Конгрессын гишүүний винтовтой зураг шүүмжлэл дагуулав | News.MN

Конгрессын гишүүний винтовтой зураг шүүмжлэл дагуулав

Конгрессын гишүүний винтовтой зураг шүүмжлэл дагуулав

Конгрессын гишүүний винтовтой зураг шүүмжлэл дагуулав

АНУ-ын конгрессын гишүүн Томас Масси Оксфорд сургууль дээр гарсан буудлагын хэргээс хэдхэн хоногийн дараа гэр бүлийнхээ зул сарын баяраар цэргийн загварын винтов буу барин авахуулсан зургаа нийтэлсэн нь шүүмжлэлд өртлөө.

Кентакки мужийн Бүгд найрамдах намын төлөөлөгч Томас Масси "Зул сарын баярын мэнд хүргэе! Санта, сум авчирна уу" гэсэн гарчигтай зургийг твиттер хуудастаа нийтэлжээ.

Энэ зургийг харсан, галт зэвсгийн хүчирхийлэлд өртсөн олон гэр бүл, улс төрчид Томас Массиг буруушааж байна. Гишүүн зарим сэтгэгдэлд хариу өгсөн ба эерэг сэтгэгдлүүдийг дахин жиргэж, сөрөг хариу бичсэн хүмүүсийг “мэдрэмжгүй” гэжээ.

Мичиган мужид 15 настай сурагч эцгийнхээ бууг ашиглан танхайрсны улмаас дөрвөн өсвөр насны хүүхэд амиа алдаж, долоон хүн шархадсан нэгэн сургуульд буудалцаан болсны дараа уг зургийг нийтэлсэн байна.

Сэжигтний эцэг эхийг эмгэнэлт хэрэг болохоос өмнө олон анхааруулах дохиог анзаараагүйн улмаас хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа юм. Тэд өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгджээ.

Энэ нь АНУ-д бууны эрх, хууль тогтоомжийн талаар ширүүн мэтгэлцээн өрнүүлсэн цуврал "халдлага"-ын хамгийн сүүлийн тохиолдол юм. Өмнө нь сургууль дээр буудалцаан болж, амиа алдсан сурагчдын ар гэрийнхэн уг зургийн эсрэг байр сууриа илэрхийлжээ.

Фред Гуттенбергийн охин Жэйм 2018 онд Флоридагийн Паркланд ахлах сургуульд халдлагад өртөн амиа алдсан нь АНУ-д тохиолдсон хамгийн аймшигт сургуулийн халдлагын нэг юм. Тэрээр конгрессын гишүүний постны доор Жаймегийн зураг, мөн булшны чулууны зургийг нийтэлсэн байна.

Бүгд найрамдах намын хэд хэдэн зүтгэлтэн ч уг албан тушаалтныг буруушааж байна.

Иллинойс мужаас Бүгд найрамдах намаас сонгогдсон конгрессын гишүүн Адам Кинзингер түүнийг энэ зургийг "буу шүтэх үзэл" гаргасан хэмээн элэглэжээ.

Ерөнхийлөгч Дональд Трампын харилцаа холбооны газрын даргаар богино хугацаанд ажиллаж байсан Энтони Скарамуччи ирэх онд болох Конгрессын сонгуульд ноён Массигийн эсрэг өрсөлдөх боломжит нэр дэвшигчдийг санхүүжүүлнэ гэж твиттер хуудастаа бичжээ.

Шүүмжлэлийг үл харгалзан АНУ-ын консерватив хүрээний хэд хэдэн нэр хүндтэй хүмүүс конгрессын гишүүнийг өмөөрч буй.

Колорадогийн төлөөлөгч, буу зэвсгийн эрхийн төлөө тэмцэгч Лорен Боберт "Энэ бол миний хүсэх зул сарын карт байна" гэж твиттер хуудастаа бичжээ. Бүгд найрамдах намын өөр нэг гишүүн Хосе Кастилло "Зул сарын баяраар миний хүсч байгаа зүйл бол… Томас Масси гэх мэт сонгогдсон албан тушаалтнууд" гэв.

Эх сурвалж: BBC NEWS
Т.ИСҮ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-12-07 202.21.127.166

за тэгээд АНУ-ийн гаргаж буй үйлдлийг зөвтгөх гээд л янз бүрийн арга хайчихдаг мөн ч сайн тархиа угаалгасан улс даа

Avatar

Зочин 2021-12-07 46.232.251.191

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-07 66.181.161.113

Америкчуудын зөв шд …Ямарч төр засгийн хангаж чадахгүй ТЭГШ ЭРХ ийг зөвхөн хувь хүний галтт зэвсэгг л хангаж чаднаа …Бүх айл өрх , хувь хүн өөрийгөө хамгаалах зэвсэгтэйй, чадвартай бол ямар ч дарангуйлагч төр төрөхгүй шд….

Avatar

Зочин 2021-12-07 66.181.184.232

тийм шүү афганистанд яг тийм байгаа

Avatar

Монгол хүү 2021-12-07 64.119.29.63

Эр эмгүй галт з****г барьсан эдгээр конгрессийн гишүүний гэр бүл эх оронд аюул учирах аваас бид хамгаална гэсэн утгатай л байсан байх даа…

Avatar

Зочин 2021-12-07 202.55.188.81

Юун ямар эх орон.?

Avatar

Зочин 2021-12-07 66.181.184.232

дүнкүү фяздуу вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж