"Бид вакцинжуулалтын үр нөлөөгөөр Их хурлаа хийж байна"

Хуучирсан мэдээ: 2021.12.06-нд нийтлэгдсэн

"Бид вакцинжуулалтын үр нөлөөгөөр Их хурлаа хийж байна"

"Бид вакцинжуулалтын үр нөлөөгөөр Их хурлаа хийж байна"

МАН-ын 30 дахь их хурал өнөөдөр /2021.12.06/ болж буй.  100 жилийн түүхтэй, эрх баригч намынхан энэ удаагийн хурлаараа хүний эрхийг хамгаалах хийгээд авлигатай тэмцэх бодлого танилцуулахаар болсон гэдгээ олон нийтэд мэдээлсэн юм. Их хурлын эхэнд Мандатын комиссын дарга Д.Сарангэрэл үг хэлсэн юм. Тэрбээр "Тхуран цуглаад байна.

МАН-ын эрхэм журмын нөхөд та бүхэндээ чин сэтгэлийн баяр хүргэе. Цар тахлын хүнд сорилтын үед хуралдаж байна. МАН-ын бага хурлын тавдугаар сарын 2-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар намын дүрэмд өөрчлөлт оруулж, бага хурлын гишүүдийг 369 гэснийг 479, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 29 байсныг 37, хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг 15 гэснийг 19 болгож тус тус өөрчилсөн. МАН-аас 34789 гишүүнийг намын цахим системд бүртгэж, одоогийн байдлаар нийт 278.716 болж өслөө. Тоо бүртгэлийн тайлангаар 2020 оны эцэст намын гишүүний тоо 201267 байсан. Намын гишүүд нэмэгдэхэд олон хүчин зүйл нөлөөлсөн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж