Олаф Шольцын шинэ эрин ба Ангела Меркелийн зовнил

Хуучирсан мэдээ: 2021.12.07-нд нийтлэгдсэн

Олаф Шольцын шинэ эрин ба Ангела Меркелийн зовнил

Олаф Шольцын шинэ эрин ба Ангела Меркелийн зовнил

Германы парламент ирэх Лхагва гариг (2021.12.08)-т Олаф Шольцыг албан ёсоор улсын дараагийн канцлераар томилсноор 16 жилийн турш тус улсыг удирдсан Ангела Меркелийн эрин дуусч, улс төрийн шинэ үе эхэлнэ. Өнгөрсөн есдүгээр сард болсон ээлжит сонгуулиар Шольц өөрийн Сошиал демократ нам (SDP)-аас нэр дэвшин, дөрвөн удаа дараалан сонгогдож, албан тушаал хашиж буй ахмад канцлер Ангела Меркелийн эсрэг ялалт байгуулсан юм.

Шольцын SDP нь Ногоонууд (Greens) болон Либерал чөлөөт ардчилсан нам (FDP)-тай хамтран, хүлээгдэж байснаас хамаагүй богино хугацаанд Германыг ногоон, шударга болгох эвсэл бий болгож чадсан. Тэрбээр  долоо хоног тутмын “Die Zeit” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Би 20-иод оныг цоо шинэ эхлэлийн он жилүүд болгомоор байна. Хүн төрөлхтний үүсгэсэн уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох чадвартай хамгийн том аж үйлдвэрийг шинэчлэн урамшуулна” гэжээ.

Европын хамгийн том эдийн засагт зүүн төвтэй үзэл баримтлалыг авчрах нь BREXIT-ээс гацсан тив дэх үзэл санааг өөрчилж, гол тоглогч болох Францын 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч нөлөөлж болох юм.

Гурван намын өнгөөр нэрлэгдсэн Шольцын “Гэрлэн дохио” эвсэл өмнө нь байгуулагдаж, гэрээ хийсэн боловч Covid-19 цар тахлын дөрөв дэх давалгаагаар гашуун эхлэл амсаад байгаа билээ.

Зарим бүс нутагт эрчимт эмчилгээний ор дуусч, халдварын тоо эрс нэмэгдэж, буурах шинжгүй байгаа тул Шольц болон түүний шинэ баг парламентад тангараг өргөхөөс өмнө шинэ хязгаарлалтыг тохиролцон шийдвэрлэхэд Меркелийг оролцуулахыг шахав.

Австриас үлгэр жишээ авч, вакцины хууль санаачилсны дараа Герман ванцинжуулалтын зогсонги байдлыг таслан зогсоохын тулд Covid-19-өөс өмнө вакцинд хамрагдахгүй байж болно гэсэн үгээсээ буцсан юм.

Шольц вакцинжуулалтын талаар ярилцаж, парламентын гишүүдийг тус асуудлаар энэ оны сүүлчээр үйл ажиллагаа явуулан, хуулийн төсөл санаачлах заавар өгчээ. Германы Засгийн газарт ажиллаж байсан туршлагатай Шольц 2007-2009 онд Меркелийн анхны эвсэлд Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байгаад, 2015 онд дэд канцлер, Сангийн сайдын албыг тус тус хашиж байв.

Хэдийгээр түүний гурван намын “Гэрлэн дохио” эвсэл анх удаа холбоотны түвшинд холимог, нам хольсон эвсэл болж байгаа ч Эрх чөлөөт демократ нам (FDP) нь Ногоон болон SDP-ийн байнгын түнш биш юм.

Эвслийн хэлэлцээрийн дагуу талууд эрчим хүчний салбарт асар их хөрөнгө оруулалт хийх замаар Герман улс нүүрстөрөгчийн хийг саармагжуулах замыг баталгаажуулахаар тохиролцсон. Тэд мөн тахлын үеэр хойшлуулж байсан шинэ Үндсэн хуулийн “шинэ өргүй дүрэм” рүү буцахыг зорьж байна.

Дараагийн Гадаад хэргийн сайд, Ногоон намын Анналена Баербок мөн хүний эрхийн асуудлыг Германы дипломат харилцааны төв болгож ажиллахаа амлав. Тэрбээр саяхан өгсөн ярилцлагадаа Меркелийн 16 жил засгийн эрх барьж байсан үеийн худалдаанд тулгуурласан прагматизмын дараа Хятад, Орос зэрэг авторитари дэглэмүүдэд илүү хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

Шүүмжлэгчид Меркелийн хувьд улс эх орныхоо гадаад худалдаа, экспортыг нэгд тавьсанд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Гэсэн хэдий ч Ангела Меркель ганц Герман гэлтгүй дэлхийд өөрийн хичээл зүтгэлээрээ алдаршсан бөгөөд тав дахь удаагаа сонгогдох боломжтой байв. Германы хүнд хэцүү олон хямралыг даван туулахад ахмад улстөрч гар бие оролцон, хичээл зүтгэл гаргасаар ирснийг дэлхий сайшаадаг билээ.

Канцлерын бүрэн эрхийн хугацаа дуусах нь цагийн зүүгээр ойртож буй бөгөөд долоо хоног бүр 600 подкаст нэвтрүүлгийнхээ сүүлийн дугаарт “Цар тахал өвчнийг даван туулж чадах уу гэдэгт санаа зовж байна” гэж хэлсэн байна.

Тэрбээр германчуудыг вакцин хийлгэхийг дахин нэг удаа уриалж, хязгаарлалт, тусгаарлалтыг дагаж мөрдсөн хүмүүст талархал илэрхийлэн, "Та нар манай улсын хувьд иргэний хариуцлага гэдгийг гайхалтай харуулж чадаж байна. Үүнгүйгээр ямар ч канцлер, засгийн газар юу ч хийж чадахгүй" гэж хэлжээ.

Германы бизнесийг дэмжигч Чөлөөт ардчилсан нам Ням гаригт зүүн төвийн хоёр намтай шинэ засгийн газар байгуулах хэлэлцээрийг баталж, канцлераар томилогдсон Олаф Шольц энэ долоо хоногт тус улсын шинэ удирдагчийн албан тушаалд очиход нэг алхам ойртлоо.

Тус улсын парламентын нийт төлөөлөгчид 535/37-гийн харьцаатай санал өгсөн бөгөөд найман гишүүн санал өгөхөөс татгалзсан байна. Бямба гаригт Сошиал демократ нам дийлэнх олонхоороо дэмжсэний дараа Лхагва гаригт парламент Шольцыг сонгоход ганцхан саад үлдсэн. Энэ нь ирэх Даваа гаригт хүлээгдэж буй Ногоон намын 125 мянган гишүүний санал хураалтын үр дүн, хамгийн том сорилт ч гэлээ Шольц даван гарах төлөвтэй байна.

Олаф Шольц өдгөө 63 настай, канцлер Ангела Меркелиэс дөрөв дүү юм. Тэрбээр өмнө нь 2011-2018 онд Гамбург хотын анхны захирагчаар, 2009-2019 онд Социал демократ нам (SPD)-ын орлогч даргаар тус тус ажиллаж байсан. 2021 оны Германы холбооны сонгуульд SPD хамгийн хүчтэй парламентын нам болон Шольц гарч, намаасаа канцлерт нэр дэвшиж байв.

SPD, Alliance 90/The Greens болон FDP нар 2021 оны арваннэгдүгээр сарын 24-нд эвслийн засгийн газар буюу “Гэрлэн дохионы эвсэл” байгуулахаар тохиролцжээ. Ногоон намын гишүүнчлэл болон FDP намын их хурлаар эвслийн гэрээг батлах хүртэл Шольцыг 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд Бундестаг ХБНГУ-ын Канцлераар сонгох төлөвтэй байна.

Эх сурвалж: AP, REUTERS
Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж