"Big Bang"-ийн Тэян, Мин Хё-рин нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа

Хуучирсан мэдээ: 2021.12.06-нд нийтлэгдсэн

"Big Bang"-ийн Тэян, Мин Хё-рин нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа

"Big Bang"-ийн Тэян, Мин Хё-рин нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа

Өмнөд Солонгосын урлагийн ертөнцийн сайхан хосуудын нэг "Big Bang" хамтлагийн дуучин Тэян болон түүний эхнэр, үзэсгэлэнт бүсгүй жүжигчин Мин Хё-рин нар өнөөдөр/2021.12.06/ анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Энэ талаар тус улсын хамгийн алдартай мэдээллийн эх сурвалжуудын нэг “Hankook Ilbo” мэдээлсэн бөгөөд хосууд хүүтэй болсон гэнэ. Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж.

Ийнхүү Тэян “Big Bang” хамтлагаас аав болж буй анхны гишүүн болж байна.

"YG Entertainment”-ийн мэдэгдэлд “Тэян, Мин Хё-рин нар хүүтэй болсон гэдэг үнэн” гэжээ. Хосууд анх 2014 онд Тэяний “1AM” клипний үеэр танилцаж, 2018 оны хоёрдугаар сард гэрлэж байв. Тэднийг хүүхэдтэй болж буй талаар өнгөрөгч есдүгээр сард шуугисан билээ.

Өдгөө 33 настай Тэяний хувьд сүүлийн жилүүдэд нам жим амьдарч байгаа бол түүний гэргий 35 настай жүжигчин бүсгүйн хувьд хамгийн сүүлд 2019 онд “Uhm Bok-dong” гэх дэлгэцийн бүтээлд оролцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж