Өмнөд Солонгосын шилдэг эрэгтэй хамтлаг “BTS” АНУ-ын Лос-Анжелес дахь тоглолтоосоо өнөөдөр (2021.12.6) Сөүлд буцан иржээ. Нэг жилийн дотор олсон орлого нь Өмнөд Солонгосын эдийн засгийн тал хувьтай тэнцсэн “BTS” хамтлагийн гишүүд гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх урт хугацааны амралтаар шагнуулжээ. Тэд удахгүй болох зул сар, шинэ жилийн баярыг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх аж. Хамтлаг 2019 онд дебут хийснээс хойш хоёр дахь удаагаа ийнхүү урт хугацаанд амрах гэж байна.
Цар тахлын халдвараас шалтгаалан хамтлагийн гишүүд АНУ-аас буцаж ирмэгцээ гэртээ 10 хоног тусгаарлах дэглэм сахина. Тус хамтлаг Лос-Анжелест болсон Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслолоос (AMA) оны шилдэг уран бүтээлч гэх гурван гол номинацийн нэгийг өвөртлөн эх орондоо иржээ. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 2-ны хооронд болсон дөрвөн тоглолтынх нь 214 мянган тасалбар бүгд зарагдаж дууссан ба 33.3 сая ам.долларын орлого олсон аж.
Хамтлаг урт хугацааны амралтынхаа дараа шинэ цомог, тоглолтын ажилдаа орох тухай “Big Hit” агентлаг мэдээлжээ. Гэхдээ тэднийг хэр хугацаанд амрахыг нарийвчлан мэдээлээгүй байна.
ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES
Холбоотой мэдээ