Сурвалжлага: Хичээлийн хоцрогдол арилгахад урт хугацаа хэрэгтэй | News.MN

Сурвалжлага: Хичээлийн хоцрогдол арилгахад урт хугацаа хэрэгтэй

Сурвалжлага: Хичээлийн хоцрогдол арилгахад урт хугацаа хэрэгтэй

Сурвалжлага: Хичээлийн хоцрогдол арилгахад урт хугацаа хэрэгтэй

Хичээлийн завсарлагаа болж, хонх дуугарахад хүүхдүүд ангиасаа гүйн гарч, сургуулийн коридор дүүрнэ. Хичээлийн завсарлагаанаар дараагийн цагийн хичээл, дээд ангийн хүүхэд, манай дүү, математикийн хичээл, улирлын амралтын даалгавар гэдэг үгс тод сонсогдоно. Аль ч сургууль дээр харагддаг дүр зураг.

Улирлын амралт эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд алдсан хоцрогдлоо энэ хичээлийн жилд хэр их нөхөж чадсан талаар тодруулахаар Ерөнхий боловсролын 30, 44, 53, 68 болон бусад сургуулиар орлоо. Учир нь, өнгөрсөн хоёр жилийн хөл хорионд алдсан боловсролыг нөхөхөд гурван жил шаардлагатайг эрдэмтэн судлаачид сануулсаар байгаа билээ.

ХОЁР ЖИЛИЙН СУРГАЛТЫН АГУУЛГЫН ХОЦРОГДЛЫГ ГАНЦ УЛИРАЛ НӨХӨХӨД ХҮНДРЭЛТЭЙ

53 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер Н.Оюунбилэг:

-Цар тахлаас шалтгаалж сурагчид хичээлийн хоцрогдолд орсон нь үнэн. Дэлхий нийтээр зайлшгүй нөхцөлийг харгалзаж, цахимаар хичээл орсон хэдий ч төдийлөн чанартай байж чадаагүй. Учир нь нэгдүгээрт айл бүрд байх зурагт, ухаалаг утас тухайн өрхийн нийт хүүхдэд хүрэлцээтэй байж чадах эсэх, хоёрдугаарт сургалтын агуулгыг хүргэх хэлбэр зайн болсон, гуравдугаарт бага ангийн хүүхдийг хичээл хийхэд үргэлж хараа хяналт тавих эцэг эхийн оролцоо зэргээс шалтгаалж теле хичээлээр олгосон сургалтын агуулгад хоцрогдол үүссэн. Сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх цогц хөтөлбөр судалгаан дээр суурилж нөхөхөөр есдүгээр сараас ажиллаж байна. Гэлээ гээд анги дэвшсэн хүүхдүүдэд өнгөрсөн жилийн хичээлийг нь дахин эхнээс нь заах боломжгүй. Хичээлийн төлөвлөгөөнд нь эргэн сануулах хэлбэрээр тусгаж байгаа. Энэ хоцрогдлыг арилгахад ганц улирал хангалтгүй. Урт хугацаа болоод судалгаа хэрэгтэй.

Тухайлбал, 53 дугаар сургуульд 2000 гаруй бага ангийн сурагч суралцдаг. Тэдгээр сурагчдаас 2-3 дугаар ангийн сурагчдад илүү дэмжлэг хэрэгтэй бөгөөд сурах арга барилыг багш, эцэг эх хамтран олгохоор зорьж байгаа аж.

ХОЦРОГДОЛТОЙ ХҮҮХДҮҮДИЙГ УРТ ХУГАЦААНД АМРААХ НЬ БУРУУ

Эцэг, эхийн төлөөлөл Т.Долзодмаа:

-Нэгдүгээр ангид орсон жилээс нь теле хичээл орсон хүүхдүүдэд хоцрогдол маш их байна. Гэрээр хичээлийг нь давтуулж байгаа ч танхимд заах багшийг гүйцэхгүй. Тиймээс миний хувьд хүүхдүүдээ танхимын сургалтад хамруулах хүсэлтэй байгаа. Мэдээж өвчнөөс хамаарч хосолсон хэлбэрээр хичээл орж байгаа ч энэ оновчтой хэлбэр биш гэж санагдаж байна. Хүүхдүүд ч танхимаар орвол гоё гэж орой бүр хэлдэг. Орчин нөхцөлд нь мэргэжлийн багш хичээл заана гэдэг дэлгэцийн араас харж сууснаас хэд дахин илүү. Тиймээс Covid-19-ийн тархалт буурч байгаа үед урт хугацааны амралтаа болиод хоцрогдлыг арилгах хөтөлбөр боловсролын яам гаргахыг хүсч байна.

Иргэн Б.Мөнхнасан:

-Охин минь зургадугаар ангийн сурагч. Цар тахлаас шалтгаалж сүүлийн хоёр жилийн хичээл нь ихэнхдээ цахимаар, теле хэлбэрээр орлоо. Өвчний тархалт өндөр үед үүнээс өөр арга байгаагүйг ойлгож байна. Гэхдээ энэ хэвээр сургалтын үйл ажиллагаа үргэлжилбэл дунд ангийн хүүхдүүд ахлах анги руугаа дэвшин суралцахад хэцүү санагдаж байна. Хүүхдүүд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад, хичээл нь 100 хувь танхимаар ороосой гэж хүсч байна. Үүнийг эцэг, эхчүүд ч дэмжиж байгаа. Өнгөрсөн жилийн хичээлээ олигтой судлаагүй хүүхдүүд бага ангиасаа дунд анги руу орсон учир миний хувьд өвлийн амралт урт санагдаж байна. Танхимаар 100 хувь хичээл орж байж хоцрогдол арилна. Түүнээс биш 7,7 хоногоор сөөлжилж орлоо гээд хүүхдийн хоцрогдол арилна гэвэл худал.

Ихэнх эцэг, эхчүүд хүүхдээ хичээлийн агуулгын хүрээний хоцрогдолтой байгааг хэлж байв. Сургалтын менежерүүд үүнийг онцолсон. Гэхдээ сургалтын байгууллагын тухайд хоцрогдол үүссэн нь үнэн гээд орхиогүй. Харин ч хичээлийн ерөнхий төлөвлөгөө агуулгадаа тухайн хичээл дээр үүссэн хоцрогдлыг нөхөх талаар бүхий талаар тусгажээ. Харамсалтай нь, олон улирлын хичээлийг ганц улиралд багтаан нөхөж олгоход хэцүү байгаа аж.

ХОЦРОГДОЛ НӨХНӨ ГЭЭД ГЭРИЙН ДААЛГАВАР, БИЕ ДААЛТЫГ 2-3 ДАХИН НЭМСЭН

Сурагчдаас асуухад “Өнгөрсөн жилийн хичээлээ сайн ойлгоогүйн дээр энэ жил зөндөө хичээл нэмж орж байгаа. Багш нар "Хоцрогдолтой байгаа учраас та нарт нэмэлт даалгавар өгнө. Бие даалтаа сайн хий. Гэрийн даалгавраа нөхөж хий гэдэг. Цахимаар орсноос болоод энэ жилийн хосолсон сургалт бүр ч хүндрэлтэй байгаа. Улирлын амралт эхлэх гэж байгаа болохоор ихэнх багш нар даалгавраа өгөөд эхэлсэн. Гэхдээ цөөхөн биш. Өнгөрсөн жилүүдэд өгдөг байсан даалгавраас хоёр дахин их бие даалт өгч байгаа. Чөлөөт цагаараа ч хичээлээ хийж байна. Заримдаа гэрийнхэн тусалдаг. Гэхдээ ээж, аав хичээлийг минь сайн ойлгодоггүй. Цахимаар орж байхад гэрийнхэн мэдэхгүй бол багшаас заримдаа асууна. Ихэнхдээ асууж чаддаггүй байснаас болж хоцрогдол үүссэн гэж бодож байна. Тиймээс хоцрогдлоо арилгахын тулд намраас хойш хичээж байгаа” гэсэн хариулт өгч байв.

Өөрөөр хэлбэл, хоёр жилийн хоцрогдлоо арилгахын тулд хүүхдүүдийн гэрийн даалгавар эрс нэмэгдсэн бололтой.

НЭГ ДОЛОО ХОНОГ ТАНХИМААР ОРЖ СЭРГЭЭСЭН ХИЧЭЭЛ НӨГӨӨ ДОЛОО ХОНОГТОО ДАХИН УНТАА ХЭЛБЭРТЭЙ БОЛДОГ

53 дугаар сургуулийн ахлах анги хариуцсан сургалтын менежер Ш.Ундрах:

-Covid-19-ийн улмаас цахимаар хичээл орсон нь өвчний халдвар тархахаас сэргийлсэн болохоос сургалтын хувьд ямар ч давуу тал байхгүй. Нэг хичээлийг багш 14 хоног бэлтгээд заадаг. Гэтэл сурагч долоо хоногт нь хичээлээ танхимаар үзэж сэргэж байгаа ч дараагийн долоо хоногтоо гэрээсээ үзэж дахин унтаа байдалд ордог. Үүнээс болоод сургалтын агуулгын хоцрогдол их үүсэх болсон. Анхаарал төвлөрөлт суларч, цахим хичээлийн үед хүний эрхэнд халдах тохиолдол ч гардаг. Тухайлбал, онлайн хичээлийн үед хүүхдийг камераа нээ, хаа гэх нь эрхэнд нь халдаж байгаа хэлбэр шүү дээ. Цахим хичээлийн дутагдалтай тал нь энэ. Үүнээс болоод сурагчдын хичээл хийх сонирхол ч эрс буурсан. Удахгүй улирлын амралт эхлэх гэж байна. Одоогоор сурагчдын хоцрогдол арилаагүй. Явц дундаа сургалтын агуулга, хөтөлбөрөөр дамжуулж сурлагын чанарт өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

ХОЦРОГДОЛТОЙ ХЭДИЙ Ч ШИНЭ ХИЧЭЭЛЭЭ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙГ ЗАХИЖ БАЙГАА

Иргэн Н.Нямхүү:

-Манайх энэ намар хүүхдээ 69 дүгээр сургуульд оруулсан. Хоцрогдол их байгаа. Ялангуяа хэл бичгийн хичээл дээр. Уран зохиолын хичээл ч мөн ялгаагүй. Теле хэлбэрээр орохоор математик, тоо орсон хичээлийг бодолттой учир хийхэд амар юм билээ. Харин монгол бичиг, монгол хэлний хичээлийг давтуулахад хүндрэлтэй. Энэ улирал танхим, цахим хосолсон болохоор хоцрогдол харьцангуй бага байгаа байх. Гэхдээ өнгөрсөн жилийн хичээлийн агуулгаа сайн ойлгоогүй хүүхдүүдэд хичээл заах нь зөв эсэхийг мэдэхгүй байна. Ямартай ч хүүхдүүдээ хоцрогдолтой гэсэн ч шинэ хичээлээ сайн ойлгохыг хүсч, дэмжиж байгаа.

Сургалтын менежер, багш, эцэг эхчүүд хоцрогдол арилгахад урт хугацаа болон танхимын сургалт хэрэгтэй байгааг хэлж байна. Хоцрогдлын тухайд ихэвчлэн монгол бичиг, математик, мэдээлэл зүй, уран зохиол, монгол хэл, гадаад хэл зэрэг хичээл дээр ажиглагдаж буй аж. Нөгөөтэйгүүр сургалтын агуулгын хувьд Монгол Улсын боловсролын системд цахим хичээл төдийлөн үр дүнтэй байгаагүйг иргэд хэлж байна. Ямартай ч удахгүй улирлын амралт эхэлнэ. Харин хүүхдүүдийн хоцрогдол хэвэндээ. Тиймээс эцэг, эхчүүд сурагчдын амралтын хугацааг богиносгож, давтлага хичээл орохыг хүсч байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-07 202.126.94.205

Үүхдээ зөөж зам түгжрүүлээд байхаар ингэхээс өөр аргагүй бүх сургуулийг хаа бүгдийг нь цахим болго

Avatar

Зочин 2021-12-07 46.232.251.191

=== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

zochin 2021-12-07 139.5.219.140

tsag ve nuhtsul bololtsoogoo mederj amidar ene esergvvtsej bga hvmvvs covid+ulirliin tomuu havsraad balarj bshde yasan emhvr hvvhdiiha ervvl mend em emch emchilgeenii tulbur hyamdhanuu tee dvvrtsen hvmvvs bas baihiimaa.tsahim tanhim hosolsnon deer uvchnii hurd saardag yum bnale yadaj.vr hvvhdvvddee hairgvi bvr zalhtsan hvmvvs ingej yariad bgam shige.harj handah hvngvin bol yah gej hvvhed gargadiin uls buruutai yu tee bas gutsdiin be ysn

Avatar

Зочин 2021-12-07 66.181.180.114

Халдварын энэ хүнд үед танхимаар хичээллэж болохгүй б**х аа.Хичээлийг цахимаар явуулах,хүүхдийг бие даалгаж хичээллүүлж сургах,энэ ажилд эцэг эхчүүд идэвх гаргахаас өөр аргагүй.Хичээлийн хоцрогдол гарч байгааг хүн бүр мэдэж байна.Энэ талаар хүмүүсийг хичнээн хошгоруулаад яах билээ.Зарим нөхөд хүүхдүүдийг танхимаар хичээллүүлж,бөөгнөрөл үүсгэн, халдвар зориуд тарааж,олон хүний аминд хүрлээ хэмээн харааж, буруутанг шонд өлгөж толгойг нь ав гэж хэвлэлээр л нэг хашгачаад байдаг биш бил үү.

Avatar

орк ирээдүй 2021-12-07 202.126.88.178

Энэ улсаас ирээдүй бүү хар

Avatar

Зочин 2021-12-07 66.181.180.114

Ардчилагч нэртэй хулгайчууд нийгэмд байнга зөрчил үүсгэж,хүмүүсийг өөр хооронд нь дайсагнуулах, сөргөлдүүлэх,үзэх ядуулах сонирхолтой байдаг.

Avatar

Иргэн 2021-12-07 192.82.77.141

Хичээл хоцрогдол арилгая гэвэл Түүх уранзохиол газарзүй..биеийн тамир дуу хөгжим …гэхчилэн нөхөөс- чирэрэгдлүүдээ хас тэгэхэд хоцрогдрл чинь түрэгдэл болно.

Avatar

зочин 2021-12-07 43.231.113.84

Бага ангийн хүүхдүүдэд цахим сургалт зүгээр байна. Цаг үеийн нөхцөл байдлыг ойлгох нь чухал шүү. Эрүүл байвал мянган жаргалан.

Avatar

батаа 2021-12-07 202.21.113.66

Хичээл амрахаас 7 хоногийн өмнө цахимаар хичээллэж эхэлнэ гэж ёстой ойлгомжгүй, гэнэтийн шийдвэр байна. Шийдвэр гаргасан хүн нь ч ойлгож байгаа эсэх тодорхойгүй. Эсвэл дарга нарын замын бөглөөг шийдэж өгөх гээд ийм шийдвэр гаргав уу.

Avatar

Тол 2021-12-07 202.126.89.218

Ёстой тэнэг шийдвэр энхамгаланг овоо юмууу гэсэн бушуухан хааж аваад асуудлаа өөрөөсөө холдуулах маягтай ажиллаж байгаа

Avatar

Зочин 2021-12-07 103.80.210.183

зүүд шиг амьдардаг сайдууд юм чинь дээ. сайдуудыг үүрд унтуулах ёстой юм байгаан

Avatar

Зочин 2021-12-07 64.119.16.212

bitgii davar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж