Нью-Орлеанст аяллын хөлөг онгоцноос Covid-19-ийн 10 тохиолдол илрэв

Хуучирсан мэдээ: 2021.12.06-нд нийтлэгдсэн

Нью-Орлеанст аяллын хөлөг онгоцноос Covid-19-ийн 10 тохиолдол илрэв

Нью-Орлеанст аяллын хөлөг онгоцноос Covid-19-ийн 10 тохиолдол илрэв

Нью-Орлеанст буусан Норвегийн аяллын хөлөг онгоцноос өнгөрсөн Ням гаригт Covid-19-ийн 10 тохиолдол илэрлээ. Хөлгийн багийн гишүүд болон зорчигчид бүгд вакцины бүрэн тундаа хамрагдсан байсан бөгөөд дээрх 10 тохиолдол нь ямар ч шинж тэмдэггүй байжээ.

Луйзиана мужийн Эрүүл мэндийн газрын дарга бөгөөд Нью-Орлеанс хотын захирагч Жон Бэл Эдвардс, мөн тус хотын усан боомтын захиргаа энэ асуудалд маш соргогоор хандаж, батлагдсан тохиолдлууд дээр тэмдэглэл хөтлөх ажилд Өвчний хяналт урьдчилан сэргийлэх төвтэй нягт хамтран ажиллаж байна.

Уэйд Бэрри гэх зорчигч хорт хавдраа ялан дийлсний баяраа тэмдэглэж гурван найзтайгаа хамт явсан бөгөөд эгч нь түүн рүү Нью-Орлеанс хотын захирагчийн албаны мэдэгдлийг илгээх хүртэл хөлөг дээр эерэг тохиолдлууд илэрсэн тухай юу ч дуулаагүй байжээ.

Хөлөг онгоц эрэгт хараахан газардаагүй байх үе буюу Бямба гаригт бүх зорчигчид шинжилгээ өгсөн байсан гэж зорчигч Уэйд Бэрри CNN-д мэдэгдсэн байна. Тэрбээр Нью-Орлеансаас Даллас дахь гэр лүүгээ Ням гаригт явжээ.

Бид Норвегийн аяллын хөлөгт суухаасаа өмнө өөр хоёр ч хөлөгт суусан. Энэ удаагийн явдал үнэхээр төсөөлөөгүй гэнэтийн, цочирдмоор байлаа гэж Берри хэлсэн байна. Мөн тэрбээр шинжилгээ авах шинэ журамтай энэ явдлыг холбож ойлгож буйгаа хэлжээ. Бямба гаригийн орой хөлөг дээр баяр наадам болдгоороо болж, уушийн газрууд нь онгорхой, бүх зүйл хэвийн байсан гэв.

Хөлөг дээр эерэг гарсан зорчигч байгаа эсэхийг эмнэлгийн багийнхнаас асуухад хэрвээ эндээс эерэг тохиолдол илэрвэл танд мэдэгдэж, тусгаарлах болно гэсэн хариу өгсөн байна. Зорчигчид аялалд гарахаас өмнө гурав хоног дотор гэр гэртээ шинжилгээ өгсөн байжээ.

Уг хөлөг онгоц 3200 зорчигчтойгоор арваннэгдүгээр сарын 28-нд анх Нью-Орлеанаас хөдөлсөн бөгөөд Белиз болон Мексикт зогссон байна. Хөлгийн албан ёсны цахим хуудаснаас авсан мэдээллээс үзэхэд, Ням гаригт хуваарийн дагуу Нью-Орлеанст буцаж иржээ. Хөлөг онгоцноос бууж буй хүн бүхэн шинжилгээ өгөх гэнэ. Хэрэв шинжилгээний хариу эерэг  гарвал хувийн тээврийн хэрэгслээрээ гэртээ харих юм уу, хөлгийн багаас гаргасан тусгаарлах өрөөнд тусгаарлагдах аж.

Энэ удаад эерэг тохиолдол батлагдсан ч ирээдүйд хуваарийн дагуу явах аяллуудад ямар нэгэн өөрчлөлт гарахгүй гэж хөлгийн багаас мэдэгдлээ.

Эх сурвалж: CNN

М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж