Төрийн захиргааны байгууллагын ажилчид 73 сая төгрөгийн хахууль авчээ | News.MN

Төрийн захиргааны байгууллагын ажилчид 73 сая төгрөгийн хахууль авчээ

Төрийн захиргааны байгууллагын ажилчид 73 сая төгрөгийн хахууль авчээ

Төрийн захиргааны байгууллагын ажилчид 73 сая төгрөгийн хахууль авчээ

Авлигатай тэмцэх газрын /АТГ/ Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтан Б, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын албан тушаалтан Ж, иргэн Э нарт холбогдох хахуулийн үйлдлийг илрүүлэн шалгаж байна. 

Албан тушаалтан Б нь “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулах үүднээс арваннэгдүгээр сард хоёр удаагийн үйлдлээр нийт 73 сая төгрөгийн хахуулийг бэлэн болон бэлэн бусаар авсан гэх гэмт хэрэг үйлдсэн,
Албан тушаалтан Ж нь өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй үйлдлээр “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд хахууль авсан,
Иргэн Э нь давуу байдал бий болгох зорилгоор Б, Ж нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх үргэлжилсэн үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. АТГ-аас Б, Ж нарт  таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-06 104.244.74.121

>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

б 2021-12-06 103.229.120.114

Хуулийг нь чангалаач

Avatar

Зочин 2021-12-06 192.82.68.8

Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагыг нь солихгүйгээр наад авлига чинь цэгцрэхгүй.ТЭДНИЙ АВСАН ХҮМҮҮС НЬ Л АВЛИГА АВЧ БЫАГАА ШҮҮ ДЭЭ.

Avatar

mgl 2021-12-06 64.119.27.132

er ni bus shatnii darga avilga avdag geed helbel hol zuruhgui baih.

Avatar

зочин 2021-12-06 192.82.73.130

Ер нь давуу байдал олж авах гэж биш аргаа бараад л өгч байгаа доо.

Avatar

Зочин 2021-12-06 192.82.73.19

Таслаад сэргийлээд өг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж