"Үндсэн хуулийн өөрчлөлт улс төрийг тогтворгүй болгох вий" | News.MN

"Үндсэн хуулийн өөрчлөлт улс төрийг тогтворгүй болгох вий"

"Үндсэн хуулийн өөрчлөлт улс төрийг тогтворгүй болгох вий"

"Үндсэн хуулийн өөрчлөлт улс төрийг тогтворгүй болгох вий"

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржоос Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар тодрууллаа.


-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын сайд нарыг давхар дээлтэй болгох эсэх асуудал яригдаж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Гишүүдийн дунд ийм яриа яваад байх шиг байна. Албан ёсоор яригдаагүй учраас одоохондоо энэ асуудлыг яримгүй байна.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа юу?

-Аль өнцгөөс асуудалд хандах нь чухал. Ер нь Үндсэн хуульд хагаслажхийсэн зүйл байсан. 2000 оны Н.Энхбаярын Засгийн газрын таван сайд байсан юм л даа. Тэр үеийн Үндсэн хуулийн заалт юу байсан бэ гэхээр УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүн хавсарч болно гэдэг хуультай байсан. Саяын өөрчлөлтөөр гуравны нэг нь хавсарч болно гэсэн хязгаарлалт хийсэн. Одоо эргээд үүнийгээ шүүмжилж эхэлж байна. Үр дүн яаж гарахыг хэлж мэдэхгүй байна. Хуулийн ерөнхий зарчим нь тухайн үедээ тодруулаад хэлж, гарцууд нээсэн. Ийм нөхцлийг хуулиар өөрчилсөн нь сайн. Яах вэ, тал талаас нь шүүмжлээд, энэ хуулиа өөрчилсөн. Ер нь хуулийн асуудалд болгоомжтой байж, тогтвортой байлгаж мөрдөхгүй байвал өнөөдөр нэг хууль гаргаад, маргааш нь болохгүй байна гээд байвал улс төрийн тогтворгүй байдал үүсгэдэг. Энэний нэг жишээ нь Үндсэн хуулийн өөрчлөлт болчих вий гэсэн бодол байдаг. Надад зохистой биш сонсогдоод байна. Дөнгөж саяхан Үндсэн хуулиа өөрчилчихөөд, өнөөдөр дахиад өөрчилнө гэдэг нь хэр зэрэг зохистой юм бол доо.

-Их хурлаар Авлига албан тушаалтан болон гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцдог байх тухай ярьж байна. Энэ хэр бодитой вэ?

-Намын дүрэмд нэг ийм заалт орж буй. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, шүүхээр шийдвэрлүүлсэн бол намын удирдах албан тушаал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэсэн заалт оруулж ирж байна. Энэ үр дүнгээ өгөх байх. Аливаа албан тушаалд томилогдож буй хүмүүс ер нь авлигаас хол байх, ёс суртахуун тогтоох зарчим явж байна.

-Мөн хүний эрхийн асуудалд онцгой анхаарч байгаа юм байна. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Их хурлаар хоёр асуудал яригдаж буйн нэг нь хүний эрхийн асуудал. Хүний эрхийн асуудалд судалгаа хийж, хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах тал дээр цаашид тууштай бодлого баримтална. Гэхдээ ямар чиглэлд вэ гэдэг асуудал яригдана. Хүний амьдралын чанар сайжруулах, орлого сайжруулах замаар хэвийн амьдрах, нөхцөл, дундаж давхаргыг ихэсгэх талаар ярьж, түлхүү анхаарахаар болж байна. Тавьтаргүйтэж асуудалд холбогдчихоод, хүний эрхээр гул барьж, дураараа авирлана гэдэг өнцгөөс харвал үүнийг өөгшүүлж огт болохгүй. Манайх хүний эрхийн хангалттай хамгаалалттай орон шүү дээ. Анхан шатны шүүх, гурван шатны прокурор, хэрэг мөрддөг газрын дарга нар байна. Гэх мэтээр одоо мөрдөгдөж буй хуулийн хүрээнд цагдаатай янз бүр харьцдаг асуудлыг хянаж, зохицуулах бололцоо байна. Хүний эрх бол задгай эрх чөлөө биш юм. Чиний эрх миний эрхээр хязгаарлагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЛАВЛАА 2021-12-07 192.82.91.253

ГИШҮҮД ГИШҮҮН БИШ САЙДУУДАА ТУРШЛАГАГҮЙ ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭЭД ГООЧЛООД Л БАЙХ , ДАВХАР ДЭЭЛТЭЙ ГИШҮҮН БОЛЧИХООР Л ТУРШЛАГАЖААД Л ХҮЧ ТАМИР НЭМЭЭД ЯВЧИХ ЮМ ГЭНЭ. ӨӨРСНИЙГӨӨ ХАМГИЙН УХААНТАЙ НЬ ГЭЖ БОДДОГ ЮМ УУ ДАА ӨӨРС ӨӨРСДИЙНХӨӨ ОНОГДСОН АЖЛАА Л САЙН ХИЙВЭЛ ДЭЭР БИШ ҮҮ ӨЧИГДӨР БАТАЛСАН ХУУЛТА ДАХИЖ ЗАСВАРЛАХ ГЭНЭ…….

Avatar

Зочин 2021-12-07 66.181.190.74

Оюун Эрдэнэ Нямдоржийг Исмэл тайжаас дор хүн гэдгийг мэдсээр байж засгийн газрын чухал албанд ажиллуулж байгаа нь өөрөө хэн бэ гэдгийг харуулж байгаа юм.

Avatar

зочин 2021-12-07 192.82.92.201

Яасан дараа нь би хэлсэн ш дээ гэх гэж байна уу, Ер ажлын арга барил нь юм шиг байгаамаа энэ хүний, яг хэлэлцэх үед нь,сэрэмжлүүлсэн хэдэн үг хэлчээ л,,,,,, алдаа гархаар би бүр урд нь хэлсэн, баримт нь энэ бна, гэнэ дээ ,,, кккк зэвүүн ах ш дээ бас л,хэхэхэхэ

Avatar

Зочин 2021-12-07 46.232.251.191

*** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-07 64.119.16.168

Nobsh.zai bolood zailaad uguuch

Avatar

Зочин 2021-12-07 202.9.46.40

Хятадын утсан хүүхэлдэй Нямдорж яаж идэж ууж , хуулийн хулгай хийж Монгол улсыг худалдах вэ? Гэж бодож яваа. Энэ урвагч Зориг, Дашбалбар, Энхсайхан , Лхава-Сүмбэрэл зэрэг эх орончдыг х*******н даалгавраар хөнөөлгөсөн байх өндөр магадлалтай . Түргэн зайлуулж жангий нь өгөх юмсан.

Avatar

Зочин 2021-12-07 66.181.189.40

Энэ этгээдийг хөөж явуулаач ээ

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: УИХ-ЫН ЗАРИМ АРХАГ ГИШҮҮДИЙН АМБИЦАД ХӨТЛӨГЛӨЖ БОЛОХГҮЙ 2021-12-07 192.82.68.8

Саяхан Үндсэн хуулиа баталчихаад одоо өөрчлөлт оруулна гэж ярих нь зөөлөн хэлэхэд хариуцлагагүй яриа юм.Энэ дэлхийд төгс юм гэж нэгээхэн байхгүй. Аливаа хууль ч төгс байх боломжгүй.Энэ нь ҮНЭН бол харьцангуй ойлголт бөгөөд ТӨГС ҮНЭН гэж энэ ертөнцөд байхгүй байдагтай холбоотой.УЛС ТӨРЧ БОЛЖ АМЖААГҮЙ МЭРГЭЖЛИЙН САЙД НАР ТУРШЛАГА ДУТАХ ЮМ БАЙНА.Үүн дээр нь дөрөөлөөд сайд болох санаатай гишүүд УИХ-д байгаа юм.Үүнд хөтлөгдөж болохгүй.

Avatar

Зочин 2021-12-07 103.80.210.183

энэ хувалзаас болоод төр туйлбаргүй байгаа шүү дээ. энэ хувалз арилахгүй бол төр сүйрнэ. үхвэл байдал дээрдэнэ

Avatar

ИРГЭН 2021-12-07 192.82.77.223

УИХ- ын гишүүдийн хууль санаачлах эрхийг хасах ёстой. Тэд: Хууль санаачилдаг , хууль баталдаг давхар дээлтэй , иргэдийн хуралд намын гишүүн байж бас давхар дээлтэй , засгийн газарт сайд болж бас давхар дээлтэй хэдэн ч давхар дээлтэй юм дэндүү шүү. Гишүүд хууль санаачлах нь ашиг сонирхолын зөрчилд тооцогдоно. Энэ үүднээс нилээд олон хууль батлагдан гарсан байх шүү.

Avatar

Irgen 2021-12-07 202.126.89.31

Uls tur uunees iluu togtvorgui, uvaigui, hariutslaggui bna gej bhgui, ene hugshiniig yavuulah tsag ni bolson doo ug ni,

Avatar

Зочин 2021-12-07 66.181.185.118

Ц.Нямдоржтой Монгол төрийн суурь асуудлыг хэлэлцэж болохгүй.Аюултай!

Avatar

Б 2021-12-07 103.10.23.107

Өөрчлөөд 6.1ээ хуучнаар нь болго

Avatar

Зочин 2021-12-07 192.82.69.50

Төгс юм гэж байдаггүй!Засаж сайжруулаад явах ёстой.Үндсэн хуулийг төгс хүмүүс баталсан юм уу!Бүгд биш гэхэд ихэнх нь ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүс л байсандаг.

Avatar

Зочин 2021-12-07 124.158.64.62

Үндсэн хуулинд засах сайжруулах зүйл байвал хийх л хэрэгтэй. Битгий стандарт сэтгээд бай. Хөгжилд саад болох зүйл байвал засах л хэрэгтэй. Үндсэн хууль гэхээр л олон жил болж байж гар хүрдэг гэх тэнэг стандарт сэтгэлгээгээ болих хэрэгтэй.

Avatar

Дорж 2021-12-07 124.158.70.248

улсын их хурлын гишүүд сайд бодлх гэж гүйлддгээ больцгоо!!!! Наад учрал гэх нөхрөөс чинь илүү өндөр мэдлэг чадвартай цахимын яамыг удирдах хүн олон байгаа шүү.

Avatar

Баатар 2021-12-07 124.158.70.248

үндсэн хуулиар одоо энэ их хурал оролдох юм бол монгол ардын нам 2024 оны сонгуульд ёстой нөгөө нямкагийн хэлдгээр үсгүй тавиулна шүү. Амбицаа дараад ажлаа сайн хийцгээ!!!!!

Avatar

Зочин 2021-12-07 192.82.74.248

ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ГЭВЭЛ БҮР ЭХНЭЭС НЬ АШ УЛТАЙ, НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭЭД ҮНДСЭН ШИНЭЧЛЭЛ НАЙРУУЛГА ХИЙЖ СОНГОДОГ ПАРЛАМЕНТАД ШИЛЖИХ НЬ ЗҮЙТЭЙ. НЭГ 2 ХОН ЗААЛТ ӨӨРЧИЛЖ ТУХАЙН БААСУУДАД ТОХИРУУЛСАН ЗААЛТ ОГТ ХЭРЭГГГҮЙ

Avatar

Зочин 2021-12-07 192.82.74.248

Тавьтаргүйтэж асуудалд холбогдчихоод, хүний эрхээр гул барьж, дураараа авирлана гэдэг өнцгөөс харвал үүнийг өөгшүүлж огт болохгүй. ЭНЭ ҮГ С. бАЯР ЭНХСАЙХАН, ГАНБОЛД, БОЛОР, ЭРДЭНЭБАТ, ХАЯНХЯРВАА МЭТЭД ЯГ ТААРНА

Avatar

Иргэн 2021-12-07 64.119.21.76

Саяхан баталсан Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлага байхгүй.Хориод жил хэлэлцэж байж арай хийж баталсан хууль.

Avatar

К.К.К. 2021-12-07 202.72.242.139

Чи муу зөнөг одоо зайлаач

Avatar

Зочин 2021-12-07 64.119.21.76

ГУ

Avatar

Зочин 2021-12-07 192.82.77.130

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байвал МАН олонхи байгаа дээрээ зоригтой хий хэрэгтэй шүү дээ. Нямаагийн зүрх ч уушиг болжээ зайлуул.

Avatar

Зочин 2021-12-07 72.196.192.250

Kvied ene chini uuruu multrah geheeree buhaj busgaj vzejiinoo ! Uul ni ovoo shuadga gar gedeggvisen bilvv ?!

Avatar

mgl 2021-12-07 103.212.119.253

1 hesegtee uurchilj bolohgui.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж