МАН-ын XXX Их хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлтийн бодлого”-оо маш дэлгэрэнгүйгээр танилцуулав. Тэрбээр илтгэлээ “эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх” гэж эхлүүлээд, “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого нь энэхүү зургаан асуудалтай ус агаар, хөрс мэт шүтэн барилдлагатай болохыг онцлоод, Азийн их хүлэг улс болж, хөгжин мандахын ерөөлөөр төгсгөжээ, болтугай, болтугай!
Авчиг аливаа бодлогыг зарлахаас хэрэгжүүлэх нь хэцүү. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат хүртэл Азийн бар улс болгоно гэж амлаж явсан удаатай. Атал Монгол Азийн бар бүү хэл муур ч болж чадаагүй л явна, өнөөдрийн нөхцөл байдлаа бодитоор дүгнэвэл Эрээн найтаах төдийд Монголын эдийн засаг элгээрээ хэвтчихэж байна.
"Уурхайн эгэл тосгонд өвөөтэйгөө хамт өсч, өрх толгойлсон ээждээ дэм болох гэж явсан бяцхан хүү өнөөдөр улс төрийн ууган хүчний дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах боломж тохиосон миний амьдрал бол ардаараа овоглосон Ардын намын түүхэн үнэт зүйл юм" гэх мэт утга уянгын халил ихтэй, улс төр, нийгэм, эдийн засгийг өөрчлөх өөдрөг амбицтай МАН-ын шинэ даргын шинэ зууны зургаан бодлогод хуучин сэдвүүд ч байна, шинэ санаа сэдлүүд ч тусгагджээ.
Гэхдээ ямар ч зорилт дэвшүүлсэн ажил хэрэг болгож чадахгүй аваас Ерөнхий сайдын хэлсэнчлэн “Цаасан дээр царцаж үлдэх эрсдэлтэй”. Шав тавиад “мартчихсан”, цаасан дээр нь үлдээчихсэн, Засгийн газрын архивт тоосонд дараатай удсан маш олон хуучин төсөл шинэ сэргэлтийн бодлогод нь багтаж.
"Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтуудыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг эрс сайжруулна. Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны зам барина”. Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сэргэлтийн нэгдүгээр бодлого буюу ”боомтын боомыг тайлах” төлөвлөгөөний нэгээхэн хэсэг нь.
Цаашлаад 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ байгуулж, “Транзит Монгол Улс” болно гэсэн нь хэт өөдрөг төсөөлөлтэй, гэнэн мөрөөдөл мэт сонсогдож магадгүй. Учир нь аль арван жилийн өмнө 5600 километр шинэ төмөр зам тавина гэж Монголын парламент бодлогоо батлаж байлаа. Даанч цэрэг, танкны үлгэрээр айлгаад "овоолсон шороотой" үлдсэн гашуун хийгээд гунигт түүх бидэнд бий. Одоо баригдаж буй, ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа төмөр зам нь өргөн царигтай, ядаж байхад холболтын цэг нь зөрчихсөн гэх.
Харамсалтай нь, хаяанд байгаа Хятад руу, 267 километрхэн төмөр зам барих гэж Монгол Улс дор хаяж арван жилийн хугацаагаа, доод тал нь 10 тэрбум ам.долларыг алдсан. Хэрэвзээ, төмөр замаа тавьчихсан бол өдгөө Л.Оюун-Эрдэнэ магадгүй хамгийн "азгүй" Ерөнхий сайд болохгүй байсан ч байх. Тиймээс улс орны эрх ашиг хувь улстөрчийн эрх ашгаас илүү эрэмбэлэгдэхгүй цагт мянган сайхан бодлого зарлаад нэмэргүй болох нь нэн ойлгомжтой. Үүний тод жишээ Эрээний хилийн хориг, экспорт, импортын тэг зогсолт. Ерөнхий сайд Замын-Үүдэд өөрийн биеэр очиж, үүрэг даалгавар өгөөд юу ч өөрчлөгдөөгүйн ард өнөөх албан тушаалтнуудын авлига, ашиг сонирхол бий. Эндээс боомтын боомыг тайлах ахлаа эхлүүлэх ёстой юм.
Тэрчлэн Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамтай болох, цөмийн болон устөрөгчийн эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулахаа Ерөнхий сайд тодоос тод, томоос том зарлав. Хэрэвзээ, эдгээр эрчим хүчний төслүүдийг гацаанаас гаргаж чадвал Монголын жижигхэн эдийн засагт жинхэнэ реформ болно. Гээд Л.Оюун-Эрдэнийн энэ бодлого монголчуудын хувьд шинэ сэдэв биш. Зарим нь бараг нэг жарны мөрөөдөл болсон "бүтээн байгуулалтууд". Үе үеийн Ерөнхий сайд нар Л.Оюун-Эрдэнэ шиг эрчим хүчний төслүүдээ гацаанаас гаргаж, гадны гар хөлүүдтэй тэмцэнэ гэдэг юм. Даанч эрчим хүчний төслүүд нь "эх орончдынхоо" улстөржилтөө даахгүй “унах” нь олонтаа. Тавантолгойн цахилгаан станцын төслийг Ц.Даваасүрэн сайд болсныхоо дараа зогсоож байсан бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих Ерөнхий сайдын шинэ сэргэлтийн бодлогод захын сумын хоёр хурган дарга нь дунд хуруу гаргачих жишээний. Ийм "эх орончид"-ын гайгаар ч юм уу, гавъяагаар Л.Оюун-Эрдэнийн шинэ зууны төслүүд хуучин зууны дурсамж болж үлдэх эрсдэлтэй.
Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодоосоо хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болно, "Эрдэнэт"-ийн зэсийн баяжмал болоод Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна гэж Ерөнхий сайд уран сайхантай, бас гал цогтой амлав. Түүний хэлснээр "Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг төр дангаараа бүрдүүлэх боломжгүй нь ойлгомжтой". Монгол Улсын жилийн төсөв 18 их наяд. Үүнийг арав дахин үржүүлсэн мөнгөтэй болохын тулд гадаадын хөрөнгө оруулалт Монголд хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд иргэд нь ч, эрх баригчид нь ойлголтоо өөрчлөх шаардлагатай болно. Үргэлжлүүлээд хот хөдөөгөө хөгжүүлнэ, улсаа ногооруулна, тэрбум мод тарина гээд олон амлалт өглөө, Ардын намынхандаа, ард түмэндээ.
Гэхдээ Монголын хөгжлийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйл нь төр өөрөө болсныг тэр МАН-ын Их хурлынхаа индэр дээрээс хүлээн зөвшөөрсөн. Төр гэдэг нь өнөөдрийн хувьд Ардын нам өөрөө шүү дээ.
Төр иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг хязгаарлагч, боомилогч биш, харин дэмжигч, урамшуулагч байх ёстойг бүгд хэлдэг. Төр хувийн хэвшлээ дэмжинэ гэж Ерөнхий сайд болгон амладаг юм. Гэвч ихэнхдээ хоосон амлалт болоод үлддэг төдийгүй төр төрлийн алба болж хувираад удаж байгаа. Хэрэвзээ төрийн албыг шинэчилье гэвэл журмын нөхдийнхөө төрлүүдийг төрөөс явуулахаас битгий ай, Ерөнхий сайд аа.
Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оны төсвийн жилээс эхлүүлэх нь зөв шийдэл. Тэр тусмаа төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг эрс багасгах цаг болсон. Өнөөдөр гэхэд МХЕГ, ШӨХТГ, цагдаа гээд яг ижил чиг үүрэгтэйгээр ажилладаг төрийн байгууллагууд цөөнгүй. Үүнийг цэгцлэхээс төрийн реформыг эхлүүлэх хэрэгтэй.
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна, авлигатай хийх тэмцлийг улам эрчимжүүлж, төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина, хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна гэлээ. Угаасаа төр өмчтэй байх ёсгүй. Төрийн өмч бол даргын шахаа болж хувирдгийн тод жишээ манай "саалийн үнээ". Тэнд Ц.Нямдоржийн хүү шахаа хийхээс жирийн иргэний хүүхэд ажилд орох ч боломжгүй байдаг нь худлаа биш л дээ.
Иймээс Их хурлынхаа индэр дээрээс зарласан бүх бодлого нь цаашид хэрэгжих, цаасанд дээр үлдэх эсэх нь Л.Оюун-Эрдэнийн эр зоригоос хамаарна. Чадвал Л.Оюун-Эрдэнийн нэр түүхэнд үлдэх байх, эдийн засгийн реформ хийсэн гэх тодотголтойгоор. Товчхондоо, өчигдрийн зарласан шинэ сэргэлтийн бодлого нь популизм уу, рефоризм уу гэдгийг цаг хугацаа харуулах байх. Л.Оюун-Эрдэнэ лидер мөн бол реформоо хийж чадна, харин лойдор аваас түүний үг ердөө популизм болж үлдэнэ. Ямар ч байсан түүнд нам, засгийн тамгаас нь гадна үнэмлэхүй олонхын болоод ҮАБЗ-ийн дэмжлэг, Үндсэн хуулиар олгогдсон том эрх мэдэл байна, тэр "азтай" ч, араа шүдтэй ч Ерөнхий сайд болжээ!
Зочин 2021-12-07 64.119.16.64
Сонгууль болж байгаа юум уу болоогүй 24 онд биз дээ тэр үед хэлэх үгтэй байх галын бэлтгэлээ базааж байгаа царай нь юумуу 24 онд сонгууль болход эд нар их хуралаараа баталсан мөрийн хөтөлбөрөө тэдэн хувь биелүүлээд байна одоо бид больчихвол энэ улс орон сүйрнэ гарман дээр морио сольдоггүй гээд уйлан хайлаад одоо сонгогдвол жаргаана гээд эхлэнэ ичихгүй дээ харж байгаарай
Зочин 2021-12-07 46.232.251.191
==== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-12-07 193.176.84.230
Фүүкийн арай залуу хувилбар. Нэг их сайжруулж шалихгүй л болов уу
Зочин 2021-12-07 66.181.183.45
МАН-ын их хуралд ирсэн хүн бүхэн Оюунэрдэнийг тэнгэрт хөөртөл магтаад байна. Энэ сайн юманд хүргэхгүй. Оюунэрдэнэ Эвээг дуурайж байгаа юм уу даа.
Зочин 2021-12-07 66.181.161.70
Бүгд л уянгалж ярьдаг ш дээ . Элбэг Хсүх Одоо араас нь Оэрдэнэ орж бдаг шүү . Яг л ах нарын хуучин аргаар Оэрдэнэ ажиллаж бнашдээ Ах дүү хамаатнаараа дүүргээд хэвлэлийн амыг барилаа . Ямар ч шинэ арга барил алга . Эднийхний ах дүүсийг л бид тэжээж бна . ХСҮХИЙНХЭЭ АРААС ЯВЧЛАА ХАХУУЛЬД МАНЫН ХУЛГАЙЧИД ГҮНЗГИЙ ШИГДЛЭЭЭЭЭ
Зочин 2021-12-07 59.153.114.160
Ярьдаг юм нь улам л гоё,уянгын халилтай болоод бх юм. Хүүкийг бодвол цавчина,сэлэмдэнэ гэхгүй юм даа. Яруу найргийн тэмцээн цаашаа шүү,эд нарын хурал. За тэгээд Оюунэрдэнийг Ард түмэн сонгоогүй шигээ, буулгахгүй, Ардын намых нь гишүүд, журмын нөхөд нь л татаж унагана.хараарай.
Зочин 2021-12-07 104.205.131.167
Энэ Данхан толгойтой тэнэг дүү бацаанаас өөр хүн МАН д алга уу, эсвэл Хүрэлсүх коммунистуудыг ингэтлээ айлгаж диктатур аа тогоосныг харлаа, Азиийн 4 дэхь коммунист засаглалтай улс гэдгээ харууллаа, ний нуугүй хэлэхэд Энэ Улс компанийн зааглалын онолоор бол дампууран байна, 2016 онд Улсын нийт өр 21,5 тэр ам дол байсан, өнөөдөр 31,5 тэр ам дол болж гол аюул нь ЗГ, Монгол банкны хариуцах өр 2,3 дахин өсч 11.0 тэр дол хүрчээд бна шүү дээ ард иргэд минь цаашдаа ирээдүй тун бүрхэг болсон шүү.,
Зочин 2021-12-07 171.6.238.195
МАНгарууд бодлого ярих гэж баруунтан зүүнтэн болж коммунист суртал ухуулга хийцгээгээд сөнөх юм байна
Зочин 2021-12-07 192.82.72.178
Оюу толгойн хэлэлцээр гэдэг чинь хэдэн мулгуу толгойтуудын тэнэглэл болж байна шүү …
Зочин 2021-12-07 66.181.187.15
МАН их хурлаас коммунизмийн үеийн уриа хоосон магтаал даргаа магтах уур амьсгал их үнэртэж байна.
Оюунэрдэнэ нь баахан популист амлалт өгөв.
Занданшатарын хийсэн яриаг нь параламентийн засаглалыг төгөлдөржүүлэх сайхан илтгэл боллоо гэж Учрал магтав.
Үнэндээ тэр хэлсэн үгэнд нь задлан шинжилгээ, үндэслэл, зорилт гээд юм огт байгаагүй. Учрал бас энэ их хурал нь 100 жилийн зорилтыг тодорхойлов гэж их зөгнөгч болов. Ирэх 100 жилд юу болохыг Учрал мэдэж байна
Bold 2021-12-07 103.111.68.3
За даа ингээд том том дугараад лоозогноод ирэхээрээ л бүгд худлаа болдог юм доо. Дахиад 30 жил мөлөж дээ бид!
ямар нэгэн изм 2021-12-07 192.82.89.101
За даа ямар нэгэн изм ч изм л бх даа. Баттай нь социализм, оммунизм биш бх мөн ч юм уу баахан лозунг харахаар
Зочин 2021-12-07 202.126.89.224
МОНГОЛЧУУД ДАХИЖ УЦС, АТОМЫН ЦАХ/СТАНЦЫН ТАЛААР НЭГ Ч ҮГ БҮҮ ДУРСААСАЙ ‼️ ХАРИН ХОТЫН ЗАХИРГАА НЬ ЯАРМАГТ ХАЛЬСАН БОХИРОО ОЧИЖ ЦЭВЭРЛЭЭСЭЙ ‼️ ХОТЫН ЗАХИРГАА НЬ 15 км Х 15 км-т БУЙ ГЭР ХОРООЛЛЫН МОДОН ЖОРЛОНГОО СОЛЬЖ БИО-ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРЬЖ СУРААД БААС, ШЭЭС, ХОГ, УТААНЫХАА УЧИР ОЛООСОЙ ‼️ ТӨР ЗАСАГ НЬ 21 АЙМАГ , НИЙСЛЭЛДЭЭ 100 МВТ-ИЙН НҮҮРСЭЭР АЖИЛЛАХ ДУЛААН/ЦАХ СТАНЦУУД БАРЬЖ СУРААСАЙ ЭХЛЭЭД ‼️
К.К.К. 2021-12-07 202.72.242.139
За посмотрим, потом поговорим. Олон удаа худлаа ярихгүй шүү. Шинэ Kapo de Kapo.
данх 2021-12-07 202.21.109.55
Данхан толгойтттттттттттт 100к ш аах чинь харяа бандиааа
Баяр 2021-12-07 103.229.122.96
ОЮУН-ЭРДЭНЭ ЯАЛТ Ч ГҮЙ ТОМ ПОПУЛИСТ ЮМДАА. ҮНЭХЭЭР ХОШГОРУУЛЖ СУРЧЭЭ…..ДААН Ч ГҮЙЦЭТГЭЛ АЛГАА
МАН бол ХКН ын салбар. 2021-12-07 202.21.108.34
МАН Жасрай асны ЗГ ийн үеээс хойш л хүмүүсийн нүдэнд хий юм харагдтал үл бүтэх хоосон амлалтуудаар хахтал булдаг. Нэг ч олигтой бүтээсэн зүйлгшй нам. Энэ намын ЕС ууд Монголыг Хятадын зээлээр чөдөрлөж л чаддаг. Сү.Батболд яалаа, одоо ОЭ Хятадын зээлнээс өөр юм бодохыг ч хүсэхгүй бна. Ард түмнээс бүх боломжыг нь хулгайлж байдаг. Муу ч гэсэн АН ын Сайдууд ажлыг нь нугалж бага ч гэсэн хөгжилрүү хөтөлдөг. МАН бол эвтэй найртай ажилгүй хулгайчууд, АН хоорондоо таардаггүй ч ажил хийдэг хулгайчууд.
Зочин 2021-12-07 66.181.161.113
Олон юм донгосолгүй ашигт малтмалынхаа тусгай зөвшөөрлийг л чөлөөтэй хаяхад л Азийн байтугай дэлхийн бар болышд … Нэг их ухаан мухаан хэрэггүй шд …
zochin 2021-12-07 202.179.24.131
Төрийн эрхийг бараг 100 хувь аваад 2 сонгуульд ялаад бараг 8 жил төр барьлаа. Хийж бүтээсэн юмгүй болохоо байхаараа Элбэгдорж л гэх юм. Элбэгээ нь тийм л буруутай нь ил юм бол бүрэн эрх нь байна барьж барьж хориод зөв бурууг нь тогтоогооч.МАН-ыг Элбэгдорж удирдаад байгаа ч юм шиг л юм ярих юм. Ард түмэн тэнэг биш шүү дээ.
Жинхэнэ утгаар нь популизм хийж байна даа. 2021-12-07 202.70.41.114
Жинхэнэ утгаар нь популизм хийж байна даа.
Зочин 2021-12-07 66.181.178.179
ЭЛБЭГДОРЖ БАС ХҮЧТЭЙ Л АЦ БАЙНА ШҮҮ, МАН-ИЙН ИХ ХУРЛЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДЭЭР НЭГ ХӨГШИН ТАВААРШ ЭЛБЭГДОРЖ АЦЫГ ЧӨТГӨР ХЭМЭЭН ӨРГӨМЖИЛЖ, ХОЁР УДАА НЭР ЦОХОН ДУРДАЖ АЛДАРШУУЛАВ.
hudlaa shuu 2021-12-07 202.21.124.66
suuliin heden sar baahan hunii erh zurchsun . torgoson geh met buun barivchilgaa tgeed teriigee darah gej hunii erh uyangalaad , ed nar iin tod jishee Ter haynhirvaa bn daa. huvirahgui goyo shudraga yos yaridagiig uildeltein haraa bizdee
Зочин 2021-12-07 202.55.188.104
Ulger ulger bas dahin ulger
Зочин 2021-12-07 192.82.76.132
йыө 2 цагийн өмнө 202.21.118.250
Венесуэлд Автобусны жолооч төр барьдаг
Монголд Манаач төр барьдаг
Венесуэлийн араас урагшаа
Иргэн 2021-12-07 202.126.88.69
Гол гацаа нь АВИЛГА шүү дээ, насаараа нам төрийн ажил хийж байж тэрбумын хадгаламжтай болчихдог дарга нараа зохих газар луу нь илгээхгүй юм бол наад ярьж байгаа чинь ҮЛГЭР.
Эдийн засгаа л хурдан сэргээх арга хэмжээ чухал 2021-12-07 192.82.76.132
Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрсээр байна. ААН-үүд дампуурч дууслаа. Ардаа улстөрчидөөр хамгаалуулсан ААН-үүд л үлдэж байх шиг байна.
Зочин 2021-12-07 192.82.67.139
MAN sotsializmiin ueiin setgelgee,gadnii tusgai albaniihand tolgoigoo ugaalgaj yamar neg tomoohon buteen baiguulaltiig hiihed a5d irgediig turhirch zogsoodog uls turchid bolon,turiin bolon turiin bus baiguullaguudad ajillaj baigaa urvagchdaasaa uter turgen salah heregtei ingej baij tanii yavuulah gej baigaa ediin zasgiin sergeltiin bodlogo chini amjilttai uragshlah yam ugui bol ali neg tom gurnii nuluund orood urid umnuh bodlogo shigee zamharah bolno
Хулансаран 2021-12-07 203.91.115.47
За одоо ард олноороо төрийн 3 өндөрлөг, эрхэм гишүүд, сайд дарга нарынхаа хэрэглээг хянаад сууя. Цалингаасаа давсан зүйлс эдэлж хэрэглэж өмсөж зүүж амьдарч, хүлэглэхгүй л юм байна гэж ойлгосон шүү Ерөнхий сайдаа. Ард түмэн бид төрийнхөө нүд болоод хараад л байгаа. Гэвч та хэлсэн амандаа хүрдэггүй шүү. Цаг хугацаа өнгөрөөд л бүх л зүйлс байдгаараа л .
Зочин 2021-12-07 64.119.16.64
хулансаран минь яасан ч нэр шигээ гэнэн юум наадуул чинь арьсаа хамгаалах хуулиа аль хэдийн хийчихсэн чи хэн нэг даргын идсэн уусан тухай юум бичихийн тулд хөдлөшгүй баримттай байсан ч өөрөөс нь зөвшөөрөл авч байж бичих хуультай болсон зөвшөөрөлгүй бичивэл чи хүн гүтэгсэн хэрэгт холбогдоод шоронд жаалж харин бичүүлсэн авлигалч чинь наранд жаргана
Зочин 2021-12-07 66.181.185.118
2008 онд наад нөхөд чинь хэлэхдээ 2021онд гэр хороололгүй болгоно гэсэн.Төрөө хямралаас түмнээ ядуурлаас гаргана гэж эхэлсэн.Эдний амалсаныг дуудвал дуусахгүй.АН үед бүх ажил хийгддэг.Тэгэхдээ тэд бүтэлгүй дороо алалцаал эхэлдэг.Нэг хулгайч нэрийг унагаагаад л эхэлдэг.Наадуул чинь дэгтэй.сая намын бүлгийн дарга байсан хүн нь яаж шийтгэгдэв.яаж чимээгүй болгов. Нөгөө намаас нь тэгсэн бол дотроос хүн элсүүлээл 4жил сэвнэ.
Төмөр замчин 2021-12-07 66.181.161.55
Юу нь болохгүй гэж. Төмөр зам авто зам авто тээврийн хөгжлийн бодлого нь л лав таалагдлаа. Хамгийн гол нь мэргэжлийн сайд энэ ажлыг хэрэгжүүлнэ. Түүнд тийм чадвар хангалттай бий. Дээр нь авлтгааАмжилт хүсье
Зочин 2021-12-07 64.119.21.31
нас чинь хүрэхгүйлдээ
Зочин 2021-12-07 66.181.191.172
Жинхэнэ утгаар нь популизм хийж байна даа.
Зочин 2021-12-07 66.181.160.38
Hun hiih yum yarihaar yahaaraa doromjilj gutgeed bainaa Mal tsarailsan hogiin holduu huuhen ter hudalch hulgaich a*******n elbegdorjoo muulaad neg saihan bicheech
Зочин 2021-12-07 43.242.243.229
иргэдтийн эрх чөлөө эдийн засгийн боломжийг боомилсон энэ МАН хэмээх мафи эхлээд иргэддээ эрх чөлөө бизнэсдээ боломжийг нь өгөх хэрэгтэй Одоо ярьж байгаа нь энэ байдлаараа яагаад ч бүтэхгүй харин эрх чөлөөтэй иргэд бизнэс үүнийг төрийн оролцоогүй хийнэ
tomor zamiin talaar baahan hudalaa bichjee.ingej medehgui bj burj bolohgui ch de. 2021-12-07 202.55.191.130
setgvvlchee ingej hudalaa hvn gvtgeh uulitai ch dee. yun 5600 km zam tabin geed ovoolson shoroo vldej tankaar ailgasan gej hudalaa yriad bna. ter zam chin zobhon 247 km zam l tsarigaas bolood hoishilj odoo ireh jil ashiglalt orj bgaa. odoo tiim ovoolson shoroo bhgui ee. deer mongol ulsd 5600 km barih mongo horongo ch baihgui . medlegui bolovsorolgui baij ingej holilj hutgaj baahan yum bichjee. harin tomor zamiig bid oorsdoo barij bgaa ni sain ch de,. shainshand tavan tolgoi geed
тт 2021-12-07 202.9.40.160
юу ч өөрчилж чадахгүй шүгэлддэг данх шүгэлдэж л байна монголчууд итгэхээсээ өнгөрсан данхаа
Зочин 2021-12-07 66.181.161.56
ШҮГЭЛДДЭГ ДАНХ БҮР САГААД БАЙХ ЮМ УХААЛАГ УС БУЦАЛГАГЧ БНА УУ ТАМИНЬ ЭЭ.
Зочин 2021-12-07 124.158.65.131
МАН -ын дарга Оюунэрдэнэ улс төрийн хэлмэгдүүллээ хүлээн зөвшөөрч уучлал гуйсан нь маш том үйл явдал боллоо. Эр зориг, гарган шударгаар үнэнийг илэрхийлсэн МАН -ын дарга Оюунэрдэнэ – д талархалаа илэрхийлж буй хүмүүс олон байгаа шүү.
Зочин 2021-12-07 192.82.80.190
Сэтгэлийн хөөрлөөр баахан бүлт үсэрлээ. Ярьсанаа хэрэгжүүлэх чадамж энэ нам, засагт байна уу. Ярих амархан, хийх ч хэцүү дээ
йыө 2021-12-07 202.21.118.250
Венесуэлд Автобусны жолооч төр барьдаг
Монголд Манаач төр барьдаг
Венесуэлийн араас урагшаа
Иргэн 2021-12-07 192.82.64.220
Оюук, Хүүк, Зандан, их хурлын бусад гишүүд өөрсдөө цалингаасаа давсан орлого, хэдэн тэрбум, хэдэн саяын хадгаламж, эд хөрөнгийнхөө эх үүсвэрээ тайлбарлаж, өөрсдөө тансаг хэрэглээгээ больж, шалгуулахаас эхэл дээ!
Зочин 2021-12-07 202.21.108.34
Тун бодлогогүй романтик, интертаймент чиглэлийн нөхөр юм билээ дээ. Залуу хүн гэхэд ихэд шуналтай, эрх мэдэлд дуртай, түүндээ бохир аргаар хүрдэг гж хамт ажиллаж байсан хүмүүс ярих нь бий. Маргаашын эрх ашгын төлөө өнөөдөр нөхөрлөж байгаа хүмүүсээ шууд золиосолдог нь гэм биш зан. Магадгүй жолоодогч болох их хийрхэлдээ Хүкээ ч хэн ч биш болгож чадах биз. Гол нь улс орныг засаж болохооргүй том ангалд унагааж луугын саварт базуулчиж магадгүй хандлагатай нь ажиглагдсаар л.
Зочид 2021-12-07 192.82.76.161
Одоо хурдан шиг ажил хийдэггуй сайд нараа явуулаад засагаа шинэчлэхээс яаралтай эхлэж дараа нь яам агентлаг улсын уйлдвэрийн газар ер нь нэг хунийг уг албан тушаалд 4 жил ажиллуулахад болно шуу дээ бух эрх мэдэл гарт нь бна авлигатай хурдан тэмцэх хэрэгтэй шуу амжилт хусье
Зочин 2021-12-07 157.131.72.90
Сэтгэцийн эмгэг
Зочин 2021-12-07 157.131.72.90
Сэтгэцийн эмгэг
Зочин 2021-12-07 66.181.161.56
ТҮҮХИЙ ХҮНЭЭС ЮУ Ч ГАРАХГҮЙ ЭНЭ ТЭНЭГИЙГХАРЖ ҮРЭГДЭХ ХАЙРАН ЦАГ ХУГАЦАА Л ХАЙРАН БНА.
Зочин 2021-12-07 202.131.238.114
Iim yumiig toloidoo zaldag ene MAN butehgui ee kkkk
Zochin 2021-12-07 172.58.28.230
Hooson danh ulregee yarsaar hovtsiin ork
Зочин 2021-12-07 103.57.92.142
АЗИЙН БАР УЛС БОЛГОНО ГЭЖ НЭГ ХУЛГАЙЧ ХУЦСАН.ЯГ ТЭРИЙГ ДУУРАЙЖ ГУЦЛАА. ЭГЭ ЖИЛ ЯМАРЧ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭЭГҮЙ БАЙЖ 2 ТЭРБУМ $ ӨР НЭМЭГДЛЭЭ
Зочин 2021-12-07 202.21.108.34
Бар болгоно гдг хүн чинь энэ нөхрийг бодвол эдийн засагч, инженер гд суурь мэдлэгтэй, дээд боловсрол сайтай хүн байж. Харин энэ маань манаач, спортын сэтгүүлч л бдаг.
Зочин 2021-12-07 72.196.192.250
Enenii setgvvlch gej haashaa harsiim baidgiin, bitgii meregjliin ner hvnd unagaad baigaarai !