Хятад хүн 2030 оноос өмнө саран дээр газардана | News.MN

Хятад хүн 2030 оноос өмнө саран дээр газардана

Хятад хүн 2030 оноос өмнө саран дээр газардана

Хятад хүн 2030 оноос өмнө саран дээр газардана

Хятад улсын баг бүрэлдэхүүн 2030 оноос өмнө саран дээр газардах бүрэн боломжтой гэж тус улсын сансар судлалын ахлах эрдэмтэн Е Пейжан хэллээ. Е Пейжан нь "Chang’e-1" нэртэй Хятадын анхны саран дээр газардах станцын ахлах зохион бүтээгч бөгөөд тус улсын шинжлэх ухааны академийн академич юм.

Тэрбээр CCTV-д өгсөн ярилцлагадаа, “Технологийн судалгаа үргэлжлэхийн зэрэгцээ Хятад улс уг зорилгодоо хүрэхийн тулд идэвхийлэн ажилласаар байвал 2030 он гэхэд саран дээр газардах бүрэн боломжтой. Мөн сансар судлал бол зөвхөн шинжлэх ухааны асуудал болоод зогсохгүй, улс үндэстний ирээдүйтэй холбоотой асуудал юм” гэж онцолжээ.

Мөн тэрбээр “Сансрын технологиор тэргүүлэгч улс орнуудын хувьд төрөл бүрийн салбарт дэвшилтэт технологийг ашигладаг. Сансрын технологи нь бусад салбаруудаа асар их мэдээ мэдээллээр хангах боломжтой юм” гэж хэлжээ.

"Chang’e-5" станц нь өнгөрсөн жил ойролцоогоор 1731 грамм жинтэй сарны сорьц олж авсан бөгөөд энэ нь дэлхий дээр сүүлийн 40 жилийн хугацаанд анх удаа олдож буй сорьц юм. Уг сарны сорьцыг шинжилсний дүнд, Хятадын судлаачид хамгийн залуу сарны чулуу хоёр тэрбум жилийн настай гэдгийг тогтоожээ. Ингэснээр хүн төрөлхтөнд урьд нь мэдэгдээд байсан сарны галт уулын насжилт даруй 800-900 сая жилээр урт болсон гэсэн үг.

Сарыг судлах ажлын хүрээнд хийсэн нээлтүүд нь олон улсын хамтын нийгэмлэг дэх байр сууриа дээшлүүлэх гэсэн Хятадуудын оролдлогын нэгэн жишээ юм.

Ангараг гариг болон саран дээр газардсаны дараах Хятадын сансар судлалын томоохон зорилт бол астероидын судалгаа юм. Судалгааны баг аль хэдийн ажиллаад эхэлсэн гэж Е Пейжан хэллээ.

Эх сурвалж: China.org.cn

М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-06 202.126.89.75

Модон жорлонгоос дээшээ юм хийж чадахгүй гэдэг үнэн шүү. Эцэг эхчүүүд буруутай. Хүүхдүүд маш жижиг хүсэлтэй байна. Өмсөж байгаа хувцас амьдарч байгаа байр идэж байгаа хоолоорой уралдах юм даа.

Avatar

Onoch 2021-12-06 66.181.161.60

Одоо тэгээд яахавдээ, атаархдаг л бхдаа.

Avatar

Зочин 2021-12-06 103.80.210.183

хятадуудыг тэнгэр таалахгүй л дээ. луу ниргэж газар шилгээж арилгана. түрүүний бөөс толгойд гарсан цаг үе удахгүй өөрчлөгдөнө.

Avatar

Зочин 2021-12-06 185.220.100.245

>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-06 211.36.145.147

ТЭГЭХЭД МОНГОЛ МОДОН ЖОРЛОНТОЙГОО ЗУУРАЛДСААР Л… ДАРХНЫ ЧИГЛЭЛИЙН ГАНЦ ЗАМАА Ч ЗАСАЖ ЧАДАХГҮЙ. ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨГЖИЛ НЬ МЭӨ ЗУУНДАА БҮРМӨСӨН ГАЦСАН, СОНГУУЛЬ БОЛГОНООРОО ЛУЙВАРЧДЫГ ДУРТАЙ НЬ АРГАГҮЙ СОНГОЖ ДЭЭШ НЬ ЗАЛДАГ ТЭНЭГ МУЛГУУ ХАР МАССААР ДҮҮРСЭН ҮЛ БҮТЭХ УЛС БОЛСОН БАЙХ ШИВ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-12-06 43.242.241.249

Utaanaasaa salchaad jorlon gej h*** s** mine

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж