Пара пауэрлифтингийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 5-ны өдрүүдэд Гүржийн нийслэл Тбилис хотод боллоо. Ес дэх удаагийн энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 437 тамирчин өрсөлдөв.
Монгол Улсаа төлөөлөн Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Содномпилжээ оролцож, 107 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр 244 кг-ыг өргөсөн бол алтан медаль хүртсэн Ираны тамирчин Гарибши Алиакбар 245 кг өргөжээ. Харин хүрэл медалийг мөн Ираны тамирчин Рази Саман 235 кг өргөсөн амжилтаараа хүртэв.
😍WHAT A CONTEST😍
Sodnompiljee Enkhbayar of Mongolia lifts 244kg to take the lead!#Tbilisi2021 | #ParaPowerlifting | @Paralympics pic.twitter.com/T8PPmDemnr
— #ParaPowerlifting (@Powerlifting) December 5, 2021
Багийн дүнгээр Хятад таван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаараа тэргүүлсэн бол тэдний араас гурван алт, гурван мөнгө, нэг хүрэлтэй Иран, гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай Нигери зэрэг улсууд удаалжээ. Монгол Улсын тухайд нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаараа 13 дугаар байрт жагсав.
Холбоотой мэдээ