"Хятадын талаас хил нээх зөвшөөрөл хүлээж байна"

Хуучирсан мэдээ: 2021.12.06-нд нийтлэгдсэн

"Хятадын талаас хил нээх зөвшөөрөл хүлээж байна"

"Хятадын талаас хил нээх зөвшөөрөл хүлээж байна"

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хил гаалийн цаг үеийн асуудлаар болон тус яамнаас хэрэгжүүлэх урт хугацааны ажлын талаар танилцууллаа.


Тэрбээр, Covid-19 халдварын тархалтаас шалтгаалж Хятадын хил хаагдсантай холбоотой асуудлууд гарч байгаа. Өнөөдрийн нөхцөл байдлын тухайд авто боомтууд дээр чингэлгүүд саатсан. Автозамын боомт буюу Замын-Үүд Эрээний боомт тодорхойгүй хугацаанд хаагдсан нь олон хүндрэл учруулсан. Тиймээс энэ долоо хоногт хил нээхээр бүх бэлтгэлийг хангасан. Холбогдох албаны хүмүүс дундын бүс дээр долоо хоног ажиллаад өчигдөр ирсэн.

Хятадын тал дундын бүс дээр камержуулалт, гэрэлтүүлгийн ажил хийсэн бол Монгол Улсын талаас тээврийн хөлсийг тохирсон зэрэг нааштай мэдээллүүд байна. Мөн амархан эвдрэх, муудах ачаа барааг тээвэрлэх зориулалтаар тээвэр логистик компаниуд тусгай тээврийн хэрэгслийг бэлдэж байна.

Яамнаас хэрэгжүүлэх урт хугацааны ажлын хувьд боомтуудыг холбох ажлыг хийж байгаа. Төмөр замаар холбогдсон гурван боомт буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Замын-Үүд, Дорнод аймгийн Эрээнцав боомтууд дээр мөн ажлууд хийж байна. Цаашид баруун босоо чиглэлийн төмөр замыг бий болгоно. Ингэснээр Завхан аймгийн авто сууриас баруун аймгуудаар яваад Шивээ хүрэн боомтоос хойш Сэхээ боомттой төмөр замтай холбох нь. Мөн зүүн чиглэлийн төмөр замын ажлын концесс зарлагдаад байна. Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд нүүрсний тээврийн хөлс 32 ам.доллар байгаа бол төмөр зам ашиглалтад орсноор 8.5-9.5 ам.доллар болж тав дахин буурах боломжтой.

Агаарын тээврийн тухайд олон улсын ганц боомт болох Хөшигийн хөндийн Чингис хаан нисэх буудал байгаа. Цаашид Өмнөговь аймгийн Даланзадгад, Ховд аймаг, Увс аймаг болоод Дорнодын Чойбалсан, Хэнтий аймгийн Өндөрхаан буудал, Хөвсгөл аймгийн Мөрөн зэрэг томоохон хотуудын агаарын нисэх онгоцны буудлыг олон улсын нисэх буудал болгохоор анхаарна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж