“Цэцэрлэгүүдэд холимог анги байгуулж магадгүй”

Хуучирсан мэдээ: 2021.12.06-нд нийтлэгдсэн

“Цэцэрлэгүүдэд холимог анги байгуулж магадгүй”

“Цэцэрлэгүүдэд холимог анги байгуулж магадгүй”

Монгол ардын намын 30 дахь Их хурлын үеэр өнөөдөр /2021.12.6/ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 18-наас албан ёсоор эхэлнэ. Цэцэрлэгийг хоёр сарын хугацаанд хааж, цахимд шилжүүлэх үндэслэл бий. Энэ талаар холбогдох газруудтай хэлэлцсэн. Тодруулбал, гуравдугаар тунд хамрагдаж байгаа иргэдийн идэвх муу байна. Бүүстэр тунгийн хамрагдалт муу байгаа нь сэтгэл зовоож байна. Өнгөрсөн есдүгээр сараас хүүхдүүдийн өвчлөл нэмэгдсэн нь танхимаас биш, гэр бүлийн хүрээнээсээ халдвар авах нь ихэссэнтэй холбоотой. Хоёрдугаарт, томуугийн тархалт нэмэгдэж, дэгдэж байна. Томуугийн дэгдэлт нэмэгдэх нэг сарын хугацаанд цэцэрлэг, сургуулийг хаах шийдвэрийг эрүүл мэндийн багийнхан зөвлөж байгаа. Гуравдугаарт, сурагчдын амралт эхлэхэд цэцэрлэгийн ирц 60-70 хувь буурдаг юм байна. Энэ жилийн тухайд цэцэрлэгийн ирц 30-40 хувь буурсан үзүүлэлттэй байгаа. Сурагчдын амралт эхлэхээр ирц үүнээс ч буурна.

Боловсролын яамнаас нэг хувилбарыг судалж үзэж байгаа. Тэр бол хөгжлийн бэрхшээлтэй, зайлшгүй асаргаа сувилгаатай хүүхдүүдийн тусгай цэцэрлэг, харах хүнгүй, заавал ч үгүй цэцэрлэгт өгөх ёстой хүүхдүүдийг дундын буюу холимог анги байгуулж авч магадгүй.

Тэгэхлээр цэцэрлэгийг 100 хувь хаахгүй гэсэн үг. Хэрэв холимог ангиар хүүхдүүдээ авах бол хувийн цэцэрлэг ажиллах нөхцөл үүснэ. Иргэд нэмэлт тундаа 50 хувь хамрагдах юм бол бид хоёр, гурван настнуудаа 100 хувийн дүүргэлттэйгээр цэцэрлэгт хамруулна" гэв.

"ХҮҮХЭД ЗОДСОН БАГШ ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ БОЛОХ НЬ ТОГТООГДСОН"

Мөн энэхүү мэдээллийн үеэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ирээдүй” цэцэрлэгийн дунд ангийн багш М нь хүүхдүүдийг зодож, ёс бус харьцаж байгаа бичлэг цахим орчинд тархаж, цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар албан тайлбар өгөв. Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн өгсөн мэдээллээр хүүхэд зодсон багш хуурамч дипломтой болох нь тогтоогдсон. Мөн тус цэцэрлэгийн эрхлэгч нь хуурамч дипломтой болох нь тогтоогдоод байна. Бид өнгөрсөн долоо хоногт хуралдаж, боловсролын байгууллагын ажилтнуудын дипломыг шалгах ажиллагаа явуулахаар боллоо. Хүүхэд хүчирхийлдэг багш, сурагч, эцэг, эхчүүд тоймгүй болжээ. Тиймээс тохирох хариуцлагыг шат бүрт нь тооцоод явна гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж