Мьянмарын жагсагчид руу цэргийн ачааны машин дайрчээ

Хуучирсан мэдээ: 2021.12.06-нд нийтлэгдсэн

Мьянмарын жагсагчид руу цэргийн ачааны машин дайрчээ

Мьянмарын жагсагчид руу цэргийн ачааны машин дайрчээ

Мьянмар улсын хуучин нийслэл Янгон хотод жагсагчид руу цэргийн ачааны машин дайрсны улмаас хэд хэдэн хүн бэртсэн хэрэг гарчээ. Гэрчийн этгээдүүдийн мэдүүлгээс үзвэл, цэргүүд зугтаж буй жагсагчид руу гал нээж, заримыг нь цохижээ. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон төрийн эргэлтээс хойш жагсаалын үеэр 1200 гаруй хүн амиа алдаж, 1000 орчим хүн хоригджээ. Ням гаригт болсон уг жагсаалын үеэр 11 хүнийг баривчилсан бөгөөд гурван хүн бэртэж, тэднээс нэгнийх нь биеийн байдал муу байна.

Ачааны машин жагсагчдын дунд дайрч ороогүй, зөвхөн үймээн самууныг тараах зорилготой лбайсан гэж цэргийнхэн баталжээ. Мьянмарын мэдээллийг агентлаг "MPA"-с мэдээлснээр баривчлагдагсдын дунд хоёр ч сэтгүүлч байсан гэв. Нэг нь бэртсэн, харин нөгөөхтэй нь холбоо барьж чадаагүй байна гэжээ.

Янгон хотод Ням гаригт дор хаяж гурван ч жагсаал болсны нэг нь дээрх Хунтын дэглэмийн эсрэг жагсаал байв. Урьд нь цэргийнхэн жагсагчид руу гал нээж байсан тул тэд ихэвчлэн жижиг бүлгүүдэд хуваагдан жагсаалаа зохион байгуулдаг аж. Энэ удаагийн жагсаал дөнгөж эхлээд хэдхэн хормын дараа цэргүүдийн дайралттай тулгарчээ.

Нэгэн жагсагч "Reuters" агентлагт өгсөн ярилцлагадаа, “Би цохиулаад яг ачааны машины өмнө унасан. Нэг цэрэг намайг буугаараа цохьсон ч би биеэ хамгаалж, буцаагаад өөрийг нь цохьсон. Намайг тахир замаар орон зугтаах үед тэр цэрэг гэнэт буудсан. Би азаар амьд гарлаа” гэж ярьжээ.

Жагсаал тараах зорилготой цэргийнхний энэ үйлдэл нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт тооцогдохоор байна гэж НҮБ-аас мэдэгдсэн байна.

Хунтын дэглэм нь өнгөрсөн жилийн сонгуулийн санал хураалтад луйвар орсон гэж үзэж байгаа бөгөөд ингэснээрээ хоёрдугаар сард болсон төрийн эргэлтийг зөвтгөсөн байр суурьтай байгаа юм. Тус сонгуулиар тухайн үеийн удирдагч Аун Сан Су Чигийн нам үнэмлэхгүй ялалт байгуулж байжээ. Сонгууль ил тод шударга болсон бөгөөд Аун Сан Су Чигийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн нь улс төрийн зорилготой гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм.

Эх сурвалж: BBC

М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж