Ц.Нямдорж Л.Оюун-Эрдэнэд итгээгүй

Хуучирсан мэдээ: 2021.12.07-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж Л.Оюун-Эрдэнэд итгээгүй

Ц.Нямдорж Л.Оюун-Эрдэнэд итгээгүй

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хэвлэлд ярилцлага өгөхдөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг вакцинжуулалтыг хийж чадна гэдэгт эргэлзэж, итгэхгүй байснаа ярьжээ.

Тэрбээр "Засгийн газар 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, банкинд байсан мөнгийг эргэлдүүлэх замаар, ямар ч байсан эдийн засгийн хурдтай унаж байсан уналтыг зогсоож чадлаа. 1.3 хувийн хасах дүнтэй байсан эдийн засаг 3.5 хувьтай гарсан. Энэ жилийн дүнгээр дөрвөн хувьд хүрчих болов уу гэсэн хүлээлттэй байна. Нэгдүгээрт, ямар ч байсан эдийн засгийн уналтыг зогсоож чадсан. Хоёрдугаарт, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ буюу вакцинжуулалтын ард их чармайлт гаргасны үр дүнд  гарсан. Ерөнхий сайд энэ ажилд хуучин ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхаасаа л анхаарч ажилласан.

Их л шахуу зорилт тавьж, түүнийхээ ард талд чадан ядан 50-иас дээш хувийн үнэлгээтэй гарч байна. Ерөнхий сайд хоёрдугаар сарын 23-нд вакцинжуулалт эхэлнэ гэж зарлаж байхад би хажууд нь байсан хэрнээ "Ээ мэдэхгүй" гэх бодолтой л байсан. Итгэж ядаад байсан. Учир нь бид вакциныг өөрсдийн улсдаа үйлдвэрлээгүй шүү дээ. Тухайлбал, вакцин татан авахад цаг агаарын байдлаас шалтгаалаад онгоц хоёр хоног саатахад хоёрдугаар сарын 23-нд эхлүүлэх боломжгүй болох эрсдэл байсан. Ямар ч байсан хугацаандаа эхлүүлж чадсан. Засгийн газар чамлахааргүй сайн ажилласан" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
7
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж