Буудлагын сэжигтний эцэг эх ял үүрэхгүйг хичээж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.06-нд нийтлэгдсэн

Буудлагын сэжигтний эцэг эх ял үүрэхгүйг хичээж байна

Буудлагын сэжигтний эцэг эх ял үүрэхгүйг хичээж байна

АНУ-ын Мичиган хотын ахлах сургуульд болсон буудлагын үеэр дөрвөн хүний амь насыг хөнөөсөн. Уг хэрэгт буруутгагдаж байгаа Этан Крамблигийн эцэг эх Жеймс, Женнифер Крамбли нар ял авахаас татгалзаж, гэм буруугүй гэж өөрсдийгөө үзэж байна.

Хосуудын шүүх хурал Бямба гаригт болсон бөгөөд тэд дөрвөн зүйл ангиар ял сонсоод байна. Шүүгч тус бүрийг 500 мянган ам.доллараар торгосон бөгөөд хорих шаардлагатай гэж үзэж оргон зайлхаас сэргийлэх арга хэмжээ авна гэжээ.

Хосуудын өмгөөлөгч оргосон гэх цагдаагийн мэдэгдлийг үгүйсгэж 50-100 мянган ам.долларын барьцааг буцаан нэхжээ. Хосыг олоход гэртээ бус рекламны барилга дотор байсан тул цагдаа нар оргосон гэж үзэж буй.

Тэднийг нэг хуулийн фермийн Шаннон Смит, Мариеэл Леман нар төлөөлж байгаа юм. Шүүх хуралд Крамбли хос хамт ирж ял сонсох агшинд Женнифер Крамби шүүгчийн өөрт нь тулгаж байгаа ялыг “ойлгож байна” гэж уйлжээ.

Өмгөөлөгч Смит хэлэхдээ “ Крамбли хос тийм ч амархан бууж өгөхгүй, бусад хүмүүсийн адил болсон явдалд сэтгэлээр унаж байгаа ч тэд гэм буруутай гэх нотолгоо байхгүй” гэжээ.

Эх сурвалж : NBC News

Т. Исү

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж