Тель-Авиваас Москва руу нисч явсан Оросын “Аэрофлот” компанийн нисэх онгоцны замд NATO-гийн "CL-650" тагнуулын онгоц гатлан орж ирж, Хар тэнгисийн дээгүүр өндрөө өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн талаар ОХУ-ын Агаарын тээврийн улсын ерөнхий газар Бямба гаригт мэдэгдэв.
"Аэрофлот" компанийн "SU501" онгоц 142 зорчигтой нисч байсан аж. Агаарын хөдөлгөөний удирдлага тус замаар өөр онгоц шүргэн өнгөрч байна гэж хэлснээр хөөрч байсан хэмжээнээсээ 2000 фит доошилжээ.
Хар тэнгисийн амралтын газар болох Сочи хотоос Скопье руу нисч байсан жижиг "CL-650" онгоц мөн чиглэлээ өөрчлөх шаардлагатай болсон гэж "Росавиациа" нисэхийн агентлаг мэдэгдэв. Тус тагнуулын онгоц одоогоор NATO-гийн аль гишүүнийх нь тодорхоогүй байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Т. Исү
Холбоотой мэдээ