Наймдугаар сарын 16-нд Монголын хөрөнгийн биржэд нийт 19 компанийн 20.100 ширхэг хувьцаа арилжиж, 23.7 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Зах зээлийн нийт үнэлгээ нь 0.5 хувиар өсөж, 864.8 тэрбум төгрөгт хүрсэн ажээ. Топ 20 индекс 0.9 хувиар дээшилж, 10294.46 нэгж болоход АПУ , “Улсын их дэлгүүр”, “Шарын гол”, “Баянгол зочид буудал” зэрэг компанийн хувьцааны ханш нэмэгдсэн нь нөлөөлжээ. “Гермес центр”-ийн үнэт цаас эрэлт ихтэй байсан учир нийт 4531 ширхэг арилжаалагдахдаа ханш нь 4.3 хувиар буурч, 44 төгрөг болжээ. Харин “Улаанбаатар хивс”-ийн хувьцааны үнэ хамгийн ихээр буюу 14.6 хувиар өсөж, 3450 төгрөгт хүрсэн бол “Сор” компанийн үнэт цаасны ханш 14.4 хувиар хямдарч, 556 төгрөгт хүрсэн байна.
Л. Навчаа