НЭМЭЛТ:
Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй 23 хүний баг өнөөдөр /2021.12.06/ эх орондоо иржээ. Багийн гишүүдээс хоёр удаа PCR шинжилгээ авсан бөгөөд долоо хоногийн хугацаанд тусгаарлалтад байх гэнэ.
ЭНЭТХЭГТ АЙЛЧИЛСАН МОНГОЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨӨС COVID-19 ИЛЭРЧЭЭ
Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй 23 хүний баг арванхоёрдугаар сарын 1-нд Энэтхэг улсад дөрөв хоногийн хугацаатай айлчлал хийсэн. Тэд Пүрэв гаригт (2021.12.2 ) тусгай онгоцоор Бурхан Буддагын хөшөө дурсгалыг сонирхохоор Энэтхэгийн Бодь Гаяа-д иржээ.
Монголын төлөөлөгчдийг ариун хотод хоёр хоног байх хугацаанд нутгийн захиргаанаас Covid-19-ийн шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээний хариу гарахад тус 23 хүнтэй багаас 22-ийнх нь хариу сөрөг гарсан ба нэг хүнээс эерэг хариу гарч, Бодь Гаяад тусгаарласан аж. Эерэг гарсан хүн нь УИХ-ын даргын хамгаалалтын ажилтан гэнэ.
Монголын төлөөлөгчид Баасан гаригт (2021.12.3) Бодь Гаяагаас мордохын өмнө ариун хот дахь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Махабоди сүмд зочилж, сүм дэх Гарбха Грихад, мөн Бурхан багшийн шүтэн барилдлагатай гэж үздэг Бодь модны дор залбирсан байна. Энэ үеэр Монголын төлөөлөгчдийн шинжилгээний хариугаас болж орон нутгийн зочид буудал, Бодь Гаяагийн аялал төлөөлөгчид, хөтөч нар нөхцөл байдалд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Тэд хэлэхдээ “Монголын төлөөлөгч нар "Омикрон" тусаад зөөвөрлөж байвал яах вэ гэж бид айж байна. Хамгаалалтын ажилтан төлөөлөгчдийг хаа сайгүй дагалдан Монголын сүм, Дунгэшварри сүм, Махабоди зэрэг газраар олон хүмүүстэй харилцаж явсан ” гэжээ.
Өмнө нь Энэтхэгт "Омикрон" хувилбарын тохиолдол илэрсэн. Тиймээс тус хамгаалалтын ажилтаны сорьцоос дахин шинжилгээ авч шинэ төрлийн "Омикрон" хувилбар мөн эсэхийг тогтоохоор ажилж байна. Мөн тус ажилтныг Энэтхэгт 10 хоногийн тусгаарлалтанд үлдээжээ.
Монголын талаас УИХ-ын дарга Г.Занданшатарын хамт УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Д.Бат-Эрдэнэ, Н.Чинзориг, Г.Дамдинням, Ч.Ундрам нараас гадна бусад албан тушаалтнууд оролцжээ.
Монгол Улсын Засгийн газар, УОК-ын хуралдааны шийдвэрийн дагуу Омикрон бүртгэгдсэн улсаас ирсэн иргэдийг өөрсдийнх нь зардлаар 7 хоног тусгаарлагдах юм.
Сонирхуулахад, мөн энэ өдөр МАН-ын Их хурал зохион байгуулагдаж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: MSN.COM/ TIMES OF INDIA
Т. ИСҮ
Холбоотой мэдээ