"Үндсэн хуулийн өөрчлөлт улс төрийг тогтворгүй болгох вий"

Хуучирсан мэдээ: 2021.12.07-нд нийтлэгдсэн

"Үндсэн хуулийн өөрчлөлт улс төрийг тогтворгүй болгох вий"

"Үндсэн хуулийн өөрчлөлт улс төрийг тогтворгүй болгох вий"

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржоос Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар тодрууллаа.


-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын сайд нарыг давхар дээлтэй болгох эсэх асуудал яригдаж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Гишүүдийн дунд ийм яриа яваад байх шиг байна. Албан ёсоор яригдаагүй учраас одоохондоо энэ асуудлыг яримгүй байна.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа юу?

-Аль өнцгөөс асуудалд хандах нь чухал. Ер нь Үндсэн хуульд хагаслажхийсэн зүйл байсан. 2000 оны Н.Энхбаярын Засгийн газрын таван сайд байсан юм л даа. Тэр үеийн Үндсэн хуулийн заалт юу байсан бэ гэхээр УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүн хавсарч болно гэдэг хуультай байсан. Саяын өөрчлөлтөөр гуравны нэг нь хавсарч болно гэсэн хязгаарлалт хийсэн. Одоо эргээд үүнийгээ шүүмжилж эхэлж байна. Үр дүн яаж гарахыг хэлж мэдэхгүй байна. Хуулийн ерөнхий зарчим нь тухайн үедээ тодруулаад хэлж, гарцууд нээсэн. Ийм нөхцлийг хуулиар өөрчилсөн нь сайн. Яах вэ, тал талаас нь шүүмжлээд, энэ хуулиа өөрчилсөн. Ер нь хуулийн асуудалд болгоомжтой байж, тогтвортой байлгаж мөрдөхгүй байвал өнөөдөр нэг хууль гаргаад, маргааш нь болохгүй байна гээд байвал улс төрийн тогтворгүй байдал үүсгэдэг. Энэний нэг жишээ нь Үндсэн хуулийн өөрчлөлт болчих вий гэсэн бодол байдаг. Надад зохистой биш сонсогдоод байна. Дөнгөж саяхан Үндсэн хуулиа өөрчилчихөөд, өнөөдөр дахиад өөрчилнө гэдэг нь хэр зэрэг зохистой юм бол доо.

-Их хурлаар Авлига албан тушаалтан болон гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцдог байх тухай ярьж байна. Энэ хэр бодитой вэ?

-Намын дүрэмд нэг ийм заалт орж буй. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, шүүхээр шийдвэрлүүлсэн бол намын удирдах албан тушаал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэсэн заалт оруулж ирж байна. Энэ үр дүнгээ өгөх байх. Аливаа албан тушаалд томилогдож буй хүмүүс ер нь авлигаас хол байх, ёс суртахуун тогтоох зарчим явж байна.

-Мөн хүний эрхийн асуудалд онцгой анхаарч байгаа юм байна. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Их хурлаар хоёр асуудал яригдаж буйн нэг нь хүний эрхийн асуудал. Хүний эрхийн асуудалд судалгаа хийж, хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах тал дээр цаашид тууштай бодлого баримтална. Гэхдээ ямар чиглэлд вэ гэдэг асуудал яригдана. Хүний амьдралын чанар сайжруулах, орлого сайжруулах замаар хэвийн амьдрах, нөхцөл, дундаж давхаргыг ихэсгэх талаар ярьж, түлхүү анхаарахаар болж байна. Тавьтаргүйтэж асуудалд холбогдчихоод, хүний эрхээр гул барьж, дураараа авирлана гэдэг өнцгөөс харвал үүнийг өөгшүүлж огт болохгүй. Манайх хүний эрхийн хангалттай хамгаалалттай орон шүү дээ. Анхан шатны шүүх, гурван шатны прокурор, хэрэг мөрддөг газрын дарга нар байна. Гэх мэтээр одоо мөрдөгдөж буй хуулийн хүрээнд цагдаатай янз бүр харьцдаг асуудлыг хянаж, зохицуулах бололцоо байна. Хүний эрх бол задгай эрх чөлөө биш юм. Чиний эрх миний эрхээр хязгаарлагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж