Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хасав

Хуучирсан мэдээ: 2021.12.06-нд нийтлэгдсэн

Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хасав

Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хасав

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр (2021.12.06) боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Нэгдүгээрт, МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав.

Хоёрдугаарт, Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасав.

Гуравдугаарт, Үндэсний бөхийн барилдааны дүрмийн VII бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан:

Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан (2021 оны арванхоёрдугаар сарын 4-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд)-ыг нэг жилээр (давтан үйлдэл),

Сумын заан Ё.Гантулга (арваннэгдүгээр сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд),

Сумын заан О.Баяржаргал (Арваннэгдүгээр сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд) нарын барилдах эрхийг зургаан сараар хасах шийдвэрийг тус тус гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж