МАН Бага хурлын гишүүдээ сонгож байна | News.MN

МАН Бага хурлын гишүүдээ сонгож байна

LiveМАН Бага хурлын гишүүдээ сонгож байна

 

13 : 04
2021-12-7

"Шүүхийн шийдвэрээр ял авсан бол МАН-аас хасагдсанд тооцно"

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн их хурлын үр дүнгийн талаар мэдээлэл өгч байна. Тэрбээр “Их хурлаар нийт арван асуудал хэлэлцэх байсны есөн асуудлыг хэлэлцэж дуусаад байна. Асуудлынхаа 90 хувийг гүйцэтгээд байна. Одоо намын бага хурлыг сонгох, хяналтын хороог сонгох асуудал үлдлээ. Нийт долоон тогтоолыг өчигдөр баталсан. Шинэ сэргэлтийн бодлоготой холбоотой хоёр тогтоол гаргасан” гэлээ.

Тэрбээр “МАН-ын дүрэм шинэчлэгдсэн. Өнөөдөр хэлэлцээд, дүрмээ баталсан. Дүрэмд орсон хоёр чухал өөрчлөлтийг хэлье. Цахим асуудалтай холбоотой асуудал, хоёрдугаарт, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох тухай хэлэлцлээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол намын гишүүнээс түдгэлзэнэ. Шүүхийн шийдвэрээр ял авсан бол намаас хасагдсанд тооцно. Төгсөлд нь их хурлаас уриалга гаргасан. Уриалгыг А.Ариунзаяа сайд танилцуулна” гэв. 

МАН-ын 270 мянган гишүүний 10 хувь буюу 30 мянга орчим гишүүнээ хүний эрхийн чиглэлээр бэлдэн сургана

УИХ-ын гишүүн Д.Мөнхцэцэг:

-Их хурлаас хүний эрхтэй холбоотой бодлогоо зарласан. Энэ бодлогын шинэчлэлийг хийнэ. Хамгийн түрүүнд МАН-аас хүний эрхийн хандлага, хүний эрхийн мэдрэмжтэй, соёлтой төрийн албан хаагч бий болгохын тулд МАН-аас сонгогдож байгаа улс төрийн алба хаагчдад хүний эрхийн дадал, соёлыг хэвшүүлэх, хүний эрхийн болон ёс зүйн зөрчил гаргасан бол хариуцлага тооцох асуудлыг хөндлөө. Хоёрдугаарт, хаврын чуулганаар баталсан Азид анх удаа Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсын төрийн алба хаагчид хүний эрхийн хамгаалагчид болж, хүний эрхийн үйлсэд нэгдэх ёстой. Энэ үүднээс МАН-ын 270 мянган гишүүний арван хувь буюу 30 мянга орчим гишүүнээ хүний эрхийн чиглэлээр бэлдэн сургаж, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана. Хүний эрхийн боловсролыг бүх шатны боловсролын байгууллагад нэвтрүүлэхийн тулд багш нарыг, чадавхжуулах, хөтөлбөрийг сайжруулах тал дээр иргэний нийгэм болон намын дэргэдэх төрийн бус байгууллагатай хамтран ажиллах зорилт тавьсан. 

09 : 40
2021-12-7

"Хөгжлийг гацаагч хүчин зүйл нь засаглалын сул дорой байдал"

МАН-ын Их хурал эхэллээ. Өнөөдрийн хурал УИХ-ын дарга Г.Занданшатарын илтгэлээр эхэлж байна. Үүний дараа МАН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж батална гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.

Мөн энэ өдрийн хурлаар Бага хурлын гишүүдээ сонгоно. МАН-ын дүрэмд зааснаар 479 хүнийг сонгож батлахаас гадна хяналтын хорооны 21 гишүүнийг батлах юм.

Хөгжлийг гацаагч хүчин зүйл нь засаглалын сул дорой байдал

УИХ-ын дарга Г.Занданшатар Сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд илтгэл тавьж байна.

Түүний илтгэлээс онцолбол, тэрбээр “Ардчиллын замаар замнасан өнгөрсөн 30 жилд бид юу олж, юун дээр алдав гэдгээ цэгнэж дүгнэсэн, өргөн шүүмжлэл өрнүүлж, санал бодлоо ил тод илэрхийлсэн, шинэ Монголын төлөө сэрж мэдэрсэн цаг хугацаа бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэлсэн сүүлийн гурван жилийн хугацаа юм. 30 жилийн ололт амжилтаа ярихаас илүү алдаа сургамжаас суралцах, засахын төлөөх хүсэл эрмэлзлийг сайжруулах хугацаа тохиосон. Хэрэв бид зөв оношилгоо хийхгүй бол цаашид хүрэх хөгжлийн алсаараа мөрөөдөл төдий байсаар байна. Иймд алдаа дутагдлаа зөв тодорхойлж түүнийг засах чиг замын зургаа гаргах нь зөв сонголт юм.

Хөгжлийг гацаагч хүчин зүйл нь засаглалын сул дорой байдал. Төрийг гацаагч байдал нь хүнд суртал, авлига, хээл хахуулийг гааруулж, төсвийн үр ашиггүй үрэлгэн зардлыг тэтгэснээр эдийн засгийн тогтворгүй байдал үүсгэдэг.

Монголчуудын бүтээмж, ажил эрхлэлт цалин орлогод сөргөөр нөлөөлсөн. Энэ нь эргээд ядуурал болж буй. Үүнээс үүдээд популист амлалтууд засаглалыг сул дорой харагдуулж байна. Энэ процесс нь эцэс төгсгөлгүй үргэлжлэх чөтгөрийн тойрог болоод байна. Гадаад өрийг дамжуулан томруулж байна.

Монгол Улсад 2020 оны байдлаар 205 мянган төрийн албан хаагч байна. Үүний дээр 459 төрийн аж ахуйн нэгж ажилладаг. Өнөөдөр Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж буй дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс цалинжиж байна. Төрийн бүтэц томрох тусам авлигал даамжирч, хувийн хэвшлийн бизнесийн орчныг сулруулж байна” гэлээ.

 
МАН-ын гишүүн Н.Энхбаяр:
 
-Та бид цар тахалтай тэмцэж буй хүнд үед их хурлаа хийж байна. Тиймээс цар тахлын аюултай нүүр тулан тэмцэж буй бүх хүмүүс, ялангуяа эмч сувилагч, цагдаа, онцгойгийнхонд гүн талархал илэрхийлье. Цар тахлын үед амьдралаа залгуулж, тэмцэж байгаа ард түмэндээ гүн талархал илэрхийлье. Монголын ард түмэн агуу. Нүүдэлчдийн нэг онцлог нь аливаа тулгамдсан асуудлыг боломж бололцоо болгон хувиргаж чаддаг онцгой ард түмэн. Агуу ард түмэн агуу түүхийг бүтээдэг. Агуу түүх бүрэн байж агуу түүх болдог. Энэ их хурал МАН, МАХН үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд болж байна. Зуун жил гэдэг агуу түүх, цаг хугацаа. Энэ түүхийн өмнө хэн ч бардамнах эрхгүй. Энэ түүхийг бүтээлцсэн бүх үеийнхэнд гүн хүндэтгэлээ илэрхийлэх ёстой.
 
Одоо нам бүтэн болсон. Бүтэн болсон учраас бүтэн түүхээ улам цаашаа идэвхтэй үргэлжлүүлэх бололцоо нээгдсэн. Хоёр намын нэгдэл бол эв нэгдлийн үлгэрлэл болсон Монголдоо бид эв нэгдэлтэй байж чадахаа харуулсан тойм үйл явдал болсон гэлтэй. Гэхдээ агуу түүх алдаа оноог багтаадаг. Бидний оноо нь тусгаар тогтнолоо олж чадсан. Алдаа нь хэлмэгдүүлэлтийг зогсоож чадаагүй. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгэлийн тэнхээ гаргаж, ололтоо онцлон тэмдэглэхийн хажуугаар алдааныхаа төлөө өөрөө биш ч гэсэн түүхэн цаг хугацааг зогсоож чадаагүйн төлөө уучлал гуйсан нь ёс суртахууны том алхам гэж үзэж байна. МАН, МАХН бусдыг уучилж ирсэн нам.
 
Энэ зааланд ярьсан болгоноо хойшлуулж болохгүй, нөхөд өө. Шийдсэн болгоноо маргаашаас эхлэн шууд хариуцан хийнэ шүү гэдгээ бие биедээ дахин дахин сануулъя. МАН, МАХН хариуцлагаас зугтаж байгаагүй.
 
САХИЛГА БАТАА БИД ӨӨРСДӨӨСӨӨ ЭХЛЭХ ЁСТОЙ
 
УИХ-ын гишүүн Х.Баделхан:
 
-Анх гишүүнээр сонгогдоход Баян-Өлгий аймгийн төсөв гурван тэрбум төгрөг байсан. Өнөөдөр манай аймгийн төсөв зуун тэрбум байна. Одоо Оюутолгойн гүний орд ашиглалтад орвол эдийн засаг өргөжиж сайжрах боломж бүрдэнэ. Ерөнхий сайд цагаа олсон зорилт дэвшүүлсэн. Манай улс дээрх зорилтоо биелүүлж чадвал хөгжлийн шатанд гаргаж байна. Намын зуун жилийн ой дээр хоёр нам нэгдсэн. Илүү хүчирхэг болсон. Хоёр талаасаа нэгдэхэд хоёр намын удирдлага сайн ажилласан. Ялангуяа Ерөнхий нарийн бичгийн дарга сайн ажилласан. Намын дүрэмдээ өөрчлөлт оруулж байна. Энэ маш чухал. Бид үлгэр жишээ болох ёстой. Сахилга ёсыг бид өөрсдөөсөө эхлэх ёстой. Г.Занданшатар чухал илтгэл тавилаа. Манай парламент ардчилсан парламент байсан. Би социализмын үеийн бүтээгдэхүүн. Тэр үед шударга зарчмаар шийддэг байсан. Энэ удаагийн хурлаар чухал шийдвэр гаргаж, түүнийгээ хэрэгжүүлнэ гэж найдаж байна.
08: 00
2021-12-7

МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилнэ

МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө 08.00-23.00 цагийн хооронд үргэлжилнэ. Өнөөдөр (2021.12.07)-ийн хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох, намын хяналтын Ерөнхий хороог шинэчлэн байгуулах, Сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл тавьж, санал солилцоно. Тэрбээр гэрийн тусгаарлалтад байгаа тул уг хуралд цахимаар оролцох төлөвтэй байна.

Өчигдрийн хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгосон. Тодруулбал, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргад нэр дэвшүүлсэн юм. Ингэснээр 30 дахь Их хурлын 1245 төлөөлөгчөөс гадна урилгаар 200, нийт 1450 орчим төлөөлөгч хуралдаанд оролцож, саналаа өгсөн бөгөөд 99.7 хувь  нь дэмжсэнээр Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгосон билээ.

МАН-ын даргаар сонгосны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Уурхайн эгэл тосгонд өвөөтэйгөө хамт өсч, өрх толгойлсон ээждээ дэм болох гэж явсан бяцхан хүү өнөөдөр улс төрийн ууган хүчний дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах боломж тохиосон миний амьдрал бол ардаараа овоглосон Ардын намын түүхэн үнэт зүйл юм. Залуучуудаа хичнээн их дэмжиж чаддагийн илэрхийлэл юм. Зуун жил болсон ч үргэлж шинэчлэгдэж, залуу байж чаддагийн бодит нотолгоо юм.

Өнөөдөр надад улс төрийн эрх мэдэл, зоримог ажиллах боломж ирж байна. Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө өөрт байгаа бүхий л боломжоо дайчлан ажиллах болно. Цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгаа сэргээхийн төлөө цаг мөч бүхэнтэй уралдаж, шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлж, ирэх хавраас их бүтээн байгуулалтыг өрнүүлцгээе” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баяргүн Дархан хот 2021-12-07 202.179.21.223

Намынхаа нэр төрийг гутаасан хулгайчаа тэгээд ял авахад нь намаасаа хассанд тооцно гэчихжээ чааваас Намаас хөөсугай гэж чангаар хэлж чаддаггүй юм уу арчаагүй ч нам болдоо

Avatar

Зочин 2021-12-07 202.179.24.40

Эгийн УЦС-ыг судлана гэж 30, Эрдэнэбүрэнгийнхийг 50, тавдугаар ДЦС-ыг 20 жил "судална" гэж оросууд саатуулсан. Сая ирсэн шадар сайд авгай бас л судална гэжээ. Дахиад 20-30 жил судална гэж цаг хожно. Оросын энэ хуучирсан мэхийг Монголоос бусад улс бүгд ойлгосон. Цөхөрсөн Украйн, Балтын гурав, Гүрж улсууд соц. орнуудын араас Оросоос зай барих гэж ядаж буй.

Avatar

Ашгүй 2021-12-07 139.5.217.165

Н.Энхбаярыг МАН-ын гишүүнээс хөөх нээ

Avatar

Зочин 2021-12-07 185.220.101.182

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

mgl 2021-12-07 103.212.119.253

yamarch baisan shinechlegdej ehellee. busad namuud mun ingej shinechlegdeh yostoi. ul buteh etgeeduud namuudad huvalz shig shigdsen baigaa bugdiig ni huu.

Avatar

Зочин 2021-12-07 66.181.179.105

Авилгал авсан бол намаас л хөөнө бараг шагнал юм бишүү

Avatar

МАН-ын дарга нар, УИХ-ын гишүүд бүгд авлигачид. Миеэ Жунайгаасаа ямар ч ялгаагүй. Их хурал худлаа дүр шоу 2021-12-07 192.82.76.132

Зочин 1 минутын өмнө 59.153.114.80

С.Батболд, Т.Бадамжунай, М.Энхболд мэтийн баригддаггүй гарууд олон бий. Та нар эд нарынхаа учрыг олохоос нааш өөд нар харах уу. Тэд бараг хуйгаараа Бага хурлын гишүүн болж байгаа биз. Харамсалтай. Ер нь намаа тараагаад нийлдэг нийлдгээрээ дахин хуваарилаад явбал яасан юм, намчдаа НАМ ДАГАЖ АЛХАМ ТУТАМДАА АВЛИГАЛ АВЧ АМЬДАРЧ СУРСАН ЭД НАР ХЭЗЭЭ Ч ШИНЭЧЛЭГДЭЖ ЧАДАХГҮЙ. ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙНА ГЭЖ ХУДЛАА ЯРЬСААР МОНГОЛЫГ СӨНӨӨНӨ. ӨӨРСДӨӨ ТАМД УНАЖ ҮХНЭ.

Avatar

Зочин 2021-12-07 59.153.114.80

С.Батболд, Т.Бадамжунай, М.Энхболд мэтийн баригддаггүй гарууд олон бий. Та нар эд нарынхаа учрыг олохоос нааш өөд нар харах уу. Тэд бараг хуйгаараа Бага хурлын гишүүн болж байгаа биз. Харамсалтай. Ер нь намаа тараагаад нийлдэг нийлдгээрээ дахин хуваарилаад явбал яасан юм, намчдаа

Avatar

ЗОЧИН 2021-12-07 202.126.89.138

МАН – ЫНХАН ТӨРӨӨС ТӨРСӨН ДОЛЛАРЫН ТЭРБУМТАН СҮ. БАТБОЛДЫГ БАГА ХУРЛЫН ГИШҮҮНЭЭР СОНГОЖ ШОГТОВ ДОО .

Avatar

Зочин 2021-12-07 124.158.69.130

Сү.Батболд юу ч хулгайлаагүй өөрөө өөрийгөө босгож ирсэн сайн эр. Бага хурлын гишүүн болох түүний хувьд энүүхэнд. Тэр засагт хэрэгтэй зайран.

Avatar

зочин 2021-12-07 202.126.89.156

СҮ БОЛ ХАР ХОГЫН ХУЛГАЙЧ

Avatar

Зочин 2021-12-07 202.179.21.231

Za saihan s***h uim daa yostoi tui mmai SY BATBOLD!

Avatar

Зочин 2021-12-07 64.119.20.182

Их хурлын гишүүн шд

Avatar

иргэн 2021-12-07 202.131.227.82

хөнгөрүүлсэн гэдгээр намаас хасагдах хүн гарахгүй бололтой. Авилга авсан л бол бүх хөрөнгийг нь хурааж шүүн таслаж баймаар юм.

Avatar

Ганбаа 2021-12-07 185.26.153.23

Тэгвэл Хаянхирваа ял аваагүй юм чинь намаасаа хасагдахгүй нээ

Avatar

К.К.К. 2021-12-07 202.72.242.139

Дэлхий дахинд өрсөн ардчиллын 1990-д оноос хойш хэдэн жил төр барьсан, үр дүнгээ тайлагнах л хэрэгтэй дээ.

Avatar

MANGARUUD 2021-12-07 202.70.41.114

Зохион байгуулалттай гэмт бүлэглэл Шинэхэн толгойлогчынхоо Тэнэгхэн уянгын халилыг мөрөөдөл болгох шоу 2 дахь өдрөө үргэлжлэнэ.

Avatar

Буд 2021-12-07 192.82.76.161

Энэ авлига авч зугээр л яригдаж бгаа намын нэр унагаж жишээнд орж бгаа маш их хумуус бна эд нарт хариуцлага тооцох хэрэгтэй шууд ял авлига авч бгаа хумуус бол ойлгомжтой шуу дээ хасаж болно харин дэлсул яригдаад л бдаг хумуусийг ядаж намын нэр бодоод ажиллаас нь чолоолох хэрэгтэй шуу олны уг ортой гэдэг шуу ийм л хумуус нэр хунд унагаад бна тухайлбал Гок-ын захиралууд ,нисэх ДЦСтануудын захиралууд гм

Avatar

Зочин 2021-12-07 203.91.115.54

Ял аваагүй гэмт хэрэгтнүүд яах юм бэ? Эрх барьж байгаа учраас шүүхээр ордоггүй. Аргалчихдаг. Танай бүх удирдланууд тийм шүү дээ. Ерөнхийлөгч чинь байна. Уих-н дарга. Ерөнхий сайд гээд. Аль ч засагт шургаад орчихдог, бусад нь хариуцлагаа үүрч байхад ганцаараа уснаас хуурай гардаг Нямдоржийгоо яах вэ?

Avatar

Зочин 2021-12-07 202.21.115.35

Мэдкүм даа. Сүүлийн сонгуулийн дүнгүүд нэг л "биш" болоод байгааг бүгд л мэдэж байгаа дөө.

Avatar

Зочин 2021-12-07 59.153.114.160

Ингээд солиороод унацгаах юм,100 жил шахам Төр барьсан. Ямар хариуцлага хүлээж бсаныг санаж, мэдэх хүн ганц ч гарахгүй .

Avatar

Зочин 2021-12-07 72.196.192.250

Mongoliin turiig golduu l etseggvi ussun hvmvvs udirdaj irseen, Peljidiin Genden, Horloogiin Choibalsan, Dumaagiin Sodnom, Punsalmaagiin Ochirbat…… odoo ene nuhur…….

Avatar

Зочин 2021-12-07 202.21.108.34

Зохион байгуулалттай гэмт бүлэглэл шинэхэн толгойлогчынхоо тэнэгхэн уянгын халилыг мөрөөдөл болгох шоу 2 дахь өдрөө үргэлжлэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж