй жирийн нэг унаж, давж явсан бөх. Допинг илэрсэн гол шалтгаан нь өвчин намдаагч байж болох юм гэж л бодож сууна. Улсын наадмын бэлтгэл дээр хөлөө эвгүй дарж унаад, тэрэндээ эм уусан, өөр илүү дутуу юм ууж идээгүй. Нэгэнт илэрсэн нь үнэн. Би хүч оруулдаг тариа, үнэтэй бэлдмэл хэрэглэсэнгүй” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж