Вакцинд хамрагдаагүй иргэд олон нийтийн газраар үйлчлүүлэх эрхгүй болов

Хуучирсан мэдээ: 2021.12.07-нд нийтлэгдсэн

Вакцинд хамрагдаагүй иргэд олон нийтийн газраар үйлчлүүлэх эрхгүй болов

Вакцинд хамрагдаагүй иргэд олон нийтийн газраар үйлчлүүлэх эрхгүй болов

Италид вакцинд хамрагдаагүй иргэд ресторан, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх эрхгүй болжээ. Тус улс дотоодын аюулгүй байдлыг хангах үүднээс өнгөрсөн Даваа гаригаас вакцинд хамрагдаагүй иргэдээ үзвэр үйлчилгээ үзэх, зоогийн газрууд болон олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна.

Италийн цагдаа нар ресторан, бааранд хооллож буй хүмүүс вакцинд хамрагдсан, эсвэл саяхан вирусээр халдварлаад эдгэрсэн гэсэн "супер" ногоон үнэмлэхтэй эсэхийг шалгах болжээ. Хүмүүсийн эрүүл мэндийн паспортын статусыг шалгадаг ухаалаг гар утасны программууд шинэчлэгдэж, сүүлийн өдрүүдэд Covid-19-ийн шинжилгээ нь сөрөг гарсан хүмүүсийг заавал нэмэлт вакцинд хамрагдсан гэсэн үнэмлэхтэй байх ёстой гэж шаардаж буй юм байна. Энэхүү арга хэмжээ ирэх оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх аж. Италийн эрх баригчид иргэдээ эрүүл мэндийн үнэмлэх болон сөрөг гэсэн шинжилгээний хариутай байж зочид буудал, галт тэрэг зэргээр зорчиж болно гэжээ.

Герман, Австри улс иргэдээ вакцинд заавал хамруулах хуулийн төсөл санаачлан хэрэгжүүлж байгаа бол Итали улс дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн эрхийг хязгаарлаж, түүнд хамрагдан бага багаар хэвийн амьдралдаа эргэн орохыг уриалж байгаа аж.

Баярын өдрүүд ойртож буй энэ үед Швейцарь арга хэмжээ зохион байгуулагчдад вакцинд хамрагдаагүй иргэд болон Covid-19-өөр өвчлөөд эдгэсэн гэсэн бичиггүй иргэдийг үйл ажиллагаанд оролцуулахгүй байх эрх өгсөн бол Швед улс 100-гаас дээш хүнтэй арга хэмжээнд зориулж дижитал вакцинжуулалтын гэрчилгээ нэвтрүүлсэн байна. Тус үйл ажиллагаанууд арванхоёрдугаар сарын 12-ноос эхлэх нь.

Итали улсын вакцинжуулалтын түвшин хөрш улсуудаас өндөр буюу 12 ба түүнээс дээш насны хамрагдах боломжтой хүн амын 85 хувь, нийт хүн амын 77 хувь  байна. Гэвч 30, 40, 50 насны хүмүүс вакцин хийлгэхээс татгалзаж буй бөгөөд бараг 3.5 сая хүн эхний тунгаа хийлгээгүй хэвээр байгаа ажээ.

Эх сурвалж: FOX NEWS
Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж