Омар Бин Ладен сэтгэлээр унахаараа Клинт Еиствүүдын тоглосон "Unforgiven" киног үзэх дуртай. Бусдаар тэрбээр ландшафт, сарны гэрэл дэх Нил мөрний цөл, Америкийн баруун эрэг, үхрийн гавлын яс, үхсэн мод зэрэг зурна. Аль Кайдагийн удирдагч Осама Бин Ладены дөрөв дэх хүү тэрбээр эцгийн дүр төрхийг усны дусал мэт дуурайсан.
Ухаалаг утасны камераас үзэхэд Омар эцгийнхээ хүчирхэг хамар, зоримог бор нүдийг өвлөн авсан нь харагдана. Гэхдээ урлагийн авъяасаа ээжээсээ өвлөжээ. "Манай ээжийн гэр бүлийн зарим хүмүүс урлагийн өндөр мэдрэмжтэй" гэж Омар "WhatsApp" дээр тайлбарласан байв. “Манай ээж зураг зурах дуртай, миний нэг эгч мөн адил. Манай нагац ах бас их сайн зураач байсан. Тиймээс зурах сонирхол миний цусанд шингэсэн байдаг" гэжээ.
Түүний бүх зургуудыг ажиглавал балчир хүүхэд мэт энгийн байдлыг агуулсан байдаг байна. Тэрбээр бага балчир насандаа хүчирхийлэл, аллага, цус урсгалтаас өмнөх үеийн өөрийгөө хайж буй Омар байв. “Би хөгжилдөж байсан үеэ санаж байна. Тэр үед амьдралын барааныг олж харахад хэтэрхий гэнэн байсан” гэж хэлэв. “Би цөлийн элсэн манхан, эрэг дагуух далай тэнгисийг санаж байна. Хүүхэд насны амар амгаланг санаж байна” гэлээ.
Тэрбээр долоон настай байхдаа Осамагийн адуунуудыг сайхнаар зурдаг байсан бөгөөд нэгэн удаа сургуулийн хананд түүний зургийг тавих болсон нь цорын ганц аз жаргалтай мөч нь байсан гэж дурсдаг.
Гэхдээ бага насны жаргалтай мөч салхинд хийсэх мэт байв. Хоёр жилийн дотор Саддам Хуссейн хүмүүс Кувейт руу довтолсон бөгөөд Осама Бин Ладен Арабыг Иракийн хүчнээс хамгаалах нь зүйтэй гэж итгэн гэр бүлийн фермээ цэргийн бааз болгосон боловч гурван жилийн дотор Саудын Арабтай муудалцаж, Судан руу нүүхээр болсон байна.
Геополитикийн мөргөлдөөний үед аалзны тор шигтгэсэн гал дунд Омар өсвөр насандаа аавыгаа Суданы Хартум хотод дагаж, хожим өсвөр насаа Афганистаны хөндий, уулын бэл, дайны бүсэд эцгийгээ сүүдэрлэн бараадаж өнгөрүүлсэн юм. Омар барууны үл итгэгчдийн армитай тулалдаанд бэлтгэхийн тулд Тора Борагийн ойролцоох Аль-Каидагийн бэлтгэлийн хуаранд ирэхдээ 15 настай байсан бол 16 настайдаа Афганистаны иргэний дайны сум, зэвсэг хариуцсан фронтод ажиллаж байжээ.
Өдгөө 39 настай Омар өнгөрсөн 20 жилийн хугацаанд ихэр цамхагийн халдлагыг өдөр болгон бодож, амь насаа алдсан олон мянган хохирогч, тэдний гэр бүлд нь эмгэнэл илэрхийлж, гэм зэмгүй иргэдийг хөнөөсөн Аль Кайда бүлгийг буруушааж байна.
Омар 2008 онд "Ассошиэйтед Пресс" агентлагт өгсөн ярилцлагадаа "Олон хүмүүс арабуудыг , ялангуяа Бин Ладенуудыг, ялангуяа Осамагийн хөвгүүдийг бүгдийг нь террорист гэж боддог. Гэхдээ тийм биш" гэж хэлжээ.
Омар хэзээ ч АНУ очиж үзээгүй бөгөөд алс холын орны талаарх ойлголтыг нь "Хүн төрөлхтний түүхэнд гэрчлэгдсэн хамгийн муу соёл иргэншил" гэж тодорхойлсон аав нь бий болгосон нь дамжиггүй. Гэхдээ Омарын зургууд түүнийг контри хөгжим , барууны романтик кино болон зохиолд дуртайг мэдэж болох бөгөөд өсвөр насандаа анх удаа радеогоор барууны хөгжим сонсч байжээ. Хахир хатуу дайны гамшигт балчир насаа өнгөрүүлсэн түүний зургаас бид бүхэн өөр өөр ертөнцийг олж харах биз.
Эх сурвалж: VICE
Т. Исү
Холбоотой мэдээ