“Дэлхийн Экспо – 2020” аяллын тэмдэглэл

Хуучирсан мэдээ: 2021.12.06-нд нийтлэгдсэн

“Дэлхийн Экспо – 2020” аяллын тэмдэглэл

30 жилийн ойгоо тохиолдуулан хамгийн олон харилцагч буюу нийт 30 харилцагчаа “ТОКИО-2020” олимпын наадам үзүүлэх "ЗҮРХНЭЭСЭЭ ДЭМЖЬЕ" урамшуулалт аянаа ХХБ зарлаж, энэ оны 5-р сарын 15-нд урамшууллын эздээ тодруулж дууссан юм. Гэвч хүн төрөлхтний өмнө тулгарсан томоохон сорилт болох COVID-19 цар тахлаас шалтгаалан 32 дахь удаагийн зуны Олимп үзэгчгүй зохион байгуулах шийдвэр эцсийн мөчид гарснаар Токио хотыг зорих боломжгүй болсон. Хэдийгээр эв нэгдлийн бэлэг тэмдэг Олимпын наадмыг үзэх боломжгүй болсон ч ХХБ-ны зүгээс дэлхийн улс орнуудын эв эеийг харуулсан “Дэлхийн Экспо-2020” арга хэмжээнд оролцох эрхийг "ЗҮРХНЭЭСЭЭ ДЭМЖЬЕ" урамшуулалт аяны шалгарсан шилдэг оролцогчдодоо олгосон.

Дэлхийн Экспо нь хүн төрөлхтний мэдлэгийг дээшлүүлж, улс орнуудын өв соёлыг онцлох, шинжлэх ухаан, технологи, эдийн засаг, ололт, дэвшилтийг үзүүлэн таниулах зорилгын дор 5 жил тутам зохион байгуулагддаг. 170 жилийн турш зохион байгуулагдаж буй “Дэлхийн Экспо” нь энэ удаад АНЭУ-н Дубай хотноо зохион байгуулагдсан. 192 улс оролцсон энэхүү экспод эх орны маань төрийн далбаа мандаж, үндэсний урлагийн тоглолт толилуулагдсан “Монгол улсын үндэсний өдөрлөг”-г тусгайлан зохион байгуулснаараа онцлогтой байлаа.

Урамшуулалт аяны шилдгээр шалгарсан 30-н харилцагчид 11-р сарын 14-нд эх орноосоо хөдөлж Вьетнам, Энэтхэг улсуудаар дамжсан урт нислэгийн дараа зорьсон газартаа хүрэлцэн ирсэн. Сафари элсэн цөлийн аяллаар эхэлсэн аяллын маршрут Дэлхийн экспо үзэхээр нэгэн өдрийг өнгөрөөж цаашлаад Дубай болон Абу Даби хотын гайхамшгуудыг үзэх аяллаар үргэлжилсээр 5 дахь өдрөө аяллаа өндөрлөж эх орныхоо зүг хөдөлсөн юм.

 

 

 

 

Дөлгөөнтуул: Аяллын бүхий л маршрут таалагдсан. Аль нэг өдрийг онцолж хэлэхийн араггүй сайхан маршрутуудтай гайхалтай аялал болж өнгөрсөн. Мөн хамт аялсан багийнхантайгаа дотнын сайхан найзууд болцгоож чадсандаа баяртай байгаа. Шударга зөв урамшуулал зарласан ХХБ-ны хамт олондоо баярлалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

Анар: ХХБ-наас зохион байгуулсан сугалаанд азтан болоод Дубайн аялал яваад ирсэндээ маш их баяртай байгаа. ХХБ-ны хамт олондоо ийм гоё шагналтай сугалаат аян зохиож, амласан ёсоор аяллын эрхээр шагнасанд гүнээ талархаж байна. Урамшуулалт аян болон шалгаруулалт үнэхээр шударга болсон болоод л би аялаад ирсэн гэж боддог.

 

 

 

 

 

ХХБ нь хөнгөлөлт, буцаан олголт мөн урамшуулалт аян бүрээ зохих журмын дагуу зохион байгуулж, харилцагч бүрийнхээ сэтгэл ханамжийг чухалчлан ажилладаг. Иймээс ч цаашид зарлагдах урамшуулалт хөтөлбөр, аян бүрд идэвхтэй оролцсоноор танд ч ялагч болох боломж нээлттэй. Дараагийн буюу Туркийн аялалд хамрагдах хүсэлтэй харилцагч та 6 сар болон түүнээс дээш хугацаатай хадгаламж нээсэн, сунгасан болон хадгаламждаа нэмсэн 100,000₮ тутамдаа 1 урамшууллын эрх авч аянд оролцож, нэг өрөө байр болон Турк руу аялах эрхийн эзэн болоорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж