Ромын пап лам Грекийн арал дээрх дүрвэгсэдтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2021.12.06-нд нийтлэгдсэн

Ромын пап лам Грекийн арал дээрх дүрвэгсэдтэй уулзлаа

Ромын пап лам Грекийн арал дээрх дүрвэгсэдтэй уулзлаа

Ромын пап Францис Даваа гаригт Грект хийсэн гурван өдрийн айлчлалаа өндөрлөж, Европ дахь дүрвэгсэд, цагаачдад илүү сайн хандахыг уриалж, Лесбос арал дахь орогнол хүсэгчидтэй уулзсанаар айлчлал өндөрлөв.

Католик шашны сургуульд хүүхэд залуучуудтай хийсэн сүүлчийн уулзалтын дараа пап өглөө Ром руу буцахаар афиныг орхин явсан байна.

Франсис Бямба гаригт Грект ирснээсээ хойш Грекийн үнэн алдартны сүмийн тэргүүнтэй уулзаж, Лесбос дахь Мавровоуни майхант хуаранд зочилж, цагаачдыг үл тоомсорлож буйг "Соёл иргэншлийн хөлөг онгоцны сүйрэл" гэж нэрлэжээ.

Дүрвэгсдийн  голомтод очсоныхоо дараа тэрбээр Афин хотод 2000 орчим сүсэгтэн олонд зориулсан мөргөл үйлдэж, дүрвэгсэдийг хүндэтгэхийг уриалав. Өнгөрсөн 2016 онд Франсис Лесбос дахь өргөн хүрээтэй Мориа хуаранд зочилж,  Лесбос арал нь Европыг зорих цагаачдын гол гарц байсан юм.

Түүний Мавровоунид хийсэн айлчлал 2016 онтой харьцуулахад богинохон байсан ч 2200 орчим орогнол хүсэгч амьдардаг хуаранд цугларсан цагаачид түүнийг халуун дотноор угтан авчээ. Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээлснээр, энэ онд 1559 хүн Газар дундын тэнгисийг гатлах гэж оролдсоны улмаас амиа алдаж, сураггүй алга болсон байна.

 Эх сурвалж : Bangkok Post

 Т. Исү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж