1,396,972 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.06-нд нийтлэгдсэн

1,396,972 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 842,300,188.78 төгрөгийн үнийн дүн бүхий 1,396,972 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +14.86%), "УБ-БҮК" ХК (BUK+12.95%), болон "Монноос" ХК (MNS+12.15%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR-11.00%), "Багануур" ХК (BAN- 10.13%) болон "Жидакс" ХК (SOH- 7.14%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 44,691 ширхэг нэгж эрх 26,663,701 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд долларын 257 ширхэг үнэт цаасыг 25,700 ам.доллараар арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.48 хувиар өсөж 39784 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,293,096,321,529.71 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж