Сурвалжлага: Шатахууны үнийн чөлөөлөлт иргэдийн халаасыг тэмтэрч байна | News.MN

Сурвалжлага: Шатахууны үнийн чөлөөлөлт иргэдийн халаасыг тэмтэрч байна

Сурвалжлага: Шатахууны үнийн чөлөөлөлт иргэдийн халаасыг тэмтэрч байна

Сурвалжлага: Шатахууны үнийн чөлөөлөлт иргэдийн халаасыг тэмтэрч байна

Монголд үнэ  нь өсөөгүй бараа бүтээгдэхүүн  байхгүй болжээ.  Гурил будаа, талх тариа, такси унаа, мах сүү, жимс ногоо, хувцас хунар гээд бүгд "гэрлийн хурдаар өссөөр". Эрээний хилийн хориг, импортын тэг зогсолтын хажуугаар эрх баригчид шатахууны үнэ чөлөөлсөн нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж эхэлжээ. 

Тиймээс “Арай дэндэж байна аа, өргөн хэрэглээний барааны  үнэ өдрөөр биш, цагаар өсөөд байвал юугаа идэж ууж, яаж амьдрах юм бэ” гэж иргэд бухимдана.

Арваннэгдүгээр сарын 22-нд шатахууны үнийн зөвлөлөөс үнийг чөлөөлөх шийдвэрийг гаргасан нь  иргэдийн нуруун дээрх ачааг улам нэмэв.

Өнөөдрийн байдлаар шатахууны үнэ 170-200 төгрөгөөр нэмэгдэж нэг литр АИ-92 шатахуун 2220-2250 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Шатахууны үнэ цаашид өсөхгүй гэх баталгаагүй. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ. Хэдийгээр төр нэг амаараа шатахууны үнийг чөлөөлсөн ч, нөгөө амаараа газрын тосны үйлдвэрлэлийн түүхий эдэд онцгой татвар ногдуулаад байгаа. Ингэснээр  дотоодод үйлдвэрлэж байсан компаниудын зардал өсч, бүтээгдэхүүний үнэ нь импортын бүтээгдэхүүнээс өндөр болж, энэ нь эргээд үндэсний үйлдвэрүүдийг дампууралд хүргэх болзошгүй байгааг ч мэргэжилтнүүд хэлэх болсон. Өөрөөр хэлбэл, шатахууныг чөлөөлөхөөс өмнө нөөцлөх, татварын болон эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой байжээ.

Хэрэвзээ шатахууны үнийг чөлөөлөх юм бол тусгай зөвшөөрлийг нь чөлөөтэй болгох, түүхий эдэд нь тавьсан онцгой албан татварыг тэглэхгүй бол цөөн хэдэн импортлогч хөлжиж, үйлдвэрлэгчид хөлд нь чирэгдэх эрсдэлтэй. 

Бараа бүтээгдэхүүний хомсдол нүүрлэснээс үүдэн үнэ хөөсрөхтэй зэрэгцээд шатахууны үнийг чөлөөлсөн нь эдийн засаг,  иргэдийн амьжиргааг биш импортлогчдын лоббиг дэмжсэн бодлого, шийдвэр боллоо гэж иргэд шүүмжлэлтэй хандаж байна.  Тодруулбал, шатахууны үнэ чөлөөлөх  шаардлага эдийн засагт бий ч цаг, үеэ олсон шийдвэр болж чадсангүй гэх шүүмжлэлийг хэлж буй хүмүүсийн нэг бол эдийн засагч Д.Амгалан. 

ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ТӨР ЗАСАГ ЗАСАГ БИДЭНД ХАМААГҮЙ ГЭЭД ОРХИЖ БОЛОХГҮЙ

Тэрбээр  “Үнийг чөлөөлсөн нь  би үхэхээс, чи үх гэж байгаатай адилхан шийдвэр болсон. Нэг үгээр хэлбэл, төр шатахуун импортлогч нарт  хамаг юмыг даалгаж байна. Манайд үнийг чөлөөтэй тогтоох  олон шатахуун импортлогч байхгүй. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсчхөөд байхад Засгийн газар анхнаасаа худал амлалт өгч үнийг хүчээр барьсан нь маш том алдаа. Хоёрдугаарт, импортоор шатахуун оруулж ирж байгаа импортлогчдын тусгай зөвшөөрлийг чөлөөлөх ёстой. Хэдхэн компани оруулах биш, оруулж чадах нь бүгдээрээ оруулах хэрэгтэй. Ингэж байж чөлөөт үнэ тогтдог болохоос биш хэдхэн компани монополь эрхтэй байхад чөлөөт үнэ тогтохгүй. Шатахуун импортолж байгаа компаниудад ямар нэгэн шахалт үзүүлэхгүй байх, тусгай зөвшөөрлийн шаардлага тавихаа болих хэрэгтэй. Гол нь ханган нийлүүлж байгаа нөөц дээрээ анхаарах нь чухал.  Өнөөдөр инфляци 10 хувьд хүрсэн. Үүний  30 гаруй  хувь нь шатахууны үнийн өсөлтөөс хамааралтай. Үнийн өсөлтийг төр засаг засаг бидэнд хамаагүй гээд орхиж болохгүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэглэсэн ч яадаг юм. Тэр бүү хэл тодорхой хэмжээний мөнгө төсвөөс гаргасан ч болно. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бодлогод тооцоо судалгаа хэрэгтэй гэсэн үг. Ийм арга хэмжээ авахгүй бол болохгүй”-гэв.

Шатахууны үнийн өсөлт махны үнэд хэрхэн нөлөөлж буй талаар сурвалжиллаа. Өглөө эрт “Хүчит шонхор" зах  дээр очвол түм түжигнэж, бум бужигнаж байв.  Энд хонины цул мах 10500 , хаа, гуя 8500-8800 төгрөгөөр зарагдаж байна. 

Өглөө 10500 төгрөгөөр зарагдаж байсан хонины цул мах үдээс хойшдоо 10000 төгрөг болж буурах жишээтэй. Махны үнэ тарган, туранхайгаасаа  шалтгаалж үнэ нь өөр, өөр аж.   

Гэхдээ тухайн өдрийн өглөө махны нийлүүлэлт хэр байсан, ченжүүд ханшийг хэдээр тогтоосноос шалтгаалж үнэд өөрчлөлт ордог гэдгийг худалдагч нар хэлж байна. 

ХОНОГИЙН  ХООЛНЫ МАХГҮЙ БАЙНА, ЗЭЭЛЭЭР ӨГЧ БОЛОХ УУ”

Хонины махны худалдаачин "Өнөөдөр 300 кг мах борлуулах гээд сууж байна. Одоогийн байдлаар 10 кг мах  зарлаа.  Хүмүүс хамгийн багадаа нэг  кг ба түүнээс дээш таван кг мах авч байна. Харин байнгын хамтран ажилладаг хоолны газрын хүмүүс өчигдөр ирж мах авсан. Ерөнхийдөө 15-аас дээш кг мах авдаг. Хүмүүсийн худалдан авах чадвар жилээс, жилд муудаж байна. Би 20 жилийн өмнө нэг  кг мах 1800 төгрөгөөр зардаг байлаа. Тэр үед иргэд махыг их хэмжээгээр авдаг, шуудайд хийгээд үүрээд явдаг байсан. Одоо бол нэг  кг махаа жижиг торонд хийгээд лявж байна. 2020 оны хөл хорионы үед байнгын худалдан авагчид маань  “Хоногийн хоолны махгүй байна, зээлээр өгч болох уу” гээд ирж байсан удаатай. Би зээлээр өгч  байсан. Түүнээс таньж мэдэхгүй хүнд өгөхгүй шүү дээ” гэлээ.

Тус захаас долоо хоногийнхоо махыг аваад гарч явах Г.Чимгээ Баянзүрх дүүрэгт амьдардаг аж. Тус захаас арван  кг хонины  махыг 90 гаруй мянган төгрөгөөр худалдан авчээ.  Цалин нь сүүлийн гурван жил нэмэгдээгүй, гэтэл гурил, будаа мах, сүү талхны үнэ өдрөөс өдөрт  нэмэгдчихлээ гэж багагүй бухимдлаа. Цалингаараа амьдардаг, тэтгэвэр тэтгэмжтэй хүмүүст шатахууны чөлөөлөлт, үнийн өсөлт, халдварт өвчин зэрэг нь хүнд цохилт болж байгаа нь  илэрхий.

 

"Хүчит шонхор" захын зогсоолын талбайд портер машинтай иргэд мах зарж байв. Идэшний цаг ирсэн учраас ихэвчлэн үхрийн махыг  гулууз, гулуузаар нь машины тэвшин дээр ачсан байх бөгөөд тэд “Мах аваарай” гэж орилно. "Сезон" нь эхэлсэн учраас  үхрийн гулууз мах сураглах иргэд олон байлаа. 

Энд үхрийн мах нэг килограмм /кг/ нь 8800-9000  төгрөг. 48 кг үхрийн өрөөл мах  авахад   422-432 мянган төгрөг төлнө гэсэн үг. Харин бүтэн үхэр 1.6 сая  төгрөг дотор  багтана. 

Хоёр өдрийн өмнө үхрийн мах нэг кг нь 10 мянган төгрөгт хүрчээ. Гэтэл  15 аймагт гарсан шүлхий өвчин махны нийлүүлэлтэд нөлөөлсний дээр шатахууны үнийг чөлөөлж, 200 төгрөгөөр нэмсэн нь үнэ өсөх шалтгаан болжээ. Харин өнөөдрөөс эхлэн үхрийн махны үнэ буурсан гэдгийг худалдаачид хэлж байна.  

Үхрийн махны худалдаачин Б.Дорж өглөө 06.00 цагт  есөн ширхэг бүтэн үхэртэй иржээ. Түүний хувьд долоон үхэр зарсан бол одоо хоёр үхэртэй үлдсэн байна. Тэрбээр “Иргэд өр зээл тавиад өвлийн идшээ бэлтгэж байна. Худалдан авалт гайгүй байна. Нэг бүтэн үхэр хэмжээнээсээ хамаарч 187-196 кг байна” гээд өөрийн данс руу орсон 1.6-1.7 сая төгрөгийн орлогоо харуулав.  Тэрбээр үргэлжлүүлэн “Хүмүүс хамаатан саднаараа нийлээд өвлийн идэш авах нь лангуунаас 12 мянгаар авснаас хамаагүй хямд тусна. Дотор зарж байгаа махны үнэ мэдээж өөр шүү дээ. Тухайн худалдагчид нэг бүтэн үхрээс 40 кг яс хаядаг.   Кг нь 9000 гэж тооцвол 360 мянган төгрөг хаядаг гэсэн үг. Энэ алдагдлаа нөхөхийн  тулд бидний зарж буй үнээс нэмж зардаг. Үүнийг бас буруутгах аргагүй” гэлээ.

 

“Хүчит шонхор захын” гадна талбайд  хонины мах нэг кг нь 7800 төгрөгөөр зарагдаж байна. 20-25 кг хонины гулууз мах авна гэвэл 156-195 мянган төгрөг төлөх нь.  Хонины махны худалдаачин  өглөө 30-40 гулууз махтай ирсэн бол  өглөөнөөс хойш арвыг заржээ.

Тэрбээр  "Бид  малчдаас авсан  махан дээрээ  200-300 төгрөг нэмж зардаг.  Covid-19 халдвар гарахаас  өмнө буюу хоёр жилийн өмнө  өдөртөө хамгийн багадаа 50-60 гулууз мах зардаг байлаа. Одоо бол 20-30-аас хэтрэхгүй байна. Өнгөрсөн долоо хоногт махны үнэ өссөн. Үүнд Төв цэнгэлдэхэд зохион байгуулагдаж байгаа махны өргөтгөсөн худалдаа нөлөөлсөн. Учир нь тэнд мах зарж байгаа хүмүүс биднээс махаа хямдхан авчхаад үнэ нэмж зараад байсан. Тиймээс   бид махны үнийг 400-500 төгрөгөөр нэмсэн. Хэдүүлээ үүнийг  яриад ямар ч нэмэргүй. Бид нараас шалтгаалах зүйл алга. Шатахууны үнийн асуудал төртэй холбоотой шүү дээ. Шатахууны үнэ өсөхөөр мэдээж бүх төрлийн бараа, бүтээгдэхүүн өсч л таараа" гэлээ.  

Төмөр замгүй, авто замаар тээвэрлэлт явуулдаг монголчуудын хувьд шатахууны үнийн чөлөөлөлт цар тахалтай, тэг зогсолтой хүнд хэцүү үед улам илүү дарамт болж эхэлжээ. Шинэ жил, цагаан сар гээд баяр ёслолоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ шатахууны чөлөөлөлт, хомсдол зэргээс шалтгаалж хэд хүрэхийг таашгүй. Ямар ч байсан ирэх оноос эхлээд иргэд цахилгаан, дулааны мөнгөө өөрсдөө төлнө. Ипотекийн зээлээ төлж эхэлнэ. Тэр үед ажилгүйдэл, ядуурлын хэмжээ хэд хүрэхийг таашгүй. Ямар ч байсан иргэд ийнхүү үнийн өсөлтөд хэдийнэ нэрвэгдэж, төрийн бодлого нэмэр дээр нэрмээс болж буйд бухимдалтай байна.

АРВАННЭГДҮГЭЭР  САРЫН 24-НЫ ӨДРИЙН БАЙДЛААРХ МАХНЫ ҮНЭ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-06 202.126.88.130

Одоо дахид нэмнэ. 300 төг нэмж 2560 бно. Баттай авсан мэдээ шүү.

Avatar

Монгол 2021-12-06 202.72.242.139

Унгасан хойноо хавчицгаа.

Avatar

Зочин 2021-12-06 202.55.188.104

Хохь нь ээ, МАНгас чинь сонгуульд зарцуулсан иргэдэд тараасан менгее ингэж суутгаж авдгым за. НДШ нэмэх, МСУТ 200к хуримтлуулах, хуухдийн 100к хуримтлуулах, …, гэх мэтээр янз бурийн аргаар ард иргэдээс суутгаж авна за. Одоо удахгуй тог ус дулааны телбер нэмэгдэнэ, бас НОАТ 10% – 15% болж нэмэгдэнэ. Баяртайгаар хулээж авцгаа даа менгеер саналаа худалдсан оркуудаа!!!

Avatar

Зочин 2021-12-06 43.228.131.118

Зах зээлийн нийгэм ийм байж болох ч "Нам"-г эх орон, түмэн олны дээр аваачиж тавьснаас нөхцөл байдал улам л дордсоор. Намчингууд одоо болиод өгөөчээ.

Avatar

Өвгөн Балдан 2021-12-06 64.119.20.87

ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМ гэж дуулсан байлгүй. Монголын ард түмэн 1990 онд энэ нийгмийг сонгосон. Одоо ухрах арга байхгүй. Капиталист нийгмийн зарчмаараа л улс явна. Хөрөнгөтнүүд нь улам баяжина. Мэдээж хөрөнгөтнүүд ажилчидгүй, хэрэглэгчгүй бол яаж хөрөнгөжих билээ дээ. Ажилчид өлөн зөлмөн амьдрах нь ойлгомжтой. Харин ажил хийх чадваргүй нь хорвоог орхихоос өөр замгүй. Бодит байдал ийм л байна даа.

Avatar

Zochin 2021-12-06 64.119.18.67

Зах зээлийн нийгэм иймэрхүү л байдаг. Цар тахлын энэ үед дэлхий даяар л барааны хомдол, хүлээлт, үнэ өсөлтийг хэцүү ч гэсэн нэгэн адил туулцгааж байна.

Avatar

Зочин 2021-12-06 178.17.174.162

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

хүннү 2021-12-06 202.179.26.229

Дотоодын нефтний үйлдвэрийн үнийг өндөр тогтоох гэж үнэ чөлөөлсөн биз. Нефтний шинэ үйлдвэр ашиглалтанд орох үед 1 л шатхуун 5000 гарсан байх биз. Тэгэхэд дотоодын 1 л шатхуун 4800 л байна биз. Үүнийг “АЛСЫН ХАРАА” гэнэ. Эс тэгвээс ард түмний шаардлагаар РОСНЕФТ-ийн колонкуудыг оруулах. 100 колонк байхад л болно. Нефт импортлогч ченжүүдээс авснаас энэ нь дээр. Үгүй ядаж хилийн үнэ гэж нэмэхгүй биз.

Avatar

Зочин 2021-12-06 66.181.184.138

МАНАЙ АНЫ ГИШҮҮД ТӨР ОРОЛЦОХ ЁСГҮЙ ЗАХ ЗЭЭЛИЙНХ НЬ ЗАРЧИМААР ОРХИ ГЭЖ МӨН ИХ ХЭЛЖ ЭСЭРГҮҮЦСЭН САЙН БАЙНА ЧӨЛӨӨТ ӨРСӨЛДӨӨНӨӨРӨӨ Ч АМЬДАРЦГААЯ

Avatar

зочин 2021-12-06 66.181.177.45

Шатахууныг хүссэн болгон оруулж ирнэ гэдэг үлгэр. Олон вагон шатахууныг 2-3 хоногт буулаж хадгалах боломж цөөн том компанид л байгаа. Тэгээд ч оросууд хувих бариад очсон хүн бүрт өгөхгүй, тийм боломж үгүй

Avatar

Зочин 2021-12-06 64.119.19.113

Өөрсдөө сонгосон шүү дээ . Өөрсдөө очоод сонгосон хүмүүстэй хэлэхгүй юу даа.

Avatar

Зочин 2021-12-06 66.181.177.237

БОГС ДОЛОСОН ХУЛДУ СУКАБАРАМ ЗАИЛ

Avatar

Зочин 2021-12-06 139.5.219.89

ЗАХ ЗЭЭЛИЙН САЙН МУУГ ХАМТАД НЬ ХҮРТ

Avatar

Зочин 2021-12-06 103.26.193.38

Зах зээлийн хөрөнгөлөг, чөлөөт нийгэмд орчихоод төрөөс юмны үнэ хянадаг байсан социализмын үеийн шаардлага тавиад уг нь утгагүй шүү дээ.

Avatar

Зочин 2021-12-06 202.179.27.4

МАН ГЭДЭГ ЭРХ БАРИГЧ НАМ ТҮҮНИЙ ЭНЭ ЦАГЫН ДАРГАЛАГЧ ХАМГИЙН АЗГҮЙ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ТОДОХРОЙЛСОН ЕС ОЮУН-ЭРДЭНЭД: АРД ТҮМНИЙ АМЬЖИРГАА БОЛ ТАНАЙ ЗГ-ЫН ХАМГИЙН ТОМ АСУУДАЛ. АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ АМЬЖИРГААНД ХАМГИЙН ТОМ АСУУДАЛ ҮҮСГЭГЧ НЬ ҮНИЙН ӨСӨЛТ. ҮНИЙН ӨСӨЛТИЙН ХАМГИЙН ТОМ ХӨШҮҮРГҮҮДИЙН НЭГ НЬ БЕНЗИН ТҮЛШНИЙ ӨСӨЛТ. БЕНЗИН ТҮЛШНИЙ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ТӨСӨВ ЗАРДЛЫГ ХЭМНЭСЭНЭЭРЭЭ ИНФЛЯЦИ ЯДУУРАЛТАЙ ТЭМЦЭЭД АМЖИНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ ТОМ ЭНДҮҮРЭЛ БОЛОВ УУ Л ГЭЖ БОДОЖ БАЙНА.

Avatar

Зочин 2021-12-06 202.179.27.4

ТЭГЭЭД ЕР НЬ ЭНЭ СҮҮЛИЙН 30 ЖИЛИЙН ДИЙЛЭНХИД НЬ МАН ЗАСГИЙН ЭРХ БАРЬСАН. ЖИЛ БҮР ЭРЧИМ ХҮЧНИЙ ИМПОРТОД 400 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЛАГДАЖ ИРСЭН ТУХАЙГАА АЙЛДАЖ. 10 ЖИЛД Л ГЭХЭД 4 ИХ НАЯД ТӨГРӨГ. ОДОО Ч ГЭСЭН ЯНЗ БҮРИЙН ЦАХИЛГААН СТАНЦУУД БАРИХ ТУХАЙ АЙЛДСААР… БЕНЗИНИЙ ҮНЭЭ ЧӨЛӨӨЛЧИХӨӨД АРД ИРГЭДЭЭ ҮНИЙН ӨСӨЛТИЙН ҮЕРТ АВТУУЛЖ ӨСӨР ХАЯЧИХААД ЯАЖ Ч ДАРААГИЙН СОНГУУЛЬД ОРОХ ГЭЖ БАЙГАА ЮМ. НАМАА АВААД 300 ТЭНЭГ ГИШҮҮНЭЭ АВААД 200 ТЭНЭГ АРДЧИЛСАН НАМЫН э****з ХУЖААГАА АВААД МАНАЙ ОРНООС ЗАЙЛНА УУ!!!!!!!

Avatar

Зочин 2021-12-06 202.9.40.56

АН-ынхан бензиний үнийг чөлөөлж, зах зээлийнх нь жамаар явуулна гэж дандаа шаардаж ирсэн. Тэдний хүсэл биелэж олон импортлогч компанийн эзэд баяжих боломжтой болжээ. Одоогийн төр засаг бол шатахуун импорлогчдыг дарамтлаад үнийг нь өсгөхгүй удаан хугацаагаар бариулаад байсан. Одоо хөг нь өнгөрөх шив дээ. Нэг өссөн үнэ хэзээ ч дорвитой буудаггүй бид олон бараан дээрээс мэдэрч ирсэн. Их санасан газар 9 хоног хоосон гэдэг л болно вий дээ

Avatar

HAHAHA 2021-12-06 66.181.161.113

АН ы шаардлагыг биелүүлсэн юм биз ээ хахаха буруу буруу бүхэн бусдын буруу юу 😀

Avatar

зочин 2021-12-06 139.218.63.183

дэлхийн зах зээл дээр хэд байна тиймл байх ёстой

Avatar

Зочин 2021-12-06 202.179.27.4

МАШ САЙН АНЗААРВАЛ ШАТАХУУНАА 1450 ТӨГРӨГӨӨР ЗАРЖ БАЙХ ҮЕДЭЭ Ч АШИГ ГАРГААЛ БАЙХ ШИГ БАЙСАН. ЯАГААД ГЭХЭЭД ЖИЖИГ НЭРТЭЙ ХУВИЙН НЭРТЭЙ ШТС-УУД НЬ 1420 1400 1350 ТӨГРӨГ ГЭДЭГ ҮНЭЭР ЗАРАХ ГЭЭД НӨГӨӨДҮҮЛ НЬ ДАРАМТЛААЛ 1440 ТӨГРӨГ БОЛГУУЛЧИХДАГ БАЙСАН. БИД ЖИЖИГ Ч ГЭСЭН АЛДАГДАЛТАЙ ҮНЭЭР ИХ АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖ ИЛҮҮ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ЗАРМААР БАЙНА ГЭХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ. 1450 ГЭДЭГ ҮНЭЭР ЯВЖ БАЙХАД БҮГД АЛДАГДАЛТАЙ БАЙСЫН БОЛ ЯАХ ГЭЖ КАРТЫН ХЯМДРАЛ ХӨНГӨЛӨЛТИЙН ЗАРТ ГЭЭД ҮНЭ УРАМШУУЛАЛААР ИЛҮҮ ИХ АЛДАГДАЛ ХҮЛЭЭ

Avatar

Зочин 2021-12-06 202.179.27.4

ИЛҮҮ ИХ ЗАРЖ ИЛҮҮ ИХ АЛДАГДАЛ ХҮЛЭЭХ ГЭЭД ӨРСӨЛДӨӨД БАЙДАГ БАЙСЫН?? ЭНДЭЭС 1450 ТӨГРӨГ БАЙХАД Ч АЛДАГДАЛ БАГАТАЙ БАЙСАН НЬ ХАРАГДАНА. ОДОО Ч ГЭСЭН 2220 ГЭЭЛ ӨӨРИЙН ХЭРЭГЛЭГЧ КАРТЫН ХЭРЭГЛЭГЧ ГЭЭД ХЭРЭГЛЭГЧЭЭ АЛДАХГҮЙН ТУЛД 50-70 ТӨГРӨГ ХЯМДРУУЛЖ АЛДАГДАЛ ХҮЛЭЭХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА. ИХ ЗАРАХ ТУСМАА ИХ АЛДАНА БИЗ ДЭЭ. ТЭГТЭЛ НЭГ НЭГИЙНХЭЭ УРДУУР ОРЖ ҮХЭЕ МӨНГӨӨ АЛДАЯ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ АЛЬ БОЛОХ ИХ ЗАРАХ ГЭЭЛ ҮХЭЛДЭЭД БАЙГАА. ЭНДЭЭС ТЭГЖ БИДНИЙ ӨМНӨӨС ЯМАРЧ АЛДАГДАЛ ХҮЛЭЭГЭЭГҮЙ НЬ ОЙЛГОГДОНО.

Avatar

Зочин 2021-12-06 202.179.27.4

ЗҮГЭЭР Л БҮХ ШТС-ҮҮД ХУДЛАА Ш ААЖААГААН ГЭДЭГ ҮГ ХЭЛМЭЭР БАЙГАА БИЗ ДЭЭ ТЭГЭХЭЭР. 2450-2500 ТӨГРӨГНӨӨС ДЭЭШ ЗАРЖ БАЙЖ Л АЛДАГДАЛГҮЙ АЖИЛЛАЖ АШИГ ГЭЭЧИЙГ ОЛОХ ТУХАЙ АЙЛДААД БАЙГАА СИНГАГИЙН БИРЖИЙН ҮНЭЭС ХӨӨЖ ГАРГАСАН ГАРГАЛГАА ГЭЭД. ТЭГҮҮЛ ЗАРАХАА Л БАЙЧИХААЧ. БИД Ч ГЭСЭН АЛХДАГ БОЛООД УДЖИЛ БАЙНА ШД. БАЙХГҮЙ ОЛДОХГҮЙ ЮМ ЗАРЖ БАЙГАА АЯТАЙ ААШХЫН. ЗАЙЛ Л ДАА ТА НАР. ИМПОРТ ХИЙГЭЭД ОРУУЛААД ИРЭХ МӨНГӨТЭЙ ЧАДАЛТАЙ ХҮМҮҮС КОМПАНИУД ЗӨНДӨӨ БАЙНА. БУЯНЫ БЕНЗИН ЗАРЖ БАЙГАА ГЭСЭН ШИГ Л ХУД ХУД ҮСЭРХИЙН

Avatar

Зочин 2021-12-06 202.126.88.140

Тусгай зөвшөөрөл олгож, хэдэн компанид монополь эрх олгочихоод чөлөөт зах зээл гэж яриад нэмэргүй. Эрүүл, шударга өрсөлдөөн байж байж үнэ зөв тогтоно. Тусгай зөвшөөрлөө хүчингүй болгоод аль чадаж байгаа нь чанар, үнээр өрсөлдөх боломж олгох хэрэгтэй. Харин оруулж ирж байгаа шатахууны чанар шаардлага хангаж байгаа эсэхийг л улс хяная, хэрэв муу шатахуун оруулж ирж, хэрэглэгчдийг хохироовол тийм компаниар хохирлыг нөхөн төлүүлж, дахин энэ бизнест оролцох боломжийг нь хаах хэрэгтэй.

Avatar

Иргэн 2021-12-06 202.21.114.170

Ямарч ойлголтгүй балай юм бичиж суухаасаа ичдэггүй лүд юм аа. Чөлөөт зах зээлийн зарчмаараа явах нь туйлын зөв. Алхаад явахад 20 минут болох газар 2 цаг түгжирч эмнэлэг, тусламж авах ёстой хүмүүс нь тусламжаа авч чадахгүй байгаа нь энэ олон машин холхиж байгаагийн гай. Одоо үнийн өсгөөд ажил хэрэг бүтээж, амьдарлаа машинаар залгуулж байгаа нь өндөр үнээр түлш шатахуунаа хийгээд бусад нийтийн тээвэртээ суугаад явцгаая, стрессгүй сайхан болно. Чадахгүй нь машин унаж яадын.

Avatar

Зочин 2021-12-06 202.131.238.114

Hohineee sanalaa zaraad, hoolnii mongond huurtaad bai hohino hohino. uuharsan tsagtaa, zov humuusee songoson tsagtaa zov niigmiig buteej bid bugd eruul ayulgui niigemd amidrana

Avatar

Монголын ард түмэн Азгүй юм даа 2021-12-06 192.82.78.136

Хүчтэй удирдагч манлайлагч Монгол оронд, Ард түмэнд хэрэгтэй байна.

Намын нэрээр бие биенээ хөөргөсөн авлигачид луйварчид биш.

Ард түмнийг хайралдаг Удирдагч үгүйлэгдэж байна.

Avatar

Зочин 2021-12-06 66.181.181.116

Том колонкууд байнгал үнээ нэмж байдийшдээ үнийн буулгая гэхээр ард иргэдээ яаж шоголдор билээдээ өөр чанартай мөртлөө хямдханаар түгээе гэж байгаа колонкуудыг оруулаад ирж болдгүймүү

Avatar

Зочин 2021-12-06 103.229.122.11

Шатахууны үнэ чөлөөлөхөөс өөр аргагүй!! Харин импортлох тусгай зөвшөөрөлгүй болгоно гэдэг маш буруу!!! Хэрэв ингэх юм бол хульхи, хуурамч шатахуун оруулж ирэх, элдэв юм холих г.м. аюул нүүрлэнэ!! Хариуцлага тооцох гэхээр барьцгүй, эзэнгүй шахуу юм болно!!!

Avatar

Зочин 2021-12-06 202.21.96.212

Үнийг чөлөөлөхгүй бол хомсдолд дахин орох өндөр эрсдэл байгаа биз дээ? Өмнөх шигээ дахиад бөөн оочир. Улсын төсөв тааруу байхад үнэ чөлөөлөхөөс өөр шийдэл байгаа юм уу?

Avatar

Зочин 2021-12-06 202.126.88.149

За битгий алцганцгаа……МАН гаруудыг өөрсдөө л сонгоо биздээ …Хэнч бууу тулгаагүй шдэ ..
Хэнтийн пяздуукууд л Хүк, Оюук хоёрыг хаданд гаргаа биздэ ….. Одоо ульж гуцалгүй олдсноо гударцгаа ….

Avatar

Зочин 2021-12-06 192.82.89.233

АН-ын луйварчид зах зээлд шилжих нэрээр иргэдийн халаас тэмтрэх, олонхыг ядууруулах бүх гарц замыг нээсэн биз дээ.Аж ахуйн нэгж компаниудын н үйл ажиллагаа, түүний дотор ,үнэ тогтооход төр оролцохыг бүр хориглоод хуульчлаа биз дээ..Одоо тэгээд зах зээлийн гол гэх энэ зарчимаас ухрах хэрэг үү.Ямар барааны үнийг төр хязгаарлаж зохицуулж болох ямарыг нь зохицуулж болохгүй дураар орхих ёстой болж байна аа.

Avatar

Зочин 2021-12-06 66.181.161.113

АН geed l shalchignaad baihiin sdaa chin. odoo baigaaa asuudaliig hen uusgeed baigaan

Avatar

Зочин 2021-12-06 202.126.89.173

Олон улсад нёфтийн нүэ 7 лолоо хоног дараалан буурч 83 $-аас 69 болоод байхад манайд өсөөд байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж