“Койныг хязгаарлах биш зохицуулалт хэрэгтэй” | News.MN

“Койныг хязгаарлах биш зохицуулалт хэрэгтэй”

“Койныг хязгаарлах биш зохицуулалт хэрэгтэй”

“Койныг хязгаарлах биш зохицуулалт хэрэгтэй”

УИХ-ын гишүүн Э.Батшугараас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн талаар  тодруулга авлаа.


-Виртуал хөрөнгийн тухай хууль УИХ-аар хэлэлцэж байна. Энэ хуулийг та хэрхэн дүгнэж байна вэ. Бусад улс орнуудад виртуал хөрөнгийг зохицуулсан зохицуулалт байдаг уу?

-Зайлшгүй хэрэгтэй, цаг үеэ олсон хууль. Энэ хууль байхгүйгээс замбараагүй виртуал хөрөнгүүд, криптовалют 20, 30-аараа гараад ирлээ. Бидэнд өнөөдөр хязгаарлалт биш зохицуулалт хэрэгтэй байгаа юм. Бусад улс орнуудыг харахад АНУ, Сингапур ерөнхийдөө криповалют өндөр зэрэглэлд хөгжсөн байна. Энэ нь нэгдүгээрт хуультай холбоотой.

-Монгол Улсад өдөрт шинээр койн гаргаж буй олон аж ахуй нэгжүүд бий. Эдгээрийг хэрхэн зохицуулах юм бэ?

-Хязгаарлах биш хамгийн гол нь бүртгэх ёстой юм билээ. Дээрээс нь биржүүдээ бүртгээд, биржүүд нь койнуудад хяналтаа тавих нь хамгийн зөв. Яахав ФАТФ-аас зөвлөмж өгсөн. Тухайлбал, бүртгэ, бүр болиул, аль эсвэл зохицуул гэдэг. Бид хязгаарлаж чадахгүй. Яагаад гэвэл ирээдүйд энэ чиглэл рүү явах нь ойлгомжтой. Бид үүнийг зогсоож чадахгүй.

-Виртуал хөрөнгө бол үнэт цаас, төлбөрийн хэрэгсэл биш гэдгийг та хэлж байсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Аль аль нь биш гэж өнөөдрийн хуулиар явж байна. Магадгүй уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байх. Койн, блокчейн технологийг хаашаа явж байгааг хэн ч мэдэхгүй. Дэлхийн ямар ч улсад виртуал хөрөнгийн талаар хууль батлаагүй байгаа. Нэлээн задгай яваад байгаа шүү дээ.

-Та өнөөдрийн МАН-ын их хурлыг юу гэж дүгнэж байна вэ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу? 

-Миний хувьд анхны их хурал. Сэтгэл санаа өндөр байна. Хоёрдугаарт, Монгол Улсын арван жилийн хөгжлийг авчрах бодлого хэлэлцсэн. Эдийн засгийн хөгжлийг хязгаарлагчдыг олоод яаж засах уу гэсэн бодлого боловсруулбал аж ахуй нэгж, хувийн хэвшлийнхэн өөрсдөө аваад явах бололцоотой.

-Эрх баригч намынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцаж буй. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Одоохондоо миний хувьд хариулт байхгүй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-06 192.82.78.2

Хэнд ч хэрэггүй. Нэг хүн л ламборжини авч унана. Өөр юм байхгүй. Ер нь мөнгөө буцааж авч чадахгүй. Ямарч ч хэн ч баталгаа өгөөгүй юм чинь. Ма Их Хурал баталгаа өгчих гээд байна уу. Ккк

Avatar

Уншигч 2021-12-06 103.57.92.163

Хүний ярьсан яриаг ч зөв биччихэж чадахгүй сэтгүүлчдийг яалтай нь билээ. Тэр сэтгүүлч бэлтгэж буй дээд сургуулиуд нь эд нартаа юу зааж байдаг юм бол оо?!
Яах вэ ?
Яах уу? гэдэг 2 өөр үгийг л сонгоод биччихээ чадахгүй юм даа. Мэргэжлийн хүмүүс ийм алдаа гаргахаар энгийн хүмүүх яах болж байна аа. Хэлний мэргэжлжжр хамгаалсан эрдэмтэн, докторууд эх хэлээ гажилтан орж байхад санаа зовдоггүй юм уу?! Үгээ хэлж, асуудал хөндөөч ээ! Эх хэлгүй боллоо ш дээ.

Avatar

Зочин 2021-12-06 202.21.108.38

Хоосон толгой аавынхаа толгойг л очиж маажиж хэвтэхгүй юун ч том сэдвээр ярьдаг юм бэ дээ.

Avatar

АМЖИЛТ ХҮСЬЕ 2021-12-06 103.111.68.3

БАТШУГАР ХООСОН ТОЛГОЙ БИШ САНАГДААД БАЙГАА ШҮҮ. ОЛОН АСУУДАЛД ОНОЛ БОЛОН ПРАКТИК ТАЛААС НЬ ГАРГАЛГААГ САЙН ГАРГАЖ ЫАЙНА

Avatar

Зочин 2021-12-06 115.131.143.192

Дэлхийн чиг хандлага одоо яг ийм л байгаа. Биднийг бодвол өндөр мэдлэг боловсролтой, туршлагатай мэргэжилтнүүд ийм зүйл ярьж байгаа. Хэрэв гадаад мэдээг жаахан сонирхоод уншвал өөр сонголт байхгүй юм билээ. Батшугарыг үнэлж байна шүү. УИХ-д адилхан л өндөр боловсролтой, гадаадад төгссөн хүмүүс байгаа ч ингэж ярих хүн байхгүй байгааг гайхаж байна. Иргэд бол энэ талаар заавал мэдэх албагүй шдээ.

Avatar

Зочин 2021-12-06 178.17.174.162

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-06 103.26.193.38

Энэ хүн судасаа бариулчихлаа. Зохицуулна гэнэ үү? Зохицуулсан гээд дараа нь төр хүмүүсийн алдагдалыг төрөөр төлүүлнэ гэсэн санаа байна даа.

Avatar

Зочин 2021-12-06 107.115.243.42

Наамбарваан гуай ХЗХ нэрээр луйвардаж мөнгийг цөм хийж баахан хүн шатаасан…хичнээн ч хүн шо-рон явав,хичнээн ч хүн амиа алдав…..хүү нь одоо коиноор луйвардах гэж байна

Avatar

Шинэ эрин 2021-12-06 66.181.161.34

Койнд тэнэг шуналтай новшнууд л итгэнэ

Avatar

Badarch taxar 2021-12-06 59.153.115.239

Шугар гуай ! Өөрөө койн гаргаад юм биш биз !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж