Ньюс агентлаг 2021.12.07-ны Мягмар гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
8.00 ЦАГТ
-Соёлын төв өргөөнд Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үндэсний чуулган болно.
09.00 ЦАГТ
Тендерийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад аж ахуй эрхлэгчдээс санал авах хэлэлцүүлэг Засгийн газрын 11-р байр, СЕХ-ны дугуй зааланд болно. Утас: 8803-8882
12:00 ЦАГТ
-“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Улс төр дэх эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл & Үзэн ядах үг хэллэг” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.
-Сургуулийн өмнөх боловсролын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах ажилчдыг орон нутагт шилжүүлэх болсонтой холбогдуулан мэдээлэл хийнэ. Утас: 99295063, 88007709
14:00 ЦАГТ
“Үл хөдлөх хөрөнгийн салбарын асуудал ба бодлого” брокер, захирлуудын чуулган "Corporate Convention Center"-ын “Улаанбаатар” танхимд болно.
ТӨРИЙН ОРДОНД
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
10.00 ЦАГТ
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг” танхимд
11.00 ЦАГТ
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд
14.00 ЦАГТ
-Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд,
-Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд,
-Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг” танхимд болно.
Холбоотой мэдээ