СХД, СБД-т түүхий нүүрс хадгалсан зөрчил илэрсэн

Хуучирсан мэдээ: 2021.12.06-нд нийтлэгдсэн

СХД, СБД-т түүхий нүүрс хадгалсан зөрчил илэрсэн

СХД, СБД-т түүхий нүүрс хадгалсан зөрчил илэрсэн

БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар өнөөдөр /2021.12.6/ мэдээлэл хийж байна. Энэ үеэр Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт түүхий нүүрс хадгалсан зөрчил илэрсэн бөгөөд хариуцлага тооцсон талаар онцлов.


Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн:

-Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын бохирдол нэмэгдсэн үү гэсэн асуулт гарсан. 2018 оноос өмнө буюу сайжруулсан түлш түлэхээс өмнө PM 2.5 тоосонцор 256 микро грамм байсан бол PM 10 нь 279 микро грамм, хүхэр 89 микро грамм байсан.

Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад PM 2.5, PM 10 тоосонцор 10-20 хувиар өссөн. Түр оршин суугч буюу хаягийн шилжилт хийхгүйгээр Улаанбаатар хотод ирж амьдардаг иргэд агаарын бохирдолд нөлөөлж байна.

Түр оршин суудаг 20 мянган өрх байдаг ба сайжруулсан түлшний хэрэглээ 60 мянган тонноор нэмэгдсэн. Мөн жил бүр автомашины тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн жилийн хөл хорионы үеэр авто тээврийн хэрэгслийн 80 хувь нь зорчоогүй үед агаарын бохирдлын хэмжээ энгийн үеэс 2-6 дахин бага байсан. Харин энэ жил хөдөлгөөнд зохицуулалт хийгээгүй учир агаарын чанарт өөрчлөлт орсон.

ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК: БАРЬЦАЛДУУЛАГЧААС ШАЛТГААЛЖ ТҮЛШНИЙ ЧАНАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙ

Одоогийн байдлаар 401 мянган тонн барьцалдуулагчийн нөөцтэй байна. Харин шуудайны хувьд 156 хоногийн нөөцтэй байгаа. Тэгэхлээр түлш үйлдвэрлэхэд ямар нэгэн саад учраагүй. Сайжруулсан түлшний үйлдвэр хэвийн ажиллаж байгаа ч хэрэглээ өссөөр байна. Засгийн газраас явуулсан бодлогын хүрээнд сайжруулсан түлшний үнийг хямдруулсан нь хөдөө орон нутгийн иргэд авах шалтгаан болж байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилготой сайжруулсан түлшийг хөдөө орон нутаг руу бид хяналтгүй гаргах юм бол цаашдаа нийслэлийн айл өрхүүд түлшний хомсдолд орох эрсдэлийг үүсгэнэ. Сайжруулсан түлшийг хулгайгаар хөдөө орон нутаг руу ачиж явахыг завдсан бол түүнийг нь хурааж улсын орлого болгох тухай мэдээллийг олон нийтэд хүргэх нь зүйтэй.

Мөн хэвлэлийн хурлын үеэр агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд иргэдийг угаарын хийн хордлогоор хордохоос сэргийлэх ажлуудыг шат дараатайгаар хийж байгааг онцоллоо.

Тухайлбал,  нийслэлийн гэр хорооллын 30 мянга гаруй өрхүүдэд угаар мэдрэгчийн хамт дамжуулагч суурилуулсан. Ингэснээр хяналтын дэлгэц дээр угаарын хийн аюултай байдалд байгаа айл өрхийн мэдээллээр дуут дохио ирдэг болсон. Өнөөдрийн байдлаар 130 өрхийн 210 хүн угаартсан байна. Өнгөрсөн жил 220 гаруй дуудлага ирж байсан. Угаартсан айлын шалтгааныг тодруулахад энгийн уламжлалт монгол зууханд сайжруулсан шахмал түлш түлж байгаагаас болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж