Тайландад омикроны анхны тохиолдол илэрлээ

Хуучирсан мэдээ: 2021.12.06-нд нийтлэгдсэн

Тайландад омикроны анхны тохиолдол илэрлээ

Тайландад омикроны анхны тохиолдол илэрлээ

Тайланд улсад омикрон хувилбарын анхны тохиолдол илэрлээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын сүүлээр Испаниас Тайландад ирсэн АНУ-ын иргэнээс илэрсэн болохыг Даваа гаригт эрүүл мэндийн яамнаас мэдэгдэв. Уг иргэн нь нэг жил Испани улсад амьдарсан, 35 настай эрэгтэй бөгөөд харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй байгаа гэв.

Ийнхүү Тайланд нь цар тахлын шинэ хувилбар омикрон илэрсэн 47 дахь улс боллоо гэж Өвчний хяналтын төвийн ерөнхий захирал Опас Карнкавипонг хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Мөн тэрбээр нэмж хэлэхдээ, “Эрүүл мэндийн байгууллагууд ойрын хавьталуудад нь шинжилгээ хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар бүгд харьцангуй эрсдэл багатай байна” гэв.

Тайланд улсын хувьд энэ сарын эхээр Өмнөд Африкийн найман орноос нислэг хүлээж авахаа зогсоогоод байсан билээ. Харин энэ удаад Африкийн бусад орноос ирэх нислэгийг хязгаарлаж, олон улсын аялагчдын дунд болзошгүй тохиолдлуудыг хянаж байна.

Тайланд улсад Даваа гаригийн байдлаар Covid-19-ийн 4000 шинэ тохиолдол, 22 нас баралт бүртгэгдээд байна. Ингэснээр тус улсын хувьд өнгөрсөн жил цар тахал тархсанаас хойш нийт 2.1 сая шинэ тохиолдол, 20996 нас баралт бүртгэгдлээ. Эрүүл мэндийн яамны мэдээллээс харахад Тайландын нийт хүн амын 57 хувь нь хоёр тунт вакциндаа хамрагдаад байгаа юм байна.

Эх сурвалж: Reuters

М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж