Мишээл Walking street: Шинэ жилийн “Гоёлоо өмслөө”

Хуучирсан мэдээ: 2021.12.07-нд нийтлэгдсэн

Мишээл Walking street: Шинэ жилийн “Гоёлоо өмслөө”

Монголын анхны аялал жуулчлалын гудам болох Мишээл Walking Street нь шинэ жилийн “гоёлоо өмсөж” шинэ оноо угтах баяраа тэмдэглэх хамт олон, найз нөхдийн арга хэмжээг хүлээн авах бэлтгэлээ хангалаа.

Мишээл Walking Street-д 15 төрлийн рестораны 280 гаруй хоолны сонголт, гурван төрлийн караоке, диско клаб зэргээр тус бүр 20-200 хүнийг хүлээн авах хүчин чадалтай ресторанууддаа захиалга авч байна. Мөн харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээ сайтай, эрүүл аюулгүй орчинд шинэ жилээ мартагдахын аргагүй тэмдэглэн өнгөрүүлэх боломжтой.

Жилийн дөрвөн улиралд цаг агаарын нөхцөл байдлаас хамаарахгүйгээр хамт олноороо цагийг сайхан өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн орчинтой. Барилга хот байгуулалтын яамны “ШИЛДЭГ БАРИЛГА” өргөмжлөлт байгууллагаар дулаан орчинд бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой гэдгээрээ анхдагч юм.

Цар тахлын энэ нөхцөлд ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хуваарийн дагуу хийгдэж байгаа бөгөөд ресторан бүр орчны ариутгалыг хоёр цаг тутамд, гал тогоо болон хоол үйлдвэрлэлийн хэсэгт нэг цаг тутамд, нийтийн эзэмшлийн зам талбайд нэг цаг тутамд, бие засах, тамхины зориулалтын өрөө тасалгаанд нэг цаг тутамд агаарын ариутгалыг хийж ажиллаж байна.

АМРАЛТЫН ӨДРӨӨР МИШЭЭЛ WALKING STREET-д

Энэ сарын турш бямба, ням гаригуудад гэр бүл, хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөр хүлээж байна. Хайртай гэр бүлээрээ, хамт олноороо хүүхдүүдэд зориулсан урлаг, соёлын арга хэмжээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ аваарай

“ҮЛГЭРИЙН ЕРТӨНЦӨӨР АЯЛЦГААЯ” хөтөлбөрийн хүрээнд:

– Амтат хоол- Хүүхдийн меню

– Гар урлал буюу бүтээл төрөх орчин

– Хөгжилтэй тоглоом наадгай

– Хүүхдийн театрчилсан тоглолт

– Үлгэрийн баатруудтай зургаа авахуулах

– Циркийн үзүүлбэр зэргийг үзэж сонирхоно.

Мишээл Walking Street-байрлах шинэ жилийн захиалга авах зарим рестораны мэдээлэл:

NewYork Street Restaurant – 7010-2838, 99194941

Suzuran Japanese restaurant&lounge – 88101686

Fox lounge club – 88111171, 89776623

Vibe Restaurant and Pub – 99132292, 89118863, 80709913

MAAR wine&dine – 8011-0600, 91114715, 89164742

Jumanji Lounge Pub – 98007555, 99190393

Ажиллах цагийн хуваарь: 10:00-00:00

Утас: 8811-3280

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж